Нийтлэл 03 сарын 17, 2015

Монголын уран бүтээлч Гамагийн төсөөллийн ертөнц

Монголын уран бүтээлч Гама аялал, байгаль, эх нутаг, өөрийн дотоод ертөнц буюу ботид болоод хийсвэр ертөнцийг  холбосон сюрриалист бүтээлүүдийг туурвижээ.

2015 оны 3 сарын 3-7-ны хооронд Бээжингийн Chambers Fine Art  галерейд “GAMA: Idylls of the Kings” нэртэй үзэсгэлэн тавигдсан. Уран бүтээлчийн зарим сонгогдсон бүтээлүүд Art Basel Hong Kong-д удахгүй дэлгэгдэх болно.

 

 

Жинхэнэ Монгол нүүдэлчин

Гама (1977, Монгол) дөрвөн улирал ээлжлэн нүүдэг нүүдэлчин Монгол айлд өсжээ. Аялах хүсэл сонирхол нь түүнийг том болтол нь дагасан гэхэд болно. Бээжингийн Урлагийн Их Сургуульд хэсэг хугацаанд сурсныхаа дараа тэрээр Германы  Karlsruhe академид өөрийн уран бүтээлийн боловсролоо үргэлжлүүлэхээр шийджээ.

 

Нууцлаг, гажуудсан орон зайнууд

Маш их аялсан уран бүтээлчид маань Германы хуучин цагийн их мастерууд болон Германы орчин үеийн уран бүтээлчид маш  гүн гүнзгийгээр нөлөөлсөн байна. Түүний ажлууд хачин жигтэй бас этгээд. Тэр “Алис гайхамшгийн оронд” үлгэр мэт хэмжээг гажуудуулан, баялаг, амьд өнгөнүүдээр маш чадварлаг ажилладаг.  

 

Mонгол өв соёлын суурь

Түүний бүтээлд байх хачин этгээд дүрслэлийн цаана бараг ялгагдахын аргагүй цөхрөл ганцаардлын гүн мэдрэмж нууцлагдаж байдаг. Art Parasites-ийн нийтлэлчидийн Гама-тай хийсэн ярилцлагын дурдатгал:

Хурц тод, сэтгэл татам өнгүүдийг эс тооцвол, ой гутам, муу муухайгаас зугтаж чадахгүй нэгэн, уран зурган дээрх ганцаардмал орон зай. Дулаан, чихрэн өнгөтэй хэсгүүд хөөрхөн байдлыг илтгэнэ, гэвч тэднийг тойрон хүрээлж буй далд, бүдэг, гашуун өнгөнүүдгүйгээр энэ хөөрхөн байдал яг үнэндээ энэ чанараа агуулж чадахгүй.

Үнэхээр хачин, гаж далд өнгө, утга санаанууд Монголын өв соёлоос ирсэн хэмээн ярилцлагадаа хэлжээ:

Монголд амьдрал үнэхээр хэцүү байсан ч энэ хүнд хэцүү байдал гайхамшигтай зураглал, байгальтай ойр чин үнэнтэй холбодог. Шууд хэлвэл, миний Монголын өв соёл, хязгааргүй, өргөн уудам тэнгэрийн мэдрэмж өнгөөр дамжин миний уран бүтээлт илэрдэг.

 

Бөөгийн философи

Гамагийн бараг бүх зургуудад ид шидийн үлгэрийн тайз болон засагдсан гайхалтай дотоод засалтай өрөө дүрслэгдсэн байдаг. Уран бүтээлч  Horst und Edeltraut-д өгсөн ярилцлагадаа гадаад болон дотоод заслын тухай тайлбарлажээ:

            Ботид ертөнц 2 дэд хэсэгт хуваагддаг: гадаад болон дотоод. Гадаад нь байгаль, газар, тэнгэр, дэлхий бас амьтад, харин дотоод хэсэг нь барууны дотоод засал. Миний зургуудад ертөнцийн эдгээр 2 хэсгүүдийг уусгахыг оролдсон. Миний зурдаг өрөөнүүд бол эдгээрийг уусган шингээсэн төсөөллийн өрөөнүүд. Би тэнд дүрэм зохиодог. Энэ бол миний хамгаалагчид, сахиусан тэнгэрүүд, домгийн юмс байдаг газар. Энэ бол мөөгөөр хийсэн байшингийн дээвэр дээр миний өөрийн гэсэн газар байгаа тэр л газар.

Гамагийн авга ах бөө хүн байсан бөгөөд түүний онцлог чанар нь уран сайхны философиос бөө мөргөлийг хамаарч байдаг хэмээн  the Art Parasites-д өгсөн ярилцлагадаа дурджээ:

Бөөгийн үүрэг нь 2 ертөнцийг (физик ертөнц болон сүнсний ертөнц)  холбодог шиг миний зургууд ч бас дотоод болон гадаад 2 ертөнцийг холбож байдаг. Бөө өөрийнхөө биеэр үүнийг хийдэг шиг, би өөрийнхөө будаг, хэрэгслээр үүнийг бүтээхийг хичээдэг.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon