Нийтлэл 05 сарын 06, 2015

Фэйсбүүктээ өөр хүн нэвтрүүлэхгүйн тулд  

Фэисбүүк болон бусад олон нийтийн сүлжээний хуудастаа өөр хүн нэвтрэхээс хамгаалах хэд хэдэн арга байдаг. Энэ удаа фэйсбүүкийн нууцлалаа өндөржүүлэх аргаас хүргэе.

 

1. Баруун дээд талд менюнээс Settings буюу тохиргоо хийх менюг сонгоно

 

 

2. Зүүн талын менюнээс Security буюу нууцлал менюг сонгоно.

3. Login notifcations буюу өмнө нь та хэрэглэж байгаагүй ямар нэг компьютер, төхөөрөмжөөс нэвтэрсэн бол  Фэйсбүүкээс мэйл юм уу гар утсандаа SMS мэссэжээр дохио авах тохиргооны аль нэгийг сонгоно. Хоёуланг нь сонгож ч болно. Нэвтрэхээс нь өмнө дохио авах тохиргоог дараагийн үүний доод талын Login Approvals менюнээс тохируулна.

 

 4. Login approval буюу фэйсбүүкт өөр төхөөрөмжөөс нэвтрэхийн тулд гар утаснаасаа зөвшөөрөл өгөх тохиргоо хийх: Өмнө нь таны хэрэглэж байгаагүй төхөөрөмжөөс нэвтрэх оролдлого гарвал Фэйсбүүкээс танд нууцлалын коод асуухаар тохируулж болно. Ингэж тохируулвал та өөрөө ч ямар нэг шинэ төхөөрөмжөөс нэвтрэхэд гар утасны фэйсбүүк аппликэйшнаасаа хэвлэж авдаг нууцлалын коод хэрэг болохыг анхаараарай.

5. Code generator буюу Нууцлалын коод хаана байх вэ?

Ухаалаг утсан дээрх фэйсбүүк аппликэйшний баруун доод булангийн More менюг дарахад гарах жагсаалтын хамгийн доод хэсгээр байрлана. Code Generator менюг нээхэд 30 хором тутамд солигдох 6 оронтой тоо өгнө. Энэ коодгүй бол нэвтэрч болохгүйгээр 4 дэх алхам дээр тохиргоо хийсэн бол зөвхөн энэ коодыг мэдэх та л өөрийн хуудастаа нэвтрэх боломжтой гэсэн үг.

 

Сэтгэгдэл бичих

    • ugi
    • 2017-06-20

    Gar utasnaas deerh vildliig hiih bollomjtoi yu

    • ugi
    • 2017-06-20

    Sain bnuu,ene vildliig zaaval komnoos hiih shaardlagatai yu.gar utasnaas bolohuu

arrow icon