Нийтлэл 06 сарын 19, 2017

Чагтлагдсан сэдэв: ЛОНДОН ХОТЫН ИСЛАМЫН ШАШИНТНУУДАД ХАЛДАВ

Лондон хотын хойд хэсэгт орших Финсбури паркын Исламын шашны сүмийн ойролцоо байсан мөргөгчдийг нэгэн этгээд дунд оврын ачааны машинаар дайрсан байна. Энэ гэнэтийн халдлагын улмаас 1 хүн нас барж, 8 хүн гэмтсэн гэж Лондон хотын Цагдаагийн албаныхан мэдээллэж байна.

Халдлагын дараа цагдаа нар машинтай халдагч этгээдийг баривчилсан аж. Халдагч этгээд нь 48 настай Их Британий иргэн байжээ. Уг этгээд Исламын шашинтнуудыг санаатайгаар дайрсан гэж олон хүн үзэж байна. Британий Исламын шашинтнуудын зөвлөл уг халдлагыг “террорист халдлага” гэж мэдэгдэн “Исламофобия”-гийн (Исламын шашнаас эмээх) хүчирхийллийн илэрхийлэл гэж халдлагыг тайлбарлажээ. Одоогийн байдлаар Лондон хотын Цагдаагийн алба уг халдлагад хэрэг үүсгэн шалгаж байна.               

Энэ халдлагын талаар жиргээчид #FinsburyPark, #Islamophobia гэсэн хаштагтай жиргэж байна. Цөөнгүй жиргээчид Их Британий хэвлэл мэдээлэл энэ үйл явдлыг “буруу” мэдээллэж байна хэмээн шүүмжилж байна.

Yaaseen “Бүү санаа зов, энэ террорист халдлага байгаагүй. Зүгээр л сахлаа мөлчийтөл хуссан нэгэн эр энэ хэргийг үйлдсэн. Ямар гээч гарчиг вэ?” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

Paul James-Reynolds “Британий медиа салбарын давхар стандартаас ой гутаж байна. Террорист халдлагын хохирогчидтой миний зүрх сэтгэл хамт байгаа шүү.” гэжээ.

Shafeeq халдлагын талаар “Одоо тэгэхээр ачааны машины буруу болж байна уу?” гэв.

Harry “Энэ халдлага Исламын шашинтнууд руу чиглэсэн харагдаж байна. Сайн бодоод үзвэл энэ бол терроризм мөн.” гэжээ.

NEELAM GILL “Исламфобиа бол бодитой зүйл. Медиагийнханаас болж толгойгоо эргүүлэх хэрэггүй. Энэ бол террорист халдлага. Энэ эмгэнэлт явдлаас хохирсон хүмүүст залбирч байна.” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon