Нийтлэл 06 сарын 07, 2016

АНУ-ын нүүрсний томоохон компани Пибоди 2015 онд 3 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Австралид үйл ажиллагаа явуулдаг АНУ-н томоохон нүүрсний компани болох Пибоди Энержи өнгөрсөн жил 3 орчим ам.долларын алдагдал хүлээж, дампуурлын ирмэгт тулсан талаар Австралийн Үнэт Цаас Хөрөнгө оруулалтын хорооны мэргэжилтэн мэдээлсэн байна. 

 Аудиторын дүгнэлтээр Пибоди Энержи цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Нүүрсний үнэ буурч, Хятадын эдийн засаг саарсны улмаас энэ оны 4 дүгээр сард өрийн хэмжээ 10.1 тэрбум ам.долларт хүрч, өр төлөлтийн хувиарт саатал гарсан.

Эрчим хүчний нүүрсний үнэ 2011 онд 120 ам.доллар/тонн байсан бол одоо 2.4 дахин буурч 50 ам.доллар/тонн болсон. Харин ган хийхэд ашигладаг нүүрсний 300 ам.доллар/тонноос 87 ам.доллар/тонн болж 3.4 дахин буурчээ. 

Харин Компаний Австрали дах салбар компани болох Peabody Australia Holdco 2015 оны 2.7 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon