Нийтлэл 03 сарын 03, 2016

Санал болгох ном: Хүүхдийнхээ ирээдүйд үнэтэй хөрөнгө оруулалт хиймээр байгаа бүх аав, ээж нарт

Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол ном уншиж өгөх, тэднийг номд дуртай болгох. Тиймээс бид энэ удаад Интерномд хамгийн эрэлттэй трэнд болж байгаа хүүхдийн номуудтай танилцан, аавууд ээжүүд өөрсдөө болон хүүхдүүдтэйгээ хамтдаа уншихад ихээхэн ач холбогдолтой,  номуудыг санал болгож байна. 

Эхний ээлжинд танд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, тэдэнтэй хэрхэн зөв харьцаж, тэднийг ойлгох, мөн эрүүл мэндэд нь хэрхэн анхаарал хандуулахад туслах трэнд номуудыг танилцуулъя. 

Элизабет Фенвик  "Ээж ба хүүхэд"

Сайн эцэг эх байхыг хүсэж байгаа хэн бүхэн "Хүүхдээ байх ёстойгоор нь биш, байгаа байдлаар нь хайрлаж өсгөвөл хүүхэд хамгийн зөв хөгжиж төлөвшдөг"  Антони Сторр 

Энэ номыг та уншсанаар хүүхэддээ хэрхэн анхаарал халамж тавьж, хэрхэн зөв хүмүүжлэх  аргад суралцах юм байна. Эцэг, эхчүүдэд зориулсан номууд дундаас хамгийн эрэлттэй трэнд болж байгаа номын нэг ажээ. Энэхүү номд  эцэг эхийн хамгийн хэцүү үүргийн нэг бол хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой, танаас болон бусдаас ялгарах хувь хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, зохицон дэмжих явдлын тухай мөн өгүүлжээ. 

Н.Ичинхорлоо, Л.Отгонсүрэн, Н.Оюунцэцэг "Шийдвэрлэх нас"

Эцэг эхчүүдэд санал болгох дараагийн трэнд ном бол "Шийдвэрлэх нас". Эл номд бага насны хүүхдийн онцлог, хөгжлийн тухай, тэднийг эрүүл өсгөх, аз жаргалтай, сайн хүн болгон төлөвшүүлэх, шийдвэрлэх арга замыг зөвлөжээ. Түүнчлэн  хүүхдийн ой санамжийг хэрхэн хөгжүүлэх, хэдэн настай хүүхдэд ямар ном уншиж өгөх,  түүний ач тусын талаар дурдсан байна. Та энэ номыг уншснаар хүүхдэдээ хэрхэн хандах, насны онцлогоос хамаараад өөр өөр зан авиртай байдгийг мэдэж болох юм байна. 

Их британийн анагаар ухааны доктор, Майкл Петерс  "Гэрийн эмч"

 Анагаах ухааны салбар өдрөөс өдөрт хөгжсөөр байна. Ном сонин сэтгүүл, цахим, мэдээлэл өргөжиж хүмүүс эрүүл мэндийн мэдээллийг цаг алдалгүй авах болжээ. Гэвч өдөр тутмын эрүүл мэндийн тутмын эрүүл мэндийн асуудалд зөвлөгөөх өгөх, эмнэлгийн ямар тусламж үйлчилгээнд хамрагдах талаар "Гэрийн эмч" номноос уншаарай. Мөн хүүхэд халуурахад ямар арга хэмжээ авах, хүүхдээ хөхөөр зөв хооллох талаар практик ач холбогдолтой бүхий зөвлөгөөг оруулжээ.  

Одоо харин танд хүүхэдтэйгээ хамтдаа унших номуудыг танилцуулъя. 

Астрид Линдгрэн “Урт оймст ПИППИ”

Урт оймст Пиппи жижигхэн сармагчин, морь хоёртойгоо амьдардаг бөгөөд тэд хүссэнээ л хийдэг. Энэ дэлхийн хамгийн хүчтэй охин тул хэнээч , юунаас ч айдаггүй. Түүни йлууван шиг өнгөтэй үм, төмс шиг хамар, сэвхтэй нүүр, урт оймс, шаахай гээд бүх зүйл нь этгээд сонин дүрслэгджээ. Та энэ номыг өөрөө уншиж мөн хүүхдэдээ уншуулснаар хүүхдийн сэтгэлгээ, тэдний бяцхан ертөнцийн талаар ойлгож, ухаарах боломжтой. 

Гайхамшигт Шинжлэх Ухаан

Хүүхдүүдийнхээ яагаад гэдэг асуултад энэ номноос хариулж өгөөрэй. Таны хүүхдийн шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээг нэмэгдүүлээд зогсохгүй, шинийг хийж сэтгэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх болно. 

Домог хүүхдийн ном

 Улс үндэстнүүдийн тухайн гайхамшигт үлгэр, туулийн товчоон энэхүү номд багтсан байна. Эл ном сүүлийн саруудад хамгийн эрэлттэй хүүхдийн номоор шалгараад байгаа ажээ. Үлгэрүүдийг уншин танилцаж үндэстэн бүрийн онцлогийг хүүхэдтэйгээ хамтран ярилцаж тэднийхээ танин мэдэхүйн мэдлэгийн нэмэгдүүлж оюунд нь хөрөнгө оруулаарай.  

"4 улирлын зурган хайлтын ном" 

Энэхүү номууд нь Хавар, Намар, Өвөл, Зун гэсэн цуврал бөгөөд та хүүхдийнхээ гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлж, зурах, сэтгэх оюун ухаанд нь үнэтэй хувь нэмэр оруулна. 

Өнгө гэж юу вэ?

Энэ номоор дамжуулан та хүүхийнхээ танин мэдэхүйн чадварыг нэмэгдүүлж, өнгөний талаар олон сонирхолтой ойлголтуудыг мэдэж аваарай. Эл номихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдтэй аавууд, ээжүүдэд эрэлттэй байдаг байна. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-03

    nomuudiin zaragdaj bgaa uniig bas tavisan bol bur goyo medeelel boloh bailaa. gehdee bayarlalaa

arrow icon