Нийтлэл 04 сарын 05, 2020

БИД ШААРДАХ ЭРХТЭЙ: 3.2 тэрбумын үнэтэй цементэн талбайг эсэргүүцэж байна!

Ой парк ногоон ургамлыг байгалийн аясаар нөхөн сэргэлтийг нь дэмжих түүнийг өсгөн үржүүлэх ажлыг яагаад хийдгийг хүн төрөлхтөн та мэдэх үү? Үүний цаана яагаад гэдэг асуултад та хариулж чадахгүй байгаа бол мэргэжлийн хүний хувьд одоо л дуугарахгүй бол өрцийг минь яг л хонь гаргаж буй мэт хутгаар хэрччихээд улаан голыг минь таслах гэж буй мэт мэдрэмжээр үүнийг би тэрлэн сууна. Сүртэй зүйрлэлтэй тэнэг амьтан бэ гэмээр байна уу? Тиймээ эдгээр модод нас бие гүйцэх хүртлээ хүн бидний тэр дундаа жирийн дундаж наслалттай монгол хүн та бидний наслах насны 3ны нэгийг туулж байж өөрийгөө бидний нүдэнд харагдах хэмжээнд торойж гарч ирдэг юм. Тэр хүртлээ эдгээр модод яадаг гээч салхи бороо шороо байгалийн ган гачиг болон хүний санаатай санаандгүй үйл ажиллагаанд өртөгдөж байгалийн шалгаралд өртдөж өрвөлзөж уйлж өндийж нухчин даруулж нулимсаа урсгаж арай чүй нэг юм тэмцэн байж үлдээд 1000-аас 100 нь ургадаг юм. Үүнийг эволюцийн явцад дасан зохицоод тунаж үлдэхийг нь байгалийн шалгарал гэдэг юм. Ийм жамаар уртаас урт гунигтай түүхийг бүтээж ургадагийг судалдаг судалгааны арга зүй байдаг юм. Үүнийг дендрохронологи буюу модны жилийн цагираг судлал гэдэг юм. Эдгээр модод энэ түүхийг бүтээхдээ хичнээн олон зүйлд өртсөнийг нь жилийн цагираг дээрээс нь 21 р зууны судлаачид төвөггүйхэн хараад тайлаад уншдаг болсоон.

Үүнийг байгаль орчин гэж юу байдгийг тэр дундаа ой мод паркийн экосистем гэж юу байдгийг шийдвэр гаргагч та яахан мэдэх билээ. Таны хувьд энэ бол үсэг доторх тоо юмуу хэрвээ тийм биш байсан бол энэ хорвоогийн түмэн түүхийг цагирагандаа шингээгч ой модны эрүүл ахуйн экологийн эдийн засгийн ач холбогдлыг ойлгоод улс эх орны хүн амын чинь 50 хувь нь оршин тогтнодог улсын тань нийслэл Улаанбаатар хотд оршин суугчид тань харшилтай элэгний төрөл төрлийн вирустай, астматай, гамройдтай, ларенгидтай  яр шарх идээт үрэвсэлтэй, хортой хоргүй хавдартай болохгүйгээр эрүүлээр амьдрах боломжийг чинь таны усан оргилуураар солих гээд буй төгөл чинь өөрөөсөө биотин гэх биологийн өндөр нэгдлийг ялгаруулж эдгээр өвчин үүсгэгч нян вирус бактерийг устгаж үгүй хийж бас эрчмийг нь бууруулж байдгийг шинжлэх ухаанд үүнийг АРОМАТЕРАПИ буюу үнэрээр эмчлэх эмчилгээ гэдэг юм.

Нөгөө талаар бүх амьд бие организм хүчилтөрөгчгүйгээр энэ дэлхий дээр ямарч амьдрал байхгүй болдог билээ. Үүнийг чинь үйлдвэрлэдэг ганцхан зүйл байдаг энэ нь ой буюу ногоон масс байдаг юм. Тийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хот суурин газруудад URBAN TREE’S  буюу хотын модод паркын экосистемийг хөгжүүлэх тэнд тарих моддын төрөл зүйлийг генетик селекцийн аргаар зүй зохистой олшруулах замаар хотын иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд тэнд дэлхийн өнцөг булангаас олон тооны судлаач залуусыг татан оролцуулж их татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн их хэмжээний хөрөнгө санхүүг гарган судалгаа шинжилгээний ажил хийж түүний үндсэн дээр тэдгээр газруудын ногоон байгууламжыг чанартай моддын төрөл зүйлээр тэлснээр тэнд эрүүл иргэдтэй байгаль дэлхий хүн төрөлхтний амьдралын нарийн учир шалтгааныг ойлгодог иргэдтэй дэлхийд хүн болж ирснийхээ учрыг ойлгодог иргэд болон төлөвшдөг юм.

Ингэснээр энэ дэлхийг хайрлаж байж хүн гэдэг чинь ирээд буцахын хооронд учиртай байхыг мэддэг хүмүүсийг бий болгохын тулд дэлхийн залуус үүрийн гэгээнээс үдшийн бүрийг хүртэл нүдээ улаалгаж мэдрэлийн эсээ чилээж тархиа гашилгаж яаж хурдан өсөлттэй моддын төрөл зүйлээр ногоон байгууламжийн нэмэгдүүлж дэлхийн уушгийг бий болгоё доо гэж байхад ард түмэн чинь татварын мөнгөөрөө хуруу хумсаа тайран байж босгоод ирсэн АЛГА дарам ногоон төгөлөөс өөр газар тансаглан жаргаж усан бассейн оргилуур босгох гэж уйваагүйтэж буй төр засаг МОНГОЛООС өөр хаана байна?

Та өөрөө байгаль орчны мэдлэггүй түүний хор уршгийг мэддэггүй байж болноо гэвч мэргэжлийн хүмүүсийнхээ дуу хоолой үгсийг сонсооч....

Уншигч та энэхүү бичвэрийг насныхаа тоогоор тараагаад уйваагүй хүмүүсийг хартал нь түгээгээд өгөөрэй. Ойчид яагаад дуугүй явдаг гээч юм мэддэггүйдээ бишээ хэлж хэл мэддэггүй хүмүүст ойлгуулах гээд бардаггүй юм. Гэхдээ үүнийг одоо Монголын ард түмэн чинь ойлгох хэмжээний мэдлэгтэй болсоон....


Нямжавын Баяртаа
ХБНГУ-ын ДТИС ийн Ойн факултетийн докторант

 

Сэтгэгдэл бичих

arrow icon