Нийтлэл 04 сарын 03, 2015

Тоёта корпорац Хятад, Мексикт шинэ үйлдвэр барина

Тоёта корпорац 2018-2019 онд Хятад, Мексикт шинэ үйлдвэр байгуулахаар болжээ. Хөрөнгө оруулалтын дүн ойролцоогоор 150 тэрбум иен буюу 1,2 тэрбум доллар. Тоёта санхүүгийн эрүүл мэндээ сайжруулах зорилгын дор 2013 оноос хойш шинэ үйлдвэр бариагүй байсан. Энэ удаа хямд өртгөөр, эрэлтийн савалгаанд хариу үйлдэл сайтай үйлдвэрүүд барих боломжтой гэж энэ хоёр орныг сонгож, 5 жилийн доторх том хөрөнгө оруулалтаа шийдлээ. Цаашид Хятад, АНУ-ын машины эрэлт улам өсөх хандлагатай байгаа агаад Германы Волксваген зэрэг томхон брандуудтай глобал өрсөлдөөн хийнэ.

 

Өглөө орой хоёр ээлжээр ажилладаг, Хятадын үйлдвэр 100,000 ширхэг бага оврын Ярис машин, Мексикийн үйлдвэр 200,000 ширхэг Королла шинэ загварыг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх аж. Одоогоор Хятадад Тоётагийн бага оврын машин зах зээлийн 4 хувийг, АНУ-д 14 хувь эзэлж байгааг  нэмэгдүүлэх зорилготой.

 

Тоёта компани Рийман шокоос үүссэн дэлхийн санхүүгийн хямрал хүртэл үйлдвэрлэлийн хүчин чадлаа 200-300 мянгаар жил тутам нэмэгдүүлж өргөжиж байсан ч хямралаас хойш хамгаалах тактик барьж ирсэн. 2013 оноос 3 жилийн “царцаах” бодлого албан ёсоор зарлаж уян хатан менежмент хийж чадсанаар 14 онд олсон ашгийн рекордоо дахин шинэчилсэн юм.

 

Хямралаар дотоод менежментээ засаж сайжруулах, хөрөнгө санхүүгийн эрүүл мэндээ сайжруулаад дахин давших. Тоёта менежментийн энэ алтан дүрмийг гарамгай хэрэгжүүлж, глобал өрсөлдөөнд буцаж ирлээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon