888-аас хасах нь 111 буюу дараагийн шидэт тоо

Төр засаг маань байсгээд нэг шидэт тоон шийдвэр гаргаж, биднийг баярлуулдаг билээ. Шинэчлэлийн засгийн газар бортуунын шүншигт 888 хэмээх тоогоор бодит секторыг гийгүүлээд буцсан бол 2015 он гарсаар 3 сая хэмээх шидэт тооны сураг гарч, хүлээж цөхөөд байтал тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв өөр нэг шинэ сайхан тоо гаргаж өглөө. 777! 888-аас хасах нь 111, өмнөх гоёмсог тоотойгоо маш сайхан зүй тогтлоор холбогдож байгаа юм. Ард нь гэхдээ тэрбум нэмэгдэнэ.Шийдлийн засгийн газар казиногийн шүншигт 777 тэрбумын зээл авчирч, 2015 онд улс орноо гийгүүлнэ.

2015 оны 1-р сарын 23-нд УИХ төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Дараах хоёр шалтгаанаар439 гаруй тэрбумын алдагдалтай батлагдсан байсан төсөв 1 их наяд 159 тэрбумын алдагдалтай болж тодотгогдлоо.

 1. Төсвийн орлогын төлөвлөгөөг 900 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан

 2. Хөгжлийн Банкинд төсвөөс гадуур тооцогдож байсан зээлийн төлөлтийг төсөвт нэгтгэж тооцсон.

1,159 их наяд төгрөгийн алдагдлыг 359 тэрбум гаран засгийн газрын бонд, 777 тэрбум засгийн газрын зээлээр санхүүжүүлнэ. 359 тэрбумын бонд бол монгол хүн биднийгээ хөгжиг гэж бидний өмнөөс өр тавин барин олон жил чармайж байгаа Хүний Хөгжил сангийн санхүүжилтэд явна. Үүний дүнд энэ ондоо улсын өр ДНБ-ийн 70 хувь, төсвийн алдагдал 5 хувьд хүрэх тул үүнийг нь дагуулаад хуулиудад өөрчлөлт орлоо.

Төсвийн зарцуулалт ба зарцуулах мөнгөний эх үүсвэр:

Төсвийн орлогын төлөвлөсөн ба тодотгосон дүн, орлогын эх үүсвэрээр:

 

Төсвийн зарлагын төлөвлөсөн ба тодотгосон дүн, зардлын зориулалтаар:

 

 


avatar
    • Мэдээллүүдээ их өвөрмөц, уншхад урамтай оруулж байгаад баярлалаа, гоё сайт байна, GL
    • 202.5.196.*

    Sonic

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5092

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%