Нийтлэл 09 сарын 28, 2020

Гадаад өр дефолт зарлах хэмжээнд очлоо

2020 оны хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 30.8 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 87.82  их наяд төгрөгт хүрчээ. Улсын нийт гадаад өрийг 2016 оны хагас жилтэй харьцуулахад 18.7 их наяд төгрөгөөр өсчээ. 2019 онд ДНБ оны үнээр 37.28 их наяд төгрөг байсан ба нийт гадаад өр үүний 235.6 хувьтай тэнцэж байна. 2020 онд манай ДНБ өмнөх оноос буурах нь тодорхой болчихоод байгаа, гэтэл нийт гадаад өр нэмэгдсээр байна. Нийт гадаад өрийн 62 хувь буюу 19.13 тэрбум ам.долларыг аж ахуйн нэгж байгууллагын зээл эзэлж байгаа. Энэ дүн дотор төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээл хэр их байгаа, амжилттай хэрэгжээ; бүх эрсдлээ үүрч чадах төсөл хэд байгааг судалж гаргасан судалгаа алга. Төр оролцсон төслүүд амжилтгүй хэрэгжвэл тэр зээл нь шууд засгийн газрын толгой дээр унана. Засгийн газрын баталгаатайгаар авсан компаний төсөл эрсдэлд орвол мөн л ачаа нь засгийн газрын нуруун дээр ирнэ.

Засгийн газрын гадаад өр 2016 оны хагас жилийн байдлаар 4.78 тэрбум ам.доллар байсан. Харин энэ оны хагас жилээр 7.89 тэрбум ам.доллар болж өсчээ. Өөрөөр хэлбэл 2016-2020 оны эрх барьсан УИХ, ЗГ-ын үед Засгийн газрын гадаад өр 3.1 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 8.85 их наяд төгрөгөөр өсчээ. Энэ дүн бол маш өндөр дүн, бараг улсын төсвийн нэг жилийн нийт зарлагатай тэнцэх хэмжээний их мөнгө. Өнөөдөр энэ их мөнгөөр яг ямар асуудлуудыг бүрэн шийдсэн нь харагдахгүй байна. Ямар ямар төсөлд зарцуулсан, хэд нь төсвийн алдагдлыг нөхсөн, хэд нь дэд бүтцэд, хэд нь эргэн орлого олох том төсөлд зарцуулсан нь олон нийтэд ил тод биш байна. Засгийн газар гадаад өр зээлийг хэзээ ямар хэмжээтэйг ямар зориулалтаар авсан, түүний зарцуулалт хэрхэн явсан, үр ашгийг нь гүйцэтгэлийг нь шалгасан аудитын дүгнэлт зэргийг олон нийтэд нээлттэй болгох цаг болчихжээ.

Дээрх засгийн газрын гадаад өрийн дүн дээр Төвбанкны 2.1 тэрбум ам.долларын өр нэмэгдэнэ. Татвар төлөгчид буюу энэ улсын иргэд аж ахуйн нэгж бүгд нийлээд өнөөдрийн байдлаар 10 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг шууд төлнө гэсэн үг. Мөн улсын төсвийн алдагдал энэ онд 5 их наяд төгрөгт хүрэхээр байгаа. Түүхэн дээд амжилтыг тогтоож байгаа энэ их алдагдлыг гадаад зээлээр санхүүжүүлэх нь тодорхой, засгийн газрын гадаад өр энэ хэмжээгээр нэмэгдэнэ. Эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй, бүхэлдээ нэг хоёр уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа өнөө үед төсвийн энэ их алдагдал, засгийн газрын гадаад өрийн энэ их өсөлт улс орныг эрсдэл рүү түлхсээр байна. Ирэх оноос эдгээр гадаад өрийн төлөлтүүд эхлэнэ. Яг өнөөдрийн байгаа байдлаар өрийг өрөөр дарахаас өөр шийдэл эрх баригчдад алга байна.  

Эрх баригчид өмнөх дөрвөн жилд боловсруулан хэрэгжүүлж чадаагүй Засгийн газрын гадаад өрийн удирдлагын оновчтой стратегиа энэ дөрвөн жилд ажил хэрэг болгож чадах уу. Тэд гадаад зээллэгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болж, барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр нэмж үүсгэхгүй байж чадах уу. Гадаад өрийн менежментийг шинэчлэн сайжруулж, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгаж чадах болов уу. Урьд урьдын адил уриа лоозон, тунхагийн хэлбэртэй жил бүрийн хурал, форум дээр тоть аятай давтаж ярьсаар байгаад 2024 оны сонгуультай залгах болов уу. Гадаадын өрийг тойрсон энэ мэт олон асуудлууд шийдлээ хүлээсээр байна. Хуримтлагдсан эдгээр асуудлуудыг бид шийдэхгүйгээр гадаад өрөө нэмсээр байвал дефолд зарлахад тун ойрхон оччихлоо.

 

Сэтгэгдэл бичих

    • Miss Veronica
    • 2024-01-24

    Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio brzi zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam gospođica Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90.000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan ([email protected]). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. [email protected] ?

    • Money is fungible
    • 2020-10-01

    The most important task is to check the economic efficiency of government sponsored projects and stop the politically motivated wasteful project s

arrow icon