Нийтлэл 12 сарын 10, 2019

Яагаад Ази тивийг дэлхийн ирээдүй гэж үздэг вэ?

Ирээдүй бол Ази , Ирээдүй бол зүүн хойд ази гэх нэр томъёог бид сүүлийн үед нилээд сонсох болов. НҮБ-н мэдээлж буйгаар өнөөдөр Ази тивд 48 улс   оршдог.  БНХАУ, Энэтхэг,Япон,Солонгос,Турк,Саудын Араб, Катар, Казакстан ,Монгол,Хойд Солонгос , Иран,Ирак, Израйл гэхчлэн 48 улс оршиж байна.

Америк , Европ тивийн улсуудтай харьцуулахад Ази хүн амын хувьд тоогоор илүү ,нийт хүн ам харьцангуй залуу юм.

Олон улсын харилцаанд улс гадаад орчинд тоглолт хийхэд улсад эдийн засаг , хүн ам, цэрэг зэсвэг , нөөц хэрэгтэй гэж үздэг.

Нөөц их байх тусам гадаад орчинд тоглолтыг сайн хийж чадна. Жишээлбэл. Хүйтэн дайн дууссаны дараа дайнд ялсан Америк өөрийн соёл , хөтөлбөр, өөрийн үнэт зүйлсийг дэлхий нийтэд түгээж чадсан. Бид бүгдээрээ холливуудын кино үзэж, түргэн хоол идэж , цайны соёлтой Азиуд кофенд дурлаж ,олон залуусын сурахыг , амьдрахыг хүсдэг газар нь Америк болсон. Улс орнуудад Америк төрөл бүрийн зээл тусламж олгосон. Энэ бүхний үр дүнд Америкийн нэр хүнд улам тэлж хөгжиж буй олон орны залуусын хувьд бол Америк бол диваажин мэт болсон гэхэд буруудахгүй .

Европ тивд 44 улс багтдаг. Их Британи, ХБНГУ , Франц, Итали ,Испани ,Щвейцарь   Грек гэхчлэн 44 улс багтдаг. Европын хөгжил , европийн түүх хүн төрлөхтөнийн мэдлэг, соёл иргэншил,соён гэгээрэлд өндөр хувь нэмэр оруулсан. Тэнд Сократ ,Платон,Аристотел, Никола Тесла , Алберт Эйнштейн ,Беетховен , Пикассо мөн хүч, гэрэлний онолыг гээсэн олон эрдэмтэд тэнд төрж тэнд үхсэн. Шинжлэх ухаанд шинэ нээлтүүдийг хийсэн ихэнхи хүмүүс Европд төрсөн нь нэг их гайхшрал төрүүлэхгүй. Европын дундад зуун , сэргэн мандалтын үед Азийн улсууд маань хаана , юу хийж явсан гэдгийг харахад дүгнэлт гарна.

1. Хүн ам. Ази ирээдүй гэдгийн эхний шалтгаан дэлхийн нийт 7,7 тербум хүний тал нь Ази тивд амьдарж байгаа бол үлдсэн нь бусад тивүүдэд хуваагджээ. Мөн дурьдах ёстой нэг чухал үзүүлэлт нь Азийн хүн амын нийт насжилт нилээд залуу байна. Европ тивийн хүн амын  насжилт нилээд өндөр байгаа юм.

2. Эдийн засаг. Дэлхийн хамгийн том эдийн засагтай 12 улсыг харахад 4 улс нь Ази тивд байрлаж байна. Тухайлбал 2-т БНХАУ , 3-т Япон , 5-т Энэтхэг ,12-т Өмнөд Солонгос байгаа юм.

3. Технологийн хөгжил.Tencent /Wechat /, Samsung/IOS/ , Baidu, Alibaba, Blue Hole /PUBG-2017 /, Byte Dance /Tik Tok -2017/ зэрэг APP-ууд Азийн технологийн хөгжлийн харуулж чадна.

Аливаа сэдвийн тухай ярихад эдийн засагийн тоон үзүүлэлтийг зайлшгүй харах шаардлагатай болдог. Азийн эдийн засагт сүүлийн 10-н жилд гарсан өөрчлөлтийн нэг нь e-commerce-н тэлэлт юм. Азийн e-commerce – н гиантуудад  Алибаба Байду мөн Wechat-г нэрлэж болно . Wechat-н тэлэлт нь цаасан мөнгийг үгүй болгох боломжтой. Гудамжинд гүйлгаж буй хүн хүртэл wechat –ыг ашиглаж байна. Энэ нь цаасан мөнгөний эргэлтийг бууруулах өндөр магадлалтай байгаа. Өмнө нь цаасан мөнгө авч явдаг байсан бол өнөөдөр цаасан мөнгө биш картыг, цаашлаад картыг биш ,зөвхөн утасаараа л бүх төлбөр тооцоог хийж байна. Фейсбүүк ч мөн Wechat –тай адил төлбөр төлөх боломжийг олгож буй юм.

Ази доторх сөргөлдөөн

БНХАУ ихэнхи хөрш орнуудтай хилийн маргаантай бол Солонгос ,Япон бие биедээ эс тааламжтай ханддаг , Солонгос Өмнөд , Хойд хэмээн хуваагддаг . Иран,Ирак дайнтай, Израйл улс хөршүүдтэйгээ хилийн маргаантай гээд асуудалууд маш их.

Өнгөрсөн 10-н жилийн Азийн  эдийн засаг, технологи соёл зэрэг бүх салбарынн өсөлтөөс ирээдүйн 5-н жилийн өсөлтийг таамаглавал Ази дэлхийд бүхий л салбарт давамгайлж дэлхийд АЗИ давамгайлна.

Тоглоомын дүрмийн хувьд Нэг улс дангаараа биш хамтарсанаараа өөрчилж чадна.Тоглоомын дүрэм өнөөдрөөс нэг их өөрчлөгдөхгүй л болов уу.

:БНХАУ-н хувьд дотоод Хонг Конг гэх зэрэг асуудлууд нь дэвэрч Хятад маягийн социализм задрах өндөр магадлалтай. Эрх чөлөө заяагдмал гэсэн ухаагдахуун энд үйлчлэх боломжтой учир Хятад задрах магадлал их. Японы хувьд дайнд ялагдсан гэдэг утгаар мөн л дүрэм өөрчлөхөд нилээд хүндрэлтэй.

Фантааз

Өөрчлөгдөж буй дэлхийд улс алга болж царайны өнгөөр нэг улс болох боломжтой ч мэт. Би Монгол эсхүл Япон  биш Би бол Ази , Би герман биш Би Европ хүн гэдэг ойлголт газар авах мэт. Мэдээж соён иргэншил энд хүчтэй яригдана. Түүний төлөөх тэмцэлүүд ч нилээд явах нь ойлгомжтой ч шинэ үе буюу 1995 оноос хойш төрсөн GEN-Z өмнөх үеүдээс нилээд өөр гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.  

Ази ,Европ гэхээ больж үзэл бодлоорооо ялгарах боломжтой. Чи хаана төрсөн бэ гэх ? Where are u from ? Woher  kommen Sie? Гэх асуултууд байхгүй болж Чиний философи юу вэ ? , Чиний үнэт зүйл юу вэ ?What is your philosophy,value ? гэх асуултууд дэлгэрч майндаараа ялгардаг цоо шинэ дэлхий байгуулагдах боломжтой. Төсөөлдөө Социал демократ хүн, эсхүл либерал хүн гэдэг асуулт л үлдэнэ гээд.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon