Нийтлэл 04 сарын 13, 2015

Ядаад байх юмгүй, дур зоргоороо, шартай, чин зоригтой, шийдэмгий Монгол

Мишель Эрнандес нь Москвад төрсөн, Мексик, Монгол, АНУ-д бага насаа өнгөрөөсөн зохиолч юм. Харин одоо тэрээр Австралид амьдарч байна. Mishell’s WordPress блогтоо нийтэлсэн хувь хүнийх нь тухай хөрөг нийтлэлээс Монгол хүн гэж хэн бэ хэмээх асуултад нэгэн өвөрмөц амьдралын өнцгөөс харсан хариулт олдох вий:

 

Монголд төрж өссөн хүнийг л жинхэнэ монгол гэж ойлгох нь бий. Миний хаана төрж, аль сургуульд явж, эцэг эхийг минь хэн гэдгийг мэдээд бусад хүмүүс миний талаар буруу төсөөлөлтэй болдог. Харин тэр бүгдийг залруулах төвөгтэй ажил надад гардаг байлаа.

 

Би хэзээ ч Монголд амьдарч үзээгүй. Миний эцэг Мексик хүн. Би АНУ-д сургуульд сурч, Вашингтонд өссөн. Энэ бүхэн үнэн. Тэгээд юу гэж? Амьдралынхаа ихэнх хугацааг Вашингтонд өнгөрөөснийхөө дараа Мексикт суурьшихаар шийдсэн. Үүнээс өмнө Орос, Монгол, Мексик улсуудад түр хугацаагаар байршиж, нааш цааш олон ч удаа явсан даа. Гэхдээ ингэж аялах минь улс бүрийн соёлыг мэдэхэд тусалж байсан ч үндэсний уламжлал, тухайн улсын иргэний “үнэр”-ийг шингээхээр тийм ч хангалттай урт байгаагүй. Намайг Монгол, Мексикийн эрлийз гэдгийг Монголчууд мэдэхээрээ ихэнхдээ Монголын талаар ямар бодолтой явдгийг минь мэдэхийг хүсдэг. Үнэн хэрэгтээ, би Монголд хайртай ч бай үгүй ч бай, тэд зөвхөн тэдний нэг эсэхийг л мэдэх гэдэг. Үүнийхээ дараа бидний харилцаа хэр удаан үргэлжлэхийг шийднэ. Зарим нь сониуч зангаасаа, зарим нь үл итгэсэн байдлаар намайг сонжих нь бий. Энэ мэт тохуурхалд би талархдаг ч сэтгэлийг минь өвтгөдөггүй гэвэл худал хэлсэн болох байх. Заримдаа би энгийн л нэг хүн шиг байхыг хүсдэг. Учир нь бусдаас өөр байх нь хэтэрхий их үнэ цэнэтэй байдаг байлаа. 2011 онд би урд хожид байгаагүйгээрээ Монгол байхыг хүсч эхэлсэн юм. Вашингтонд байхдаа нөхөрлөсөн  Монголчуудаас би өөрийгөө хэчнээн муухай дуудлагатай, ямар ч үг мэдэхгүй, яаж ч бичдэгийг мэдэхгүй болохоо олж мэдсэн. Монголын сайхан дуу шүлэг, ёс заншлыг ч мэддэггүй. Би ээжийгээ хаанаас ирсэн хэн болохыг ойлгоогүй бол ээж бид хоёрын хоорондох соёлын ялгааг даван туулж, ээжийгээ үнэхээр хэн болохыг мэдэж, ойлгож чадахгүй байх байлаа. Энэ бүхнийг ойлгосныхоо дараа өөрийнхөө мунхаг байдлаас жигшиж эхэлсэн. Эцэст нь би Улаанбаатар руу явах онгоцны билет захиалсан. Миний найзууд, гэр бүл бүгд л  цочирдож хүлээж авсан даа. Тэд магадгүйхагас Мексик, баруунд төрж өссөн намайг Монголын талаар тэгж их сонирхож, анхааралдаа авна гэж төсөөлөөгүй байх л даа. Би юутай ч нүүр тулахад бэлэн байсан учир энэ шийдвэрийг гаргасан.

Намайг хамгийн ихээр гайхшруулсан нэг зүйл бол монголын их хөдөө талд миний эрлийз байна уу ? үгүй юу? хэнд ч хамаагүй. Тэд намайг байгаад л баяртай байсан. Төвхнөхөд минь тусалж, надтай чин сэтгэлээсээ харьцаж байв. Тэд сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, яг л гэр бүлийнхээ нэг гишүүн шиг харьцдаг байсан. Тэдэнд миний амьдрал болоод хаана төрж, өссөн огтхон ч хамаагүй. Тэд арьс өнгөөр ялгаварладаггүй. Тэдэнтэй байхад би уужим амьсгалж чаддаг. Нэг шөнөам дүүрэн ааруултай Монголын их хөдөө талыг ширтэн суухдаа Монголд би хэчнээн их хайртайгаа ойлгосон.

 

Монголчуудын талаар урт хугацаанд бодож ирсэн тэр сөрөг бодлууд арилж, үгээр ч хэлэхийн аргагүй үнэ цэнэтэй санагдах болсон юм даа. Архины эхүүн үнэр үнэртүүлсэн, зүрх зүсэм бүдүүлэг үгс хэлж буй Монголчуудын зодоонд жаахан охин байхдаа оролцож байсан удаатай. Одоо ч архи уусан Монгол хүнийг харахаар зүрх минь хүчтэй цохилж, хоолой минь чичирч, ярьж ч чадахгүй болдог. Ойлгоорой уншигч минь , энэ бол миний айдас. Миний ээж намайг ийм гэдгийг ойлгодог байсан.  Намайг айлгаж, зовоосон ийм соёлыг хүлээж ав, ойлго гэж ээж минь намайг хүчлээгүй. Монгол руу аялахыг минь сонсоод хамгийн их цочирдсон хүн бол миний ээж. Гэхдээ би энэ бүхэнд дассан. Учир нь айдасгүй амьдрах, хаалттай зандаа бусдыг буруутгахгүй байх шийдвэрийг гаргасан болохоор тэр. Эцсийн эцэст энэ бол дан ганц Монголын сул тал биш, хүн төрөлхтний сул тал. Би энэ соёл иргэншлийн зөвхөн таагүй талыг нь л мэддэг байснаа ойлгосон юм. Монгол улсын талаар, түүхийнх нь талаар надад тийм ч арвин мэдлэг байхгүй. Гэхдээ Монгол бол хосгүй сайхан улс гэдгийг миний туулсан үзсэн бүхэн танд харуулах болно.

 

“Мишель, Монгол байх гэж ямар байхыг хэлэх юм?” гэж хэн нэгэн надаас асуувал. Шартай байх гэж би хариулна. Шартай байх нь хоёр талдаа иртэй илд л гэсэн үг. Шар биднийг урагш түлхэж өгдөг хүч, эцэст нь үхлийг минь ч тодорхойлох чадалтай. Хэтэрхий их шартай хүмүүстэй амьдрах нь золгүй өрсөлдөөнд орж буй л гэсэн үг. Учир нь ялалт зөвхөн тэднийх. Гэхдээ энэ бол миний шартай байхыг тодорхойлох тодорхойлолт биш.

 

Миний хувьд шар намайг доош унахад, өргөөд босгодог, буруу хийхэд, зөв болгоход тусалдаг.Өөрийгөө хүндлэх хүндлэлээ алдахад, өөдрөг байж, амжилт гаргахад түлхэц болдог. Энэ л миний хэлэх жинхэнэ тодорхойлолт.

Аймшиггүй чин зориг бол монголчуудын бас нэг зан.Үүнийг би ээжээсээ олж харсан. Учир нь ээж маань өөрийгөө ч, намайг ч хайрлалгүй ямар ч баталгаагүй нөхцөл байдалруу үсрэн ороход бэлэн байдаг. Түүнд гарцаагүй энэ зан байдаг учир л зөвхөн өөртөө найдаж Мексик рүү явсан.  Амьдралаа өөрөө бүтээн босгож, халаасны толь бичгээр Испани хэл сурч, өнөөдөр түүнийг хайрлаж, дэргэд нь байдаг найз нөхөдтэй болсон. Бид Мексик хотод тохь тухтай амьдардаг байлаа. Тэр 9-5 хүртэл ажиллаж, би хувийн сургуульд явна.Түүний урт хугацааны чин зориг  богино хугацааны эргэлзээ, айдсыг нь ялсан. Хэрвээүүнийг л Монгол гэхгүй юм бол өөр юуг хэлнэ гэж.

 

Миний ээж саад бартаа тохиолдох бүрд зөвхөн “Ядаад байх юу байсан юм” л гэж хэлдэг. Энэ үгийг хэлэхэд нэг их тааламжтай байдаг. Үл тоосон янзтай хирнээ цаанаа хэн нэгнийг, өөрийгөө дэмжиж байдаг.  Мексик рүү явахдаа тэр Испани хэлний ч мэдлэггүй, хаашаа, юу руу явж буйгаа ч мэдэхгүй байсан. Гэхдээ энэ үгийг л өөртөө дахин дахин шивнэж явсан болов уу. Эх орноосоо хол хаалга хаалга нээн, ажил хайж явахдаа ч “Ядаад байх юу байсан юм” гэж өөрийгөө зоригжуулж явсан байх.Жижиг, том саад бартаа бүрд би энэ богинохон, сэхүүн өгүүлбэрийг ээжээсээ сонсдог. Би “ Eej neekh ongiroo shdee” (Mom, you’re so arrogant) гээд л дооглоно.  Тэр зүггүйхэн инээнэ. Харин би тэгэхэд нь “Gekhdee zugeer ee, bi eejteigee adilkhan neg ongiroo yum baigaa” (But it’s okay, I’m arrogant like you) гэж хэлдэг юм.  Онгироо гэдэг үгэнд би дуртай. Учир нь онгироо биш байх нь биднийг сул дорой болгоно гэж би боддог. Гэвч хэт онгироо зан биднийг булшилж ч мэдэх учир зохих хэмжээнд байлгах хэрэгтэй.  Тэгж чадвал саад бартаа бүрд биднийг өөртөө итгэлтэй байхад тусална. Миний ээжийн цус, хэл, ёс заншил нь түүнийг надад Монгол хүн болгодоггүй. Монгол гэж хэлж болох бүх зан чанар түүний дотор бий. Одоо би энэ бүх зан чанарыг өөрийнхөө дотор мэдэрдэг.. Австралид шүү дээ. Энэ бүх уналт, сорилтын туршид, би гэнэтхэн өөрөөсөө“Ядаад байх юу байсан юм? Ядаад байх юм алга” гэж хэлэх хэрэгтэйг санасан. Одоо би сул талаа мэддэг учир дэлхийд ялагдахыг хүсэхгүй байна. Аюултай байдалд бууж өгөхгүй ээ. Амьдрал, бүх зүйл сайхан болох болно.

Мишель Монгол байх ямархуу байна даа? Энэ асуултад хариулах мянга мянган хариулт надад байна. Гэхдээдур зоргоороо, эрх дураараа, шийдэмгий, чадамгай байхыг л Монгол гэнэ. Энэ бүхэн дан ганц Монголын давуу тал биш, хүн төрөлхтний давуу тал гэдгийг би ойлгосон.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon