Нийтлэл 12 сарын 21, 2020

МҮОНРТ-ийн захирлаар Нинжийн Дэмбэрэл томилогдлоо

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ерөнхий захирлаар Нинжийн Дэмбэрэл томилогджээ. Арванхоёрдугаар сарын 2-ныг хүртэл нээлттэй зарласан МҮОНРТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад 17 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм.

Нинжийн Дэмбэрэл нь 1971 онд төрсөн, 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн 2-р сургуулийг төгссөн. Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуульд хүүхдийн эмч мэргэжлээр суралцаж, 1999 онд ХААИС-д эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан.

Н.Дэмбэрэлийн олон нийтийн харилцаа, удирдах ажлын туршлага:

2004-2006 он: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

2006-2008 он: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан дарга

2008-2010 он: “Монгол Шуудан” сонинд редактор, телевизийн чөлөөт уран бүтээлч

2012-2015: МАН-ын Улс төрийн бодлогын хэлтэс, Олон нийт, хэвлэл мэдээллийн газрын дарга

2015 он: МҮОНРТ-ын Дэд захирал

2016 он: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улс төрийн бодлогын газрын дарга,

2018-2020: Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны дарга

arrow icon