Нийтлэл 03 сарын 16, 2015

Баруун тархи бол одоо цаг Зүүн тархи бол өнгөрсөн бас ирээдүй

 Тархи судлаач эрдэмтэн Jill Taylor хүний жинхэнэ тархийг гаргаж үзүүлэн тайлбарлаж байна.

 

– Баруун, зүүн тархи нь хоёр тусдаа систем бөгөөд, ямар ч харилцан хамаарал байхгүй. Тэд, 300 сая мэдрэлийн эсээс тогтох дамнуур судас (corpus callosum)–аар дамжуулж өөр хоорондоо мэдээлэл солилцдог.


Тус тусдаа өөр өөр мэдээлэл боловсруулах тул, сэтгэж бодох нь ч өөр, дур сонирхол ч тусдаа. Нэг үгээр хэлбэл тусдаа зан ааштай, тусдаа хүмүүс юм.

 

  •  Баруун тархи бол ОДОО ЦАГ

Баруун тархины хувьд ОДОО ЦАГ л бүх юм. Яг энэ цаг мөчид, яг энд. Баруун тархи дүрсээр бүхнийг сэтгэж, биеийн хөдөлгөөнөөс суралцаж байдаг. Мэдээлэл түүнд энерги хэлбэрээр очих бөгөөд, бүх 5 мэдрэхүйгээс нэгэн зэрэг мэдээлэл цутган ирж, ЯГ ЭНЭ ЦАГ МӨЧ хэрхэн харагдаж, хэрхэн үнэртэж, хэрхэн сонсогдож, хэрхэн амтлагдаж, бас хэрхэн мэдрэгдэж байгаа нь түүний хувьд аварга том виртуал ертөнц шиг ажиглагдана.

  • Зүүн тархи бол ӨНГӨРСӨН бас ИРЭЭДҮЙ

Харин зүүн тархи бол тэс ондоо орон зай. Тэрээр бүхнийг сериал буюу цуваа хэлбэрээр сэтгэнэ. Түүний хувьд ӨНГӨРСӨН болон ИРЭЭДҮЙ цаг л бүх юм. Зүүн тархины ажиллагаа нь, ОДОО ЦАГИЙН бий болгосон аварга том виртуал ертөнцөөс өөрийн хүссэн нарийн ширийн мэдээлэлд анхаарлаа хандуулж, тэрэн дотроос бас дахин нарийн ширийнийг сугалан гаргаж ирэх байдлаар хөвөрнө. Тэгээд гаргаж авсан мэдээллээ цэгцэлж аваад, түүнийгээ өдий хүртэл цээжилж ирсэн өнгөрсөн цагийн мэдээллүүдтэй холбох замаар ирээдүйн боломжит хувилбаруудыг шалгах юм.

Зүүн тархи нь ХЭЛ ЯРИА–гаар сэтгэдэг. Тасралтгүй үргэлжлэх зүүн тархины шивнээ нь, дотоод ертөнцийг гадаад ертөнцтэй холбож байдаг. Тэрхүү намуухан чимээ үл ялиг "БИ" гэж хэлэх төдийд л, бид гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, БИ хэмээх нэгэн тусдаа бодгаль болон, орчин тойрны энергийн урсгалаас өөрийгөө ангилан салгана.

  • Баруун тархи бол ГАЙХАМШГИЙН ЕРТӨНЦ

Хэрэв зүүн тархинд гэнэт цус харван зогсож, бүх удирдлага баруун тархинд шилжвэл, биеийн дотоод ертөнц гэнэт хурдаа хасан зогсонги байдалд орсон мэт санагдана.

– ...Би тэнцвэр алдан хана түшив. Санаандгүй гараа хартал, миний биеийн үзүүр хаана төгсөж байгаа нь нэгэнт ойлгохын аргагүй болж. Би хаанаас эхлээд хаана төгсөөд байгаа юм бүү мэд. Яг л хана бид хоёр нэгэн цул болсон юм шиг. Цорын ганц мэдрэгдэж байсан нь ердөө л ЭНЕРГИ.
Зүүн тархины шивнээ бүрэн тасрахтай зэрэгцээд, тэр дороо намайг нам гүм нөмрөн авав. Тэгээд эргэн тойрныг минь бүрхэх асар том энергид өөрийн эрхгүй автан ууслаа. Миний хил хязгаар нэгэнт үгүй болж, өөрийгөө улам бүр тэлэн томорч байгаа мэт мэдрэмж төрсөөр, би гэдэг, орчлон ертөнцтэй нийлээд нэгэн цул биет болон шингэв. Тэр бол гайхамшигтай мэдрэмж..., гайхамшгийн ертөнц...

Тэр ертөнцөд өчүүхэн ч стресс байхгүй. Бүх бие нисэх мэт хөнгөн болж, амар амгаланд бүрэн эзэмдүүлсэн мэт жаргана...
Одоо бол би итгэлтэй хэлнэ


– Хэн ч бай, хэзээ хүссэн үедээ тэр диваажинд очиж чадна. Зүүн тархинаас баруун тархи руу зориудаар алгуурхан шилжвэл, тэр амар амгалантай учрах болно.

– Бид бол хоёр тусдаа ухамсар бүхий сэтгэлийг өөртөө агуулах сансар огторгуйн нэгэн амьд эд эс юм. Бид бүхэнд, энэ ертөнцөд ямар хүний дүрээр оршин баймаар буйгаа, хэзээ хүссэн үедээ сонгон шилжих чадвар бий.

TED VIDEO

Сэтгэгдэл бичих

    • Тэнгис
    • 2019-03-20

    Харвачиж байгаан боловуу гэж бодлоошд кк

    • Зочин
    • 2017-12-02

    Тэгээд яаж зүүн тархинаас баруун тархи уруу шилжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулахгүй байсан юм байхдаа?

arrow icon