Нийтлэл 09 сарын 06, 2017

Т.Аюурсайхан: Өнөөдөр ээлжит бус чуулган хуралдахгүй бол Үндсэн хууль зөрчигдөнө

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр 53 орчим хувийн ирц бүрдэж эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн саналаар 5 хоногийн завсарлага авсан. Т.Аюурсайхан гишүүний зүгээс завсарлага авах шийдвэр бүлгээс гараагүй, МАН-ын бүлгийн дарга хууль зөрчиж байна гээд  өнөөдөр ээлжит бус чуулган хуралдахгүй бол УИХ-ын дарга УИХ-ын Чуулганы Хуралдааны дэгийн тухай хуулийн 38.2-оор зохицуулсан Үндсэн хуулийн харилцааг зөрчсөн асуудалд орно гэж мэдэгдлээ. 

Дэгийн тухай хуулийн 38.2 дугаарт

"Байнгын хорооны санал дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор Нэгдсэн хуралдаан хуралдаж Байнгын хорооны дүгнэлтийг сонсож, илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно"

гэж заасан байна. 

25-р суваг телевизийн шууд дамжуулсан видео сурвалжлага:

Сэтгэгдэл бичих

arrow icon