СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж тун удалгүй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг өвчлөлийг шинэ төрлийн коронавирусын халдвар хэмээн мэдэгдсэн юм. 

Ийм болохоор энэ вирусын халдвар авсан хүний 90%-д өндөр халуурах, 80%-д хуурай ханиалгах, 20%-д амьсгал бачуурах, 15%-д амьсгалын дутагдал, ихэнх хувьд ядарч сульдах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл ихэвчлэн вирусын гаралтай уушгины хатгалгаа үүснэ гэсэн үг.   

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээлсэнээр БНХАУ-ын хэмжээнд Коронавирусын халдвараар 572 тохиолдол оношлогдон, эрчимт тасагт 95 хүн эмчлүүлж байгаа бѳгѳѳд 17 хүн нас баржээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын 25 муж болон Хятадын Хонгконг 16, Макао 2, Сингапур 7 , Тайланд 3, Филиппин 4, Америк, Солонгос, Япон, Малайз, Австрали, Камбож улсуудад нэг нэг халдвартай хүн илэрсэн байна.

Үхань хотод онц байдал зарлаж байлдааны хамгаалалтын байдалд шилжсэн бөгөөд Үхань хотын бүх нийтийн тээвэр, автобус, метро, онгоцны буудал зэргийг бүтэн битүүмжилж иргэдийг гадагш дотогшоо зорчихоос сэргийлж байна.  

Вирус  агаар дуслын замаар хүнээс хүнд халдварлах чадвартай. Ялангуяа өвлийн улиралд ханиад томуунд дарлагдаж буй бага насны хүүхэд, ахимаг насны хүмүүсийг хүндээр өвчлүүлнэ. Хэрвээ халдвар манай улсад  илэрвэл шинэ төрлийн вирус учраас  хэр хоруу чанартай, өвөрмөц эмчилгээнд хэр үр дүнтэй зэрэг асуудал бүрхэг, халдварласан хүнд тохирсон үр дүнтэй өвөрмөц эмчилгээ хомс юм. Мөн шинэ вирус нь хувьсан өөрчлөгдөх боломжтой бөгөөд тахал цаашид улам тэлэх аюултай байна.

Тиймээс уг вирусын халдвараас өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх нь чухал тул та бүхэн эрсдэлийг бууруулахын тулд гараа тогтмол угаах, олон нийтийн газраар явахдаа маск зүүх, аль болох халдвар тарсан улс орон руу зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн бие тавгүйтэйх, халуурах, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах болон Шинэ төрлийн Коронавирусын талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх утаснаас лавлаарай. 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5418

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%