Нийтлэл 09 сарын 26, 2017

Ай Ёо Доктор : Элэгний өвчлөл юунаас үүсдэг вэ?

V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид  “V”  телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Тэгвэл бид энэ удаа долоо хоног бүрийн пүрэв гарагт “V“ телевизээс бэлтгэн хүргэдэг Ай Ёо доктор нэвтрүүлгийн элгээ хэрхэн хамгаалах болон түүнийг хэрхэн эмчлэх тухай зөвлөгөөг хүргэж байна.

Элэг нь дунджаар 1,500 гр жинтэй цээжний баруун талд өрцний чанх доор байрладаг хүний биеийн хамгийн том шүүрлийн булчирхай юм. Элэг нь хоол боловсруулах, цусны эргэлтийг хангах, бодисын солилцоог зохицуулах, бие махбодийг хоргvйжvvлэх онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хүний биеийн хэмийг зохицуулагч лаборатори гэсэн үг юм.  Гэтэл хүний биеийн хамгийн чухал энэхүү эрхтэний өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, Монгол улсад элэгний өвчлөлөөр жилдээ 2,500 гаруй хүн нас бардаг байна. Энэ нь Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм.

   

                                                                                         Эрүүл элэг  ба Чулуужсан элэг

 Тэгвэл  элэгний өвчлөл юунаас болж үүсдэг, үүнд ямар хүчин зүйл хэрхэн яаж нөлөөлдөг тухай болон элгээ хэрхэн хамгаалж, эмчлэх тухай “АйЁо” докторын зөвлөгөөг хүргэж байна.

 Элгийг юу хамгийн их гэмтээдэг вэ?

  1. Архи- Элэг нь архины хэрэглээнээс шалтгаалан бүхэлдээ өөхөлж улмаар 5-10 жилийн дараа хатуурч чупууждаг. Энэ нь элэгний хорт хавдарын эхний шат. Ингэж хатуурсан элэгний ар талд хавдар үүсч байдаг.
  2. Мах – Монголчууд өдөрт 3 удаа махан хоол хэрэглэж байгаа нь төмрийн илүүдэл үүсгэдэг байна. Махан хоолонд агуулагдах төмөр элгийг маш хүчтэй гэмтээдэг.
  3. Уураг – Сүүлийн үед залуус фитнесээр хичээллэхдээ уургийг буруу хэрэглэх болжээ. Уураг гэдэг зүйл өөрөө аминхүчил юм. Энэ амин хүчил хүний биеийн булчинд  тодорхой хэмжээний тэжээл өгөх үүрэгтэй. Гэтэл хүмүүс өөрийн биеийн булчингийн массыг хэтрүүлж уургийг уудаг.  Хэт их хэмжээний уургийг элэг нарийвчлан задлаж булчинд хүргэхдээ цуцаж, амин хүчлийн илүүдэл үүсч элэг гэмтдэг.
  4. Эм- Монголчуудын хувьд хамгийн их хэрэглэдэг парацетмолын төрлийн эмүүд хамгийн их элгийг гэмтээдэг. Яагаад гэвэл парацетмол нь элэгний эсүүдийг түлж үхүүлдэг. Ингэснээр элэгний бактери эсэргүүцэх чадвар муудаж элэг гэмтдэг. Түүнчлэн цусаар дамжиж буй бүх зүйлс элгээр дамждаг учир ууж байгаа бүхий л эмүүдээ зохистой хэрэглэх хэрэгтэй
  5. Цөсний чулуу- Элэг өдөрт дунджаар нэг литр шүүрлийг ялгаруулж цөсний хүүдийгээр дамжуулан нарийн гэдэс рүү гадагшлуулж, хүний биеийн өөх тосыг задалж өгдөг. Гэтэл цөсний чулуу үүссэн үед нарийн гэдэс рүү урсах шүүрлийн хэмжээ багасаж цөсөнд бөглөрөл үүссэнээр элгийг түлж гэмтээдэг байна.

Элгээ хэрхэн хамгаалах вэ?

Цөсөө эрүүл байлгах, өглөө бүр тогтмол цайгаа ууж байх мөн хоол хүнсээ тааруулан хэрэглэж илчлэгийг зохицуулах, эмний зохисгүй хэрэглээг багасгаж ихэнхи тохиолдолд эмнээс татгалзаж органик, ургамлын гаралтай танг чухалчлах хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн өвчнөөр өвчилж химийн гаралтай эм ууж байгаа бол элэг хамгаалах эмчилгээг давхар хийлгэх зэрэг эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх шаардлагатай юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon