Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн талаар УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ингэж дурджээ.
Миний бие Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Засгийн газар 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 9.3 их наяд төгрөгийн өр, зээлийг төлжээ.
Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар удаа дараалан Сангийн яам Чингис бонд болон бусад өр төлбөрийг төлж барагдууллаа гэх мэдэгдэл хийдэг. Эдгээр мэдэгдэлд дурдсан тоог Монголбанк, Үндэсний статистикийн хорооны нийтэлсэн тоо баримтыг ашиглан шалгаж үзье. Засгийн газрын нийт өрийн хэмжээг тооцохдоо ам.долларын албан ёсны ханш ашиглан монгол төгрөгт хөрвүүлэв.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсон 2017 оны гуравдугаар улиралд Засгийн газрын дотоод гадаад нийт өр 21,9 их наяд төгрөг байжээ. Үүнээс 9,3 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан бол Монгол Улсын засгийн газрын өр буурах ёстой атал эсрэгээрээ нэмэгдэж энэ оны хагас жилийн байдлаар бараг 26 их наяд төгрөг болж нэмэгдээд байна.
Мөн У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш Монгол Улсын нийт гадаад өр 26,2 тэрбум ам.доллароос 30,8 тэрбум ам.доллар буюу бараг 88 их наяд төгрөг болж нэмэгдээд байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өр дахин зохион байгуулах буюу зээлийн хугацаа болон хүүний өөр нөхцөлтэй бонд, зээлээр солих, хугацаа сунгахыг “ТӨЛЖ БАРАГДУУЛЛАА” хэмээн худлаа ярьж олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
8 aa bas ih baharhaltau yarij bgaagiib... iish chaavaas
Yu ch gehev dee