БНХАУ-ын хүчирхэгжилтийн суурь, 70 жилийн эргэн тойронд

Монгол  улс болон БНХАУ нар дипломат харилцаа тогтоосны 70-н жилийн ой энэ онд тохиож байна.Монгол улсын хувьд далайд гарцгүй хоёр их гүрнээр хүрээлэгдсэн улс учир хөршүүдийн бодлого , хөгжлийн нууц нь манай улсад нилээд хамааралтай. Иймд өнөөгийн Хятадын хүчирхэгжилт түүний эхлэлийн тухай бичлээ.

БНХАУ-н хүчирхэгжилтийн эхлэл

Хятадын өнөөдрийн эдийн засаг ,соёлын их хүчирхэгжилтийн суурь 1978 онд тавигдсан хэмээн ихэнх судлаач, түүхчид үздэг. Учир нь 1976 оны 9-р сарын 9-ний өдөр Мао нас барч Маогийн эрин дуусав.Дэн Хуа эсвэл Дэн Сяонпин засгийн эрхийг барих уу гэдэг дээр өрсөлдөөн өрнөж 1978 оны 12 сард Дэн Сяонпинийг Хятадын шинэ эзнээр зарласан.Ийнхүү Дэн Сяонпин Хятадыг дахин баян чинээлэг ,хүчирхэг болгох мөрөөдлөө биелүүлэх замдаа оров. Өөрийн багийг ч мөн итгэлт хүмүүсээрээ бүрдүүлсэн байдаг. Жишээ дурдвал Ерөнхий Сайдын албыг Жао Зияанд өгсөн.

Дэн засгийн эрхийг авсны дараагаар 4-н том шинэчлэл хийсэн нь өнөөгийн Хятадын хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан ба тэрээр Хятад улсыг гадаад зах зээлд нээсэн.

Дэнгийн Анхны шинэчлэлийн бодлого нь хөдөө аж ахуйн нийгэмчлэлийг тарааж ,хөдөө аж ахуйд хувийн өмчийг дахин бий болгох байв. Тариачид хүнсний ногоо, үр жимсийг их хэмжээгээр тариалж ,тахиа шувуу,гахайны аж ахуй эрхлэн цөөрөм байгуулж загас үржүүлж эхэлсэн. Энэ үед бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах вэ гэдэг асуулт тавигдах болов. Тариачны захууд ч энэ үед хотыг дүүргэх болсон байдаг. Дээд зэргийн ургац авдаг болсон, зах зээлд бүтээгдэхүүнийг чөлөөтэй борлуулдаг болсон зэрэг нь тариачдыг их мөнгөтэй болгов.

Амьдрал нь сайжирч эхэлсэн хятадуудад эд материалын эрэлт өсөж уг хэрэгцээг хангахын тулд тосгод өөрсдөө бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Энэ үе үйлдвэрлэл эрчимтэй явагдсан хэдий ч хангалттай хэмжээний ашгийг олж чадахгүй байсан ба Дэн Маогийн үед аймаг ,хошуу ,нэгж,үйлдвэрүүд ашиг ,орлогыг дээш төвдөө өгдөг байсныг арилгаж  төвлөрлийг арилган үйлдвэр аж ахуй нэгжүүд өөрсдийн төлөх татварыг  өөрсдийн харъяалагдаж буй мужийн захиргаанд өгдөг болгов.

Мужийн засаг захиргаа ч өөрсдөө ашиг авдаг учир үйлдвэр ,аж ахуй нэгжүүдийг байгуулахыг бүхий л талаар дэмжиж байв. 1990 он гэхэд хөдөөгийн үйлдвэрүүд хятадын нийт экспортын 24 хувийг гаргажээ.1978 онд нэг хүнд оногдох ДНБ 11,7% байсан бол 1984 онд 15,2 %,1990 онд 3,8% 1996 онд 9,6%,2001 онд 7,3% -н тус тус өсөлттэй байжээ. Албан ёсны эх сурвалжийн мэдээлж буйгаар Дэний ноёрхлын 20 жилд эдийн засаг нь жилд 9,9 хувиар өссөн байна./Зарим судлаачид 9,9% гэсэн өсөлтийг үгүйсгэдэг.

Дэний эринд Хятадад Нэг хүнд оногдох орлого жилд 8,5 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 9 дахин хурдан өссөн үзүүлэлт. 1978 онд 4 хүний нэг нь хэт ядуу зүдүү байсан бол 1997 онд хэт ядуу хүмүүсийн хувь 6 хувиар буюу 200 гаруй саяар буурсан байдаг. /Баян хятад орон ядуу хятад иргэний тухай маргаан өнөөдөр ч явдаг.  /

Дэн их сургуулийн боловсролыг дахин сэргээсэн нь өнөөдрийн Хятадтай мөн холбогдоно,1970 онд их сургуулийн оюутны тоо 48000, 1997 онд 3,2 сая ,2000 онд 5,6 сая болж өссөн. 

Мөн Дэнгийн эрин үед гадаадын шууд хөрөнгө оруулалт нилээд өссөн. Статистикийн эмхэтгэлээс харахад 1979 онд Хэрэгжсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 1,80 тербум ам доллар байсан бол 2001 онд 46,8 тэрбум ам доллар болжээ. 

Дэнгийн дээрх бодлогууд  амжилттай хэрэгжсэн нь өнөөдрийн Хятадын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан. 1989 онд Тянмений оюутны жагсаалын нухчин дарах зөвшөөрлийг тэр өгсөн гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. 

1997 онд Дэн Сяонпин нас барч Зян Зэминий эрин үе эхэлсэн. 

Зян Зэминий эрин үе 1997-2002 онд өсөлдт бууралт , хямрал ихээхэн тулгарав. Тэрээр эдийн засагтаа барууны арга барилыг баримтлах,нэг намын дарангуйлагч тогтолцоог илүүд үзхийг эрхэмлэдэг байсан. Дэнгээс ялгаатай эрсдэлтэй үйлдэл хийхээс эмээдэг байсан. Зян Зэминий эрин үед ажиллах хүчний хямрал , ядуурал , мөн 1997 оны Азийн хямрал,мөнгөний хомсдол зэрэг нь ихээхэн сорилтуудыг авчирж байсан ч Дэнгийн бодлого Зян Зимин ,Зян Зэминий дараахь Ху Жин Тао, Одоогийн Си Жинпинийн эрин үед амжилттай үргэлжилж байна. 

1978 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ дэлхийн их гүрнүүдийн тоонд бүх талаараа багтаж Хятад онцлогтой социализмыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж., хятад мөрөөдлийг үе шаттайгаар биелүүлж байна. Уг мөрөөдлийн тухай энд

бичсэн.  Дээрхээс харахад аливаа улс хөгжих үйл явцад урт хугацааны тогтвортой бодлого нь чухал болох нь харагдана. 

Хоёр улсын харилцааны тухай товч

Анхлан Монгол улс өнөөгийн БНХАУ-тай 1949 оны 10 сарын 16-д дипломат харилцаа тогтоосон байдаг.

Манай улсын хувьд 1990 оноос ардчилсан системтэй болж дэлхийн зах зээлд үүд хаалгаа нээсэн 1990 оноос өмнө Монгол улс Зөвхөн социалист улсуудтай хамтран ажилладаг байсныг түүхээс харж болно .Дээр бичсэнчлэн 1978-2019 оны Хятад ,1990-2019 оны Монгол улсуудын хөгжилд зарим дүгнэлтийг уншигч та хийх боломжтой. Хятадад хүний нөөцийн давуу тал байсан ч тэр үед 4 хүний 1 нэг өлсгөлөнд автсан байсныг дурдах нь зүйтэй. Хөрш орны хөгжлөөс зарим зүйлийг авах хэрэгтэй ба доор зарим санааг товчоор оруулав.

1949 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хятад монгол хоёр орны харилцаанд ахиц дэвшлүүд гарсан Хоёр улс 2014 онд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрэв.

2019 оны байдлаар 9000 орчин оюутан БНХАУ-д суралцаж байна. Хоёр орны гадаад худалдааны хувьд Монгол улс алдагдалтай ажиллаж байгаа.Хоёр орон хооронд соёл урлагын нилээдгүй арга хэмжээ явагдаж байгаа тухай болон бусад мэдээллийг БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайдын яамны цахим хуудаснаас авна уу.

Монгол улс 2014 онд БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон хэдий ч стратегийн түншлэлийн ач холбогдлыг Монгол бизнес эрхлэгчид мэдэрч чадахгүй байна. Бид өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг эргэн харваас гадаад худалдаа талаасаа алдагдалтай ажилласан  ч БНХАУ-н буцалтгүй тусламжаар нэлээд бүтээн байгуулалт хийгдсэн.

Харин ирэх жилүүдэд БНХАУ бол дэлхийн хамгийн том зах зээл гэдэг дээр тулгуурлан ,гадаад худалдааны тэнцлийг барьж ,олон бизнесийг хятадын зах зээлд гаргах Хятадаас хөрөнгө оруулалт татах  дээр голчлон анхаарч ажиллах нь зүйтэй болов уу.

 

Ашигласан эх сурвалж:

  1. Хятадын Кембриж түүх, 1997
  2. Оскар Веггел “Хятадын түүх 20-р зуунд”.1989
  3. Selected Works of Deng Xiao-Ping , 1994
  4. Хятад эргэн ирж байна. Конрад Зайяц ,2000.
  5. Хятадын статистикийн эмхэтгэл ,2013

 

 

 


avatar
    • Nick
    • 172.69.252.*

    Гадаад худалдаа харин ч ашигтай гардаг биш бил үү. Манайх уул уурхайн бүтээгдэхүүнээ 100 хувь шахуу хятад руу гаргадаг шүү дээ.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%