ҮНДСЭН ХУУЛЬ: Кабинетийн зарчмын төлөө нэмэлт, өөрчлөлтийн заалт эргээд 'сэхлээ'

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр үдээс хойш хуралджээ.

Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь өнөөдрийн хуралдаанд оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлгээр хасагдсан байсан Ерөнхий сайд өөрөө кабинетээ бүрдүүлдэг байх заалт эргэн дэмжигдэж, гуравдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэх төсөлд тусгахаар болжээ. Өөрөөр хэлбэл дараах заалт бүхий Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг нэмэхээр тогтсон байна.

"Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна”

Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд кабинетээ бүрдүүлдэг байх, кабинетийн зарчмыг хангахын төлөөх тус заалт хасагдсан нь иргэдийн зүгээс ширүүн шүүмжлэлд өртөөд байсан билээ. Ажлын хэсгийн томьёолсон төслийг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх магадлалтай байна. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4978

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%