Нийтлэл 04 сарын 23, 2015

Бизнесмэн хүнд урам зориг өгөх эшлэлүүд

Өөрийн бизнесийг эхлүүлээд өдгөө амжилтад хүрсэн дэлхийн олон хүмүүсийн хэн нь ч энтэрпренёр, бизнесмэн байх амархан байсан гэж хэлэхгүй. Гарааны бизнесээ эхлүүлж, баталгаажуулж, олонд таниулахад мэдээж урт хугацаа, шаргуу хөдөлмөр шаардана. Гол нь бууж өгч болохгүй, шантралгүй урагш алхсаар л бай.  Урам зориг, итгэл бэлэглэх дэлхийн алдартнуудын урмын үгсийг зөвхөн бизнесмэн танд зориулж байна.

  • “Бүх зүйл чиний эсрэг байгаа юм шиг санагдах тэр үед онгоц салхи дагаж биш салхины эсрэг нисдэгийг санаарай.” Генри Форд
  • Дуртай, хүсэл тэмүүлэлтэй зүйл дээрээ л ажиллаж байгаа бол дуусгах талаар төлөвлөөд ч хэрэггүй.” Марк Зукербэрг
  • “Хорин жилийн дараа хийсэн зүйлсээсээ илүү хийгээгүй зүйлдээ харамсах болно. Тиймээс бэхэлгээгээ суллаад боомтоосоо хөдөл. Хай, мөрөөд, нээ.” Марк Твен
  • “Ирээдүйг урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол ирээдүйг өөрөө бүтээх” Питер Дракер
  • “Мөнгө бол хүссэн газар чинь аваачих цор ганц зүйл. Гэвч та хэзээ ч жолоодогч болохгүй.” Айн Рэнд
  • “Амжилтад хүрээгүй нэгнээс амжилттай энтэрпренёр цэвэр шаргуу байдлаараа ялгардаг.” Стив Жобс
  • Хөгшчүүл залууст үргэлж л мөнгөө хадгал гэж захидаг. Гэхдээ энэ тийм ч сайн зөвлөгөө биш. Бүхнийг хадгалахын оронд өөртөө хөрөнгө оруул. Би 40 хүртлээ нэг ч мөнгө хадгалаагүй.” Генри Форд
  • “Бизнес эхлүүлсэн л бол ярихаа зогсоож, хийж эхэл.” Уолт Дисней
  • “Мөрөөдөхөө болиход амьдрал зогсоно.” Малколм Форбес
  • “Гэнэтийн их орлогоос илүү тогтмол орлоготой байх нь дээр.” Оскар Уайльд
  • “ Зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг бүтээхэд л мөнгийг ашигла. Дуртай зүйлээ эхэлж, хүмүүс чамаас нүдээ ч салгаж чадахааргүй болтол нь сайжруул.” Майя Анжело
  • “ Мөнгө чамд хэзээ ч байгаагүй тийм их эрх чөлөөг өгч болох ч чиний жинхэнэ эрх чөлөө бол мэдлэг, туршлага, чадвар юм."  Генри Форд
  • “Өглөө бүр босмогцоо Форбес дээр гарсан Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг хардаг. Тэнд миний нэр байхгүй бол би үргэлжлүүлэн шаргуу ажилласаар л байдаг.” Роберт Орбен
  • Бүтэлгүйтлээс бүтэлгүйтэл рүү урам зоригоо огтхон ч алдалгүйгээр аялах аялал бол амжилт юм.” Уинстон Черчилль
  • “Сайхан боломж ажил шиг харагддаг учир ихэнх хүмүүс түүнийг алддаг.”  Томас Эдисон

Сэтгэгдэл бичих

arrow icon