Нийтлэл 06 сарын 20, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Орос дахь олон нийтийн жагсаал улс төрийн ноцтой асуудал боллоо

Оросын сүүлийн үеийн улс төрийн үйл явцад маш их анхаарал татаж буй үйл явдал бол авилгын эсрэг жагсаал юм. Оросын улс төр дэх сөрөг хүчин, түүний удирдагч Алексей Навальный сүүлийн саруудад болсон олон нийтийн жагсаалыг зохион байгуулж байгаа билээ. Ингээд жагсаалын үйл явцыг тайлбарласан “Moscow Times”-ын ерөнхий эрхлэгч Михайл Фишманы нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Өнгөрсөн 6-р сарын 12-нд Москвад болсон жагсаалд нэг зүйл тодорхой харагдаж байлаа: Энэ бол 2011-2012 онд Болотная талбайд болж байсан Засгийн газрын эсрэг жагсаалтай адил зүйл биш байв. Та үүнийг жагсагчдын дуу хоолойноос сонсож болно.

Залуу жагсагчид буюу дөнгөж 20 орчим настай залуучууд Москва хотын төвд орших Пушкинская талбайд төрийн дууллыг дуулж байв. Гурван өнгөтэй Оросын төрийн далбааг хацар дээрээ зурсан залуучууд нэг нэгээрээ цагдаагийн машинд ачигдах хүртлээ дуугаа дуулсаар байв.

2000 онд Ерөнхийлөгч Владимир Путин албан тушаалаа аваад удаагүй байхдаа өнөөгийн төрийн дууллыг бий болгосон юм. Ингэхдээ хөгжмийн зохиолч Михайл Глинкагийн зохиосон “Эх оронч дуу”-ны оронд Сталины үеийн Зөвлөлтийн төрийн дуугаар сольсон байна. Борис Ельциний засаглалыг санаж буй Оросуудын хувьд шинэ төрийн дуулал нь 1990-ээд оны Оросын ардчиллын суурийг үл хайхарч буйг илтгэнэ.

Гэвч Оросын залуучуудын хувьд өмнөх дуу бол Засгийн газрын эсрэг жагсаж байхдаа дуулах ёстой эх оронч дуу юм. Ийм хандлагын өөрчлөлт нь Оросын сөрөг хүчинд суурь өөрчлөлт гарсны дохио байж болох юм.

 Гурван сарын өмнө Сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн уриалгаар авилгын эсрэг шинэ жагсаал эхлэв. Оросын хотуудад төсөөлсөнөөс олон залуучууд цуглаж байв. Одоо энэ улс төрийн тэмцэлийн нүүр царай нь их сургуулийн оюутнууд, дунд сургуулийн ахлах ангийн хүүхдүүд болсон. Жагсаалын хамгийн онцгой лоозон нь “Авилга бидний ирээдүйг хулгайлж байна.” гэсэн байв.

Даваа гарагийн жагсаалын үеэр 1700 орчим хүнийг баривчилсанаас олонхийг нь Москва, Санкт-Петербург зэрэг хотуудаас баривчилжээ. Навалны 30 хоног хоригдохоор болов. Цагдаа нарын үйл ажиллагаанд мониторинг хийдэг OVD-Info байгууллагын мэдээлэлсэнээр маш олон насанд хүрээгүй хүүхдүүд баривчлагдсан байна.

Москва хотод баривчилгаа эхэлсэн нь Навальный жагсаалыг Тверская гудамж руу дагуулсанаас үүдэлтэй. Уг гудамжинд Оросын үндэсний бахархалын өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах хуваарьтай байсан бөгөөд энд жагсаал зохион байгуулах зөвшөөрөл аваагүй байсан аж.

Бүрэн зэвсэглэсэн жагсаалын цагдаа нар залуу жагсагчдыг бүслэн бороохойдохоосоо эргэлзэхгүй. Юлиа Галямина гэх нэг идэвхитэн эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байна. Цагдаа нар түүнийг хуулийг дагаж мөрдөхийг шаардан зодсон гэж байв.

Москва хотын дарга Сергей Собянин жагсаалыг “шившигтэй, аюултай өдөөн хатгалга” гэж нэрлээд “хэн нэгний цус урсаагүй нь азтай хэрэг” гэж мэдэгдсэн байна.

Сергей Собянин ганцаараа жагсаалыг тэгж үзсэнгүй. Жагсаалыг өөр газар руу дагуулах болсоноо Навальный шаардлагатай дууны багаж хэрэгсэл ашиглах зөвшөөрөл өгөхгүй байсантай холбож байв.

Гэвч Оросын үндэсний бахархалын өдрийг тэмдэглэж байсан Тверская гудамж руу жагсаалыг дагуулах болсон нь цагдаа нартай тулгарахаас өөр аргагүй болгосон байна.

Зарим нийтлэлчид үүнийг эрсдэлтэй алдаа гэв. Газрын тосны магнат асан Михайл Ходорковский эрх мэдэлтнүүдийг өдөөн хатгах нь Навалныгийн зорилго байсан гэж тайлбарлаж байв. Тэрээр Эхо Москвы радиод “Өдөөн хатгах бол улс төрийн жирийн үйлдэл. Гэхдээ миний бодлоор энэ удаа арай хэтэрчихлээ.” гэжээ.

Гэхдээ зарим хүн жагсаалыг Тверская руу шилжүүлсэн нь жинхэнэ  улс төрийн тэмцэл болгох цорийн ганц арга байсан гэж байв. “Жагсагчдыг тусгай газарт цуглуулсанаар жагсаалыг нийгмээс тусгаарлаж, оролцогчдын тоог бууруулна гэж эрх мэдэлтнүүд зорьсон.” гэж улс төр судлаач Кирилл Рогов хэлж байв. “Навалны олны төвд байж дүрэм зөрчихийг хүсч байв.”

Сүүлийн цөөн хэдэн сард Навалны аварга үсрэлт хийж өөрийгөө Оросын улс төр дэх Путины эсрэг цорын ганц жинхэнэ, эрч хүчтэй өрсөлдөгч болгож чадав. Эрх мэдэлтнүүдэд гадуурхагдаж, Оросын үндэсний телевизээр гарахыг хориглосон ч гэсэн Навалны улс даяар нэр хүндтэй болж чаджээ.

Левада төвийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Оросуудын 15% нь 6-р сарын 2-нд Навалныгийн зохион байгуулах жагсаалын талаар мэдэж байв. Цаашлаад Навальный Youtube сувгаараа байнга дамжуулдаг асуулт-хариултын видео нь 2018 оны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл нь болж олон зуун мянган хүн өдөр бүр үзэж байна.

Навалныг голдуу популист гэж тайлбарладаг ч түүний байр суурь авилга, элитийн эсрэг чиглэлд төвлөрсөн байдаг. Саяхан болж өнгөрсөн түүний улс төрийн тэмцэл нь Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй холбоотой харш, дарвуулт онгоцны хэргүүдийг “Youtube”-ээр тайлбарласан явдал байв. Тус бичлэгийг олон сая хүн үзсэн аж.

Орост улс орны асуудлуудыг Путинтай холбон буруутгахаасаа илүү элитүүдэд хамаатуулдаг. “Сайн царь, муу бояр” гэх хэллэг урт түүхтэй. Зарим либерал нийтлэлчид Навалныг дэмжигчдээ алдахгүйн тулд Оросын Ерөнхийлөгчтэй зөөлөн харьцсан гэж шүүмжилдэг.

Гэхдээ ингэж хэлэх нь утгагүйг 6-р сарын 12-нд Тверская дахь жагсаалын үеэр залуучууд “Путин бол хулгайч!”, “Путин зайл” гэсэн 2011-2012 оны жагсаалын гол хоёр лоозонг дуу нэгтэй хэлж байв. Энэ шинэ тэмцэл ялах болоогүй байгаа дэмжигчдийн тоо өсөхгүй байгаатай холбоотой гэж судлаач Рогов хэлж байв. 3-р сард болсон эхний жагсаал Кремлинд гэнэтийн явдал болсон ч сүүлийн үеийн үйл явдлууд системд дорвитой нөлөө үзүүлэхгүй байгаа гэж Кремлиний нэгэн эх сурвалж “Moscow Times”-д мэдээллэжээ. Одоо Путин сонгуулийн кампанит ажилдаа албан бусаар бэлдээд эхэлсэн бөгөөд хялбар ялалтанд бэлтгэж байна.

Олон нийтийн жагсаал дахин Оросын улс төрийн ноцтой асуудал болох үед Ерөнхийлөгч ямар ч аюулгүй гэдгээ мэдрэх боломжгүй. Эдгээр жагсаалууд улс даяар тархсаныг үзвэл олон сая залуу Оросууд улс төрийн системд ямар нэг зүйл буруу байгааг ойлгож байгааг харуулж байна. Сонгууль дөхөх тусам намар гэхэд жагсаал илүү ширүүн болно гэж улс төр судлаач Валерий Соловей хэлж байна.

Жагсаалууд ямар нэг сөрөг дайралттай тулгарах нь гарцаагүй. 6-р сарын 12-ны жагсаал Оросын үндэсний бахархалын өдрийн жүжигт саад болсон. Тверская гудамжийг жагсагчид дүүргэх үед сөрөг дайралт нь эв хавгүй гэхдээ бэлэгдэлтэй  байсан юм.

Сталины үеийн Дотоод Хэргийн Ардын Коммиссарийн (КГБ-ийн урьдач байгууллага) оффицерүүдийг дуурайсан жүжигчид жагсагчдыг цагдаа нарт барьж өгч байв.

Сэтгэгдэл бичих

    • Билгүүн-д
    • 2017-06-21

    Сайн бичжээ. Амжилт хүсье. Өөр илүү сонин, чухал үйл явдлуудыг талйбларлан оруулж байгаарай

arrow icon