Нийтлэл 05 сарын 14, 2022

JAPAN CHAMBER: GOLDEN WEEК Монгол Японы бизнес экспо зохион байгуулагдаж байна

Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан Монгол дахь Японы Худалдааны Танхим (Japan Chamber)-аас “Golden week” бизнес экспог анх удаа зохион байгуулж байгаа билээ.  Экспогийн  хоёр дахь өдөр Японы цайны ёслол, Хүний нөөцийн сургалт  "Project Pitch" төслийн танилцуулга ба хөрөнгө оруулалт, боломж сэдвээр лекц сонсож, ажил хайж байгаа шинэ төгсөгчид ажлын анкет бөглөх зэрэг үйл ажиллагаанууд хөтөлбөрт багтжээ.

Харин тавдугаар сарын 15 буюу сүүлийн өдөр Монгол Японы бизнес экспогийн онцлох арга хэмжээний нэг “Cosplay ба залуус өдөрлөг”-ийг зохион байгуулах юм. 

Мөн  “GOLDEN  WEEK” экспогийн үеэр та бүхэн хэрэглэж дадсан Япон бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авч,  Монгол-Японы дипломат харилцааны зургийн үзэсгэлэн үзэх, Япон менежментийн талаар мэдээлэл авах боломжтой.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon