Нийтлэл 12 сарын 06, 2020

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Хайрын дөчин дүрэм

Хайранд дүрэм байх ёстой гэж бодож байна уу? Сэтгэл хөдлөлийн хамгийн хачирхалтай, тансаг мэдрэмж болох тэр зүйлд ямар нэгэн журам байна гэхээр хачирхалтай юм шүү.
Алладин, Байбарс гээд л бурхны шашинтай хэдий ч яагаад дотоод сэтгэл нь харалган, харанхуй байна вэ?. Бурханд залбирч, сүмд очдог хэдий ч янханы газраар явж, хүн зодох харгис балмад... ямар нэгэн зүйлийг гүйцэт эс ойлгож, харалган хүнээс номлол сонсох нь хэн ч биш болж хувиргадаг. Энэ бүхнийг онцолж ярьж байгаа учир нь гэвэл хайранд суралцаж, ойлгоогүй хүмүүс араатнаас ч дор байдгийг хэлж байгаа юм. ЦӨЛИЙН САРНАЙ НЭРТ ЯНХАН.
Гэрэл гэгээгүй амьдралыг туулж, харгис гарт зодуулж, гэм нүгэл гэж үзэхээр зүйл түүнийгээ амьдралын олон жилийг сорсон ч гэгээрч наминчлан гэдэг амьд явах ганц шалтгаан болсон гэмээр. Бүхэл бүтэн амьдралд хүчтэй шуурга сөрөх үе бишгүй ч нартай өдөр бас л бий. Итгэл гэдэг зүйл хүмүүний амьд явах хамгийн том хөшүүрэг гэж бодогдлоо.
ШАМС. Мэдээж зохиолын хамгийн суут гол дүр. Зохиолыг тэр чигт нь амилуулагч. Түүний баримтлал хийгээд, зан байдал бүхнийг нигүүслэгч болгоход ойртуулах ажгуу. Хүн төрлөхтний хамгийн том алдаа бол ухааруулагч нэгнийг увайгүй хэмээн чичилж, орхино одсон хойно нь ам уралдан харамслын үг унгах.
Хайрын мөн чанар гэж нэрлэгдэж болохуйц дөчин дүрэм үнэн хэрэгтэй мунхаг ухааныг цэлмээх цөөхөн хэдэн өгүүлбэр бөлгөө. Энэрэнгүй нигүүлсэнгүй, хоёр бодож байж амнаас үг унгадаг, тайван уужуу хүн бүр л мэдэхээр энгийн зүйл.
Шашин нэн төвөгтэй зүйл. Зөвхөн бурхны сургаалиар амьдрана гэдэг лонхонд насыг барах шиг хэцүү. Энгэр зөрүүлж, сархад хүртэх хамгийн том нүгэл нь ажгуу. Шамс хэдий ухааруулагч ачтан хэдий ч өөрийн хүслээр амьдарч чадаагүй нь, сархад хүртэж, эм хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй.
Нэг зүйлийг хэт шүтэх нь өөрийгөө ор тас мартахад хүргэдэг гэдгийг энэ ном харуулжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon