Нийтлэл 08 сарын 25, 2015

Эмэгтэйчүүдийн амбиц хэзээнээс унтарч эхэлдэг вэ?

        Эмэгтэй хүн эрэгтэйгээ бодвол илүү мөрөөдөмтгий, хүсэл эрмэлзэлтэй байх нь бий. Тэд бүх л үйл явцыг ингэнэ, тэгнэ гээд төлөвлөчихсөн, уртаас урт хүслийн жагсаалт, зорилгын тодорхойлолттой байдаг. Угтаа тэдний төрөлх зан болоод эмэгтэй хүний онцлог шинж нь л ингэхэд хүргэдэг байх. Гэвч энэхүү хүчтэй хүсэл эрмэлзэл буюу амбиц нь ажилд орсноос хойш ердөө хоёр жилийн дараагаас л унтарч эхэлдэг болохыг Бэйн & Компани компанийн хийсэн судалгаа харуулжээ. Тус компани сүүлийн таван жилийг эмэгтэйчүүдийн ажил амьдралын зам эрчүүдийнхээс хэр ялгаатай болон яагаад ялгаатай байдаг тухай судлахад зарцуулсан байна.

Тэд АНУ-ын аль ч түвшинд ажилладаг байж болох эрэгтэй, эмэгтэй 1000 ажилчдаас хоёр ижилхэн асуулт асуун судалгаагаа явуулсан юм. Ингэхдээ “Та удирдах албан тушаалд (ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал болон түүнээс нэг, хоёр түвшнээр доошоо) дэвшихээр оролдож байсан уу?”, “Танд удирдах албан тушаалд ажиллаж чадна гэсэн итгэл байна уу?” гэсэн хоёр асуултыг тусгайлан асуужээ.

Хоёр жилээс бага ажлын туршлагатай эмэгтэйчүүдийн 43% нь "тийм" гэж хариулсан бол эрэгтэйчүүдийн 34% нь уг хариултыг өгчээ. Энэ түвшний эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь дээд албан тушаалд хүрэхийг эрмэлздэг  аж.

Харин цаг хугацаа явсаар хоёроос илүү олон жил ажиллаад ирэхээр тэдний энэ хүсэл тэмүүлэлд ялгаа гарч эхэлсэн байна.

Хоёроос дээш жил ажилласан эмэгтэйчүүдийн хариулт дээрхээс 60%-иар бууж тэдний 16% нь л "тийм" гэх хариултыг өгсөн бол эрчүүдийнх 34% хэвээрээ л байв. Үүнээс харахад эмэгтэйчүүд туршлагажих тусам өөртөө итгэх итгэл нь багасдаг бол эрчүүдийнх хэвэндээ л байдаг байна.

Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн амбиц 60%-иар, өөртөө итгэх итгэл 50%-иар тус тус унасан аж. Тэдний амбиц ийнхүү унаж буй нь хүний эхнэр, хүүхдийн ээж болдогтой нь холбоотой хэмээн судалгааны багийнхан тайлбарлажээ. Дээрх хоёр асуултыг ахлах ажилчдад тавихад хоёулангийнх нь хувь өсөв. Гэхдээ эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд ажиллах амбиц анх ажилд орж буй эмэгтэйчүүдийнхээс доогуур хэвээрээ л байв. Эрэгтэйчүүдийнхээс бараг хоёр дахин бага болсон байлаа. 

Яагаад тэдний хүсэл, эрмэлзэл унтарч, хүлээлт нь багасдаг вэ? Компанийн удирдлагууд том хэмжээний хурал, уулзалтад эрэгтэй хүмүүсийг явуулах сонирхолтой байх бий. Ийм тохиолдолд эмэгтэйчүүдэд зорилгодоо хүрэх боломжгүй мэт санагддаг байна.

Дараа нь тэд ахин хоёр асуултыг асуусан байна. “Та өөрийгөө компанийн наад захын хэвшилд тохирч ажиллаж чадна гэж боддог уу?”, “Ахлах тань таны хүсэл эрмэлзлийг ойшоодог уу?” Эхний асуултад шинэ ажилчид хүйс хамаарахгүй ижил хариулт өгсөн бол туршлагатай ажилчдын хувьд арай өөр хариулт өгч байв. Тэдний итгэл суларсан байх бөгөөд эмэгтэйчүүдийнх 16%-иар, эрэгтэйчүүдийн 9%-иар буурчээ. Харин хоёр дахь асуултад зөвшөөрсөн хариулт өгсөн туршлагатай ажилчдын хувь шинэ ажилчдынхаас доогуур байсан юм.

Зарим эмэгтэйчүүд ахлахууд нь ажилчдынхаа хүсэл эрмэлзлийг, тэр байтугай ажилчдадаа хэлэхээ ч, хэрхэн дэмжихээ ч мэддэггүй гэж хэлж байв. Харин зарим ахлахууд нь удирдах албан тушаалд очих гэж хүчлэх шаардлагагүй, чамд тийм ч их таалагдахгүй байх зэрэг хариултыг өгч байсан гэж тэд ярив. Компаниуд эмэгтэй ажилчдынхаа голлох үүрэг гүйцэтгэж байгааг тэр бүр тэмдэглээд байдаггүй бөгөөд тэдний зорилго, карьерийн тухай бодол, ажлын сэтгэл ханамжийн талаар ч ярилцдаггүй. Наад захын урам зориг өгөх үйл явц ч бага байдаг нь энэхүү судалгаагаар тодорхой болов.

Ямар ч ажилч хичээнгүй хүн шагнал, урамшуулал хүснэ. Гэхдээ тэдний хийсэн судалгаа хүйсийн эрх тэгш байдлаас болж эмэгтэйчүүдээс эрэгтэйчүүд илүү их гавьяа хүртдэг болохыг тогтоосон байна.

Ерөнхийдөө ажилд орсон эхний хоёр жилийн дараагаас эмэгтэйчүүд зөвхөн ар гэрийн асуудал ч төдийгүй эмэгтэй хүнийхээ төрөлх зангаас болж ажлын их хүсэл эрмэлзэл, амбиц нь багасаж ирдэг. Тэдний амбиц иргэн өсдөг ч анх ажилд орж байсан хэмжээндээ хүрдэггүй байна. Эмэгтэйчүүдийн амбиц ажилд орсноос хойш хоёр жилийн дараа унтарч эхэлдэг

Сэтгэгдэл бичих

arrow icon