Нийтлэл 02 сарын 03, 2016

Өнөөдрийн эдийн засгийн тойм : 2016.02.03-ны өдрийн эдийн засгийг 90 секундэд

Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ.

2015 оны IV улирлын байдлаар банкны систем дэх нийт зээлийн үлдэгдэл 11.6 их наяд төгрөгтэй тэнцэж, 2014 оноос 239 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн 85 хувь нь буюу 9.9 их наяд төгрөгийн зээл хугацаандаа хэвийн төлөлттэй байна. Харин хугацаа хэтэрсэн ангилалд 16.1 хувь нь байгаа бол 3.1 хувь нь муу зээлд хамаарч байгаа аж. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 31.5 тэрбум төгрөгөөр өссөн бол муу зээлийн хэмжээ 10.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.

УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соѐрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх нь дэмжлээ. Тус хуулийн төслийг Засгийн газраас энэ оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн юм. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хуурай боомт байгуулах нь Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдон, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээвэр худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.

Хоёрдугаар сарын нэгнээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 21.3 ам.доллараар буурч байна. Тодруулбал, 1 дүгээр сарынхаас 29%-иар буурч 73.3 ам.доллараас энэ сард 52 ам.доллар болж байгаа юм. 

Сэтгэгдэл бичих

arrow icon