Нийтлэл 04 сарын 15, 2015

Хятадын дарга Ши Жиньпиний тухай 13 баримт

Нью Йорк сэтгүүл Хятадын удирдагч Ши Жиньпинийг Мао даргаас хойших хамгийн эзэрхэг удирдагч хэмээн тодорхойлоод байгаа. Яагаад түүнийг ийнхүү тодорхойлох болсон, тэр яг хэн болох тухай асуултад хариулт өгөх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • Ши Жиньпин өөрт нь түүний аав Ши Жонгшин маш их нөлөө үзүүлсэн гэж үздэг. Түүнийг 1953 онд төрөхөд аав нь Хятадын суртал ухуулгын сайд байлаа. Нью Йоркийн мэдээлснээр Ши Жонгшин 14 наснаасаа бослого, хөдөлгөөнд оролцож,  багшийгаа хувьсгалын эсэргүү гэж үзэн ангийн нөхөдтэйгөө нийлэн хордуулж байсан түүхтэй.
  • Аав нь түүнийг удирдагч болоход нөлөөлсөн бөгөөд ирээдүйд хэзээ нэгэн цагт хувьсгал хийнэ гэж үздэг байжээ.
  • Ши Жонгшиныг нийгмийн эсэргүү гэж үзэх болсноор саатуулжээ. Үүний дараа бусад саатуулахаар төлөвлөгдсөн хүмүүсийн хүүхдүүдтэй Ши Жиньпин нэгдэж гудамжинд зодоон хийж, хаалттай номын сангаас ном хулгайлж байсан байна. Энэ үеийг тэрээр хяналтаа алдсан үе хэмээн тайлбарладаг.
  • Аавыг нь саатуулснаас болж түүнийг Коммунист намын залуучуудын холбоонд долоон удаа элсэх гэхэд нь татгалзсан хариу өгсөн. Харин нутгийн эрх мэдэлтнүүдтэй нөхөрлөх болсноор гишүүн нь болж чаджээ.
  • Ши Жиньпиний олон найз нөхөр улс төрөөс арчигдсан. Харин тэр ганцаар л "амьд" үлдэж чадсан. Түүнийг сайн мэдэх нэгэн профессор "Ши Жиньпин бол өндөр амбицтай хүн байсан. Тэр "улаан"-аас илүү "улаан" болсноороо аврагдсан" гэж хэлж байжээ.
  • Мао даргийн тушаалаар "Улаан хамгаалагчид" болон зарим сурагчдыг дахин хүмүүжүүлэх болсноор Ши тосгонд хар ажил хийж байжээ. Энэ үеэр түүний эгч өөд болсон юм. Ши Жиньпиний замналын тухай ном бичсэн Австралийн сэтгүүлч Жон Гарнаутын хэлснээр эгчийнх нь үхэл амиа хорлолт байсан аж. Хавчлагын олон арван жилийн дараагаар тэр өөрийгөө шүршүүрээс дүүжлэн хороосон байна.
  • Тэрээр Оросын Ерөнхийлөгч Путинтэй эн зэрэгцэхүйц удирдагч хэмээн яригдах болсон бөгөөд хүмүүс ч тэднийг харьцуулах болсон. Ши өөрийн үзэмж, дүр төрх, харилцаандаа их анхаарах болж, уулзалт, айлчлал зэрэгт армийн хувцаснаас татгалзаж барууны хэв шинжтэй хослол өмсөх болсон билээ.
  • Ши Жиньпин анхаарлын төвд байхаас татгалздаггүй. Бээжингийн Их сургуульд элсэхээр өрсөлдөж буй мянга мянган урлагийн оюутнуудыг Ши Жиньпиний хөргийг хэрхэн зурахаар нь дүгнэж байсан удаатай.
  • Тэрээр ардчилсан зарчмыг дэмждэггүй. Нэгэн удаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байденгаас Америкчууд хүний эрхийг яагаад ингэж их онцолдгийг асууж байжээ.
  • Түүний дуртай зүйл бол улс төрийн “жүжиг”. Тэрээр "ширээ чанга цохихгүй л бол чи хангалттай аймаар биш, чиний үгийг хүмүүс огтхон ч нухацтай авч үзэхгүй" гэж хэлж байсан.
  • Эхнэр нь түүнийг анх хараад наснаасаа илүү овортой харагддаг, соёлжоогүй нэгэн гэж бодож байжээ. Гэсэн ч түүнийг ухаалаг зан нь татсан байна.
  • Австралийн экс элчин сайд Кевин Рудд түүнийг бодсоноо л хэлдэг, харьцахад амар хүн гэж дүгнэдэг. Барууны үнэт зүйлс, олон намын ардчиллаас татгалзаж буйгаа Төрийн сангийн нарийн бичгийн дарга асан Хенри Полсонд хэлж байсан нь үүний баталгаа.
  • Ши Жиньпинд бат бөх хүч бий. Эрх мэдэлд нь зөрчилдөж болзошгүй агентлагуудруу халдаж, нууц хуйвалдаан зохион байгуулж, доромжилсон хэмээн буруушааж байсан удаатай. Мөн Коммунист нам авилгын хэргээр 100,000 гаруй албан тушаалтнаа цомхтгосон. Харин гаднын олон ажиглагчид түүний авилгалаас ангижрах шийдвэр, дайснуудаа дарах аргын аль нь болохыг хэлж мэдэхгүй байгаа.

Сэтгэгдэл бичих

    • 69
    • 2020-04-07

    Хоо

arrow icon