Нийтлэл 11 сарын 13, 2016

FINANCIAL TIMES: Монгол, Мозамбик хоёрыг яах вэ?

Financial Times сэтгүүлд гарсан баялгийн хараалын тухай "Мозамбикийн сүйрлээс суралцах нь" нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

 “Нутгийн Атаман” хэмээх 1980-аад оны кинон дээр Техасын компани газрын тос нээсэн гэх сургаар тансаг амьдрал мөрөөдөх Шотландын баруун эргийн нэг сайхан тосгон гардаг.  Зарим нь ганган машин авч, зарим нь санаандаа том байшин, дарвуулт завь аль хэдийн худалдаж авна. Харин төгсгөлд нь Техасын газрын тосны магнат тосгоныг байгаагаараа сайхан гэж үзээд төсөл хэрэгжүүлэхээ больдог.

Энэ кино баялгийн хараалыг урлагаар илэрхийлж байгаа юм. Урлагт дүрслэгдсэн тэр тосгон шиг л, амьдрал дээр засгийн газрууд хожоогүй сугалааны мөнгөө зарцуулахаар яардаг. Иргэн бүрээ саятан болгосон ч хүрэлцэхээр нүүрс, зэс, алтны олон ордтой Монголд яг ийм явдал тохиолдсон. Мөнгөний сургаар засгийн газар нь зам барьж, цалин нэмж, хөнгөлөлттэй ипотекийн зээлд хөрөнгө цутгажээ. Түүхий эдийн үнэ унамагц өнөөдөр харин Монголын эдийн засаг хог дээр үсрэв. Улмаар есдүгээр сард ОУВС-аас тусламж хүсээд байна.

Монгол юу хийдэг вэ, Мозамбик тэрнээс илүүг хийдэг. Монголд ядаж л зарим уурхайнууд нь олборлолтоо үргэлжлүүлж байгаа. Мозамбик бол хойд эргээр олдсон газаас ганц дусал ч олборлож амжаагүй байхад буруу хөлөөрөө гишгэв. Нэг өдөр хамгийн том экспорлогч болж магадгүй нь магадгүй орон боловч, 2020-оод оноос наашгүй.

Гэхдээ  Мозамбикийн засгийн газар мөнгө үрэхэд энэ хугацаа хамаагүй. 15 тэрбумын эдийн засагтай, нэг хүнд 1000 долларын ДНБ ногддог, тусламжаас хамааралтай эдийн засагтаа Credit Suisse болон Оросын зээлдэгч VTB-ын тусламжтайгаар 2,2 тэрбум долларын арилжааны зээл босгожээ. Ихэнх зээлийг нууцаар босгосон. Ихэнхийг нь мөн нууцаар үрсэн, тиймдээ ч зээл үрэгдэж дуусчээ. Туна загас барих флот байгуулахаар зээлсэн 850 сая долларын ихэнх нь армийн зэвсэгт зарцуулагдсан байна. 

Хэдийгээр тийм их хэмжээгээр биш боловч Уганда, Кени зэрэг зүүн Африкын орнуудад мөн газрын тос, газны орд нээгдээд байна. Мозамбикийн алдаанаас харин хоёр том асуулт үлдсэн.

Нэгд, засгийн газрууд ийм алдаа гаргахгүйн тулд юу хийж чадах вэ? Харамсалтай нь Африкт сайн практикийн жишээ ховор байна. Бурхнаас заяасан баялгийг юу ч үгүй болгох хэчнээн амарханыг харъя гэвэл жишээ нь Нигери, Ангол хоёр гэхэд газрын тосны нөөцтэй ч авилга, ядууралд живсэн орнууд байна. Эсрэгээрээ цөөнгүй Азийн орон газрын баялаггүй ч ядуурлаас гарч баян орон болж чадсан.

Нөөцтэй Африкын орнууд орлогоо яаж зарцуулахаа сайн төлөвлөх хэрэгтэй байна. Зөвлөгөө өгөх амархан, хэрэгжүүлэх хэцүү. Гэхдээ бэлэн мөнгөний урсгалд идэгдчихээргүй хүчтэй институцууд байгуул. Урт хугацаанд орлого болох гэрээнүүд хий. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийг чухалчилж, бүтээмжийг өсгөх хөрөнгө оруулалт хий. Эдийн засгаа төрөлжүүлж. Эрсдлээс хамгаалах сангуудад хөрөнгөө байршуул, дараагийн үеийн төлөө төрийн сангуудад хадгаламж үлдээ. Хамгийн гол нь: Бүү мөнгө хулгайл, ялангуяа бий болохоос нь өмнө.

Мозамбик чадаагүй байж, одоо тэгээд олон улс яах вэ? ExxonMobil гэх мэт компаниуд ашигтай бол хөрөнгө оруулна, гэхдээ өөрсдийн улсдаа авилгын эсрэг хуульд өртөх магадлалтай. Хувийн банкууд хөрөнгө оруулагчдад худлаа найдвар төрүүлсэн бол төрөөс шийтгэл хүлээх боломжтойгоор барахгүй шийтгүүлэх ёстой.

Донорууд болоод олон улсын байгууллагууд яах вэ? Хувааж идэхэд хамаг цагаа зарж, ядуу иргэдээ хөсөр хаясан нам замгийн газрыг яах ёстой вэ? ОУВС бол  мөнгө хаачсаныг аудит гаргаж иртэл зээл өгөхгүй гэж мэдэгдээд байгаа.  Тэрнээс гадна хулгай хийсэн нь баригдсаныг шийтгэх хүртэл шаардлагаа чангатгах ч хэрэгтэй.

ОУВС газын баялгийн орлого өөрөө өөртөө үйлчилдэг элитүүд төдийгүй бүх Мозамбикчуудад хүртээмжтэй байхаар засгийн газрын хөдөлбөргүй төлөвлөгөө нэхэх хэрэгтэй. Тэгэх боломжгүй юм бол “Нутгийн Атаман ”дээр гардаг шиг л тосгоныг тосгоноор нь үлдээсэн нь дээр.

 

Financial Times

[email protected]
@davidpilling

Сэтгэгдэл бичих

arrow icon