Т.Чингэс: Залуус аа хар тамхи гэдэг зүйлээс хол яваарай

Австралийн Квийнсланд мужийн Кайрнс  хэмээх жижиг хотод байрлах "PACIFIC" нэртэй зочид буудалд нэгэн эмэгтэй долоон давхарын тагтнаас үсрэх гэж байхад нь амийг нь аварчээ. 

Тодруулбал Австралийн Мельбурн хотноо мэдээлэл технологийн чиглэлээр магистараар сурч буй  Т. Чингэс нь аялах зорилготой тус зочид буудалд байрласан байжээ. Эл явдал арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 16-17 цагийн орчимд болжээ. Амиа хорлохыг завдсан эмэгтэй 26 настай хар тамхинаас хамааралтай болсон тул ийм үйлдэл хийжээ. Тухайн үед ч хэрэглэсэн байсан төдийгүй  “Би өнгөрсөн хүн надад хэн ч туслаж чадахгүй гэхээс өөр зүйл хэлээгүй байна”.

 Одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Харин эмэгтэйн амийг аварсан Чингэсийн эр зориг хүн чанарыг үнэлэн Австралийн засгийн газраас эр зоригийн одонгоор шагнах аа мэдэгджээ. 

Чингэс өөрийн нүүр номондоо: Амьд явахдаа хүний амь аварна чинээ бодож явсангүй. Хар тамхи гэдэг зүйлээс хол байгаарай. Битгий хайртай нэгнээ нулимсанд автуулаарай! гэж бичжээ. 

Түүнчлэн Чингэс нь байгаль эх дэлхийнхээ төлөө санаа зовниж явдаг залуусын нэг ажээ. Учир нь тус хотод дэлхийд устаагүй үлдсэн далайн эко системтэй ганцхан Great barrier Reefs гэдэг нэртэй газар байдаг. Тэр газрыг үзэхээр зорьж  очих үеэр тус явдал болжээ. Тэрээр тус газрын далайн эко системийг хамгаалах хандивын аяныг ч хэдийн эхлүүлжээ. Ийнхүү эр зориг авхаалж самбаа гарган хүний алтан амийг аварч чадсан тусч монгол хүний сайхан сэтгэл, эр зоригоор Австрали улсын иргэд бахархаж байна. 

 Khan Chinges

 

 

 

 

 



 

 

 

 

 

 

 


avatar
    • 4545
    • 162.158.150.*

    гайхалтай

    • Зочин
    • 172.69.252.*

    Yay!!

    • Зочин
    • 162.158.154.*

    Zorigtoi shiidver gargajee. Chamaar mongolchuud baharhaj baina.

    • Эгээ
    • 108.162.229.*

    Хэрийн хүн зориглохооргүй эр зориг гарган эрдэнэт хүний амь аварч Монголынхоо нэрийг дуурсгасан зоригтой мундаг хүүд баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе

    • З
    • 108.162.229.*

    Баяр хүргэе

    • Зочин
    • 172.68.144.*

    Mongol xunii mun chanar iim l aguu.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5129

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%