Нийтлэл 03 сарын 29, 2016

Mongolian Mining Corporation 2015 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа

2015 оны эцсийн байдлаар санхүүгийн тайлангийн мэдээгээр Mongolian Mining Corp-ны нийт нүүрсний борлуулалт өнгөрсөн жилээс 70% буурч 1.5 сая тонн болсон бөгөөд орлогын хэмжээ өмнөх жилээс 3 дахин буурч 99.5 сая ам.доллар болсон байна. 2014 онд тус компанийн нийт борлуулалтын орлого 328.3 сая ам.доллар байсан аж.

Мөн 2014 онд 1 тн коксжих нүүрсийг 83.5 ам.доллар борлуулж байсан бол 2015 онд 1 тн бүрэн коксжих нүүрсийг $63.2-аар борлуулсан нь жилийн дүнгээр 24%-р буурсан үзүүлэлт боллоо. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн алдагдал 2015 онд 187.8 сая ам.доллар хүрсэн бөгөөд энэ дүн 2014 онд 282.8 сая ам.доллар байсан байна.

Компанийн алдагдалтай ажилласан шалтгаан нь коксжих нүүрсний борлуулалтын хэмжээ буурсан, Хятад улсын нүүрсний зах зээл бууралттай байгаа, коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтийн тогтворгүй байдал зэрэг нь голлох нөлөөг үзүүлжээ.

Компани үйл ажиллагааны зардлаа 2015 онд 165 сая ам.доллар болгон өмнөх жилээс хоёр дахин бууруулж ажилласан байна. Үүнд олборлолтын зардлыг 126 сая ам.доллараас 34 сая ам.доллар хүртэл, үйл ажиллагааны зардал 31 саяас 13 сая ам.доллар болгон бууруулж ажиллажээ. 

Компани 2014 онд орлогын татварт 59 сая ам.доллар төлж байсан бол 2015 онд орлогын татварт 16.8 сая ам.долларыг төлж буурсан дүнтэй гарчээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon