Нийтлэл 01 сарын 21, 2015

Монгол нутагт терсен хvн ч, байгуулсан тер ч 'Монголын' гэсэн тодотгол зvvх логик vндэслэлтэй

Нийтлэлч Баабарын "АЛБАН ЁСНЫ СУПЕР ГЕН" нийтлэлийг уншаад бас тvvнд егч буй зарим хvмvvсийн хэт туйлширсан байр суурийг хараад бичихгvй байж чадсангvй.

Юуны тvрvvнд Баабар гуай Нийслэлийн Боловсролын газрын портал eeoc.mn гэсэн сайт дээр нийтлэгдсэн “Монголын түүхийн ам шалгалтын сэдвийн агуулгын хүрээ”-нд орсон “Чингис хааны супер ген” гэсэн асуултанд эмзэглэж (зvгээр ч нэг эмзэглээгvй, маш их евдеж), vзгээ яаран шvvрч авсан нь илт байна.
Би бол хувьдаа тэр асуултын хариулт нь Оксфордын хийсэн судалгааны vр дvн юм болов уу л гэж харах юм байна. Бас орчуулгын vгнээс vvдсэн ташаа ойлголт, тvvнээс улбаалсан буруу дvгнэлт байхыг vгvйсгэхгvй. Оксфордын судалгаагаар Азийн 16 орны 8 хvн тутмын нэгэнд тохиолдсон тэр Y хромсомыг англиар super-Y гэснийг манайхан супер ген гэж орчуулсан бололтой. Тийм ч учраас "Чингис хааны супер ген" гэсэн асуултыг "Чингисийн super-Y" гэж харвал хариулт нь Оксфордын энэ судалгааны тухай асуулт байна гэж шууд л харагдахаар байна. Тvvнээс биш, нэг их сvржигнээд, сандраад, монгол гэж бахархдаг улсуудыг "галзуугийн больниц руу яаран аваачих" хэрэг байсийм болов уу.
Аливаа юмыг хэрээс нь хэтрvvлээд байдаг хvмvvст би ч дургvй, гэхдээ vнэндээ энэ нь аль ч орон, vндэстэнд байдаг хэвийн л vзэгдэл. Аливаа сайн сайхан юмыг манайх гэж хамаатуулах гэдэг vзэгдэл хаа сайгvй, бvр терийн бодлогын хvрээнд ч байдаг. Одоо ч дэлхийн бvх л vндэстнvvд бид хvн терелхтний тvvхэнд ямар нэг юмыг тvрvvлж эхлvvлсэн гэдгээрээ уралдаж, ЮНЕСКО-д уралдан очиж бvртгvvлэх гэдэг. Vр дvн нь юу юм бэ? Мэдээж ард иргэддээ улс орноороо бахархах vзлийг терvvлэх гэж л тер засгаас нь зориудаар зохион байгуулж байдаг арга хэмжээ шдээ. Энэ уралдаанд дэлхийн бvх л орнууд, тэр дундаа Хятад бvр тэргvvлэх байранд цохиж явдаг. Тиймд эргэлзээтэй юм бvрийг манайх л гээд зvтгээд байхад буруудах юу байхав?
Жишээ нь: “Монголчуудын Европ, Америк руу хийсэн нүүдэл?” гэсэн асуулт байна. Монголчууд гэсэн болохоос Монгол үндэстэн гээгvй байна. Америкт л терсен бол Америк хvн гэгдэж, америкчууд болдог логикоор бол 20 мянган жилийн өмнө монгол газар тереед Америк европ руу нүүдэллэсэн тэр "хvмvvс"-ийг монгол газар терсен учраас яагаад монголчууд гэж хэлж болохгvй гэж. Vvнийг vндэстний болон хэлний vvсэлтэй холбож мушгиад, хэтэрхий vгvйсгэх гэж тэгтлээ оролдох хэрэг юу байсийм бол? Дахин хэлэхэд асуулт нь "Монгол vндэстний нvvдэл" гээгvй, "МОНГОЛЧУУДЫН" гэсэн байгааг анзаараасай.

“Монголын анхны төр Хүннүгийн тухай” гэсэн асуулт ч, мен л дээрх "америкт терсен хvн америкчууд болдог" логикоор тайлбарлагдана. Монгол нутагт vvссэн анхны терт улс Хүннү-г Монголын тер гэж яагаад болохгvй гэж? Олон овог аймгийн нийлбэр байсан гэдгийг тэртээ тэргvй л заасан юм чинь мэдэж л байгаа. Гол нь монголын нутагт терсен хvн ч, байгуулсан тер ч, аль аль нь Монголын гэсэн тодотгол зvvх логик vндэслэлтэй.
Монголчууд хэзээнээсээ нvvдэллэж явдаг болохоор суурин иргэншилтэй улсууд шиг xoжмын тvvxчдэд "хоол" vлдээх гээд тэмдэглэл энэ тэр гэж элдэв юм хетелж vлдээгээд байдаг ард тvмэн биш. ШУ-ны зарим дvгнэлтэнд миний эргэлздэг зvйл бол яах аргагvй энэ л арга метод. Монголчуудын тvvхийг ялагдагчдын vлдээсэн (ялагдсан улсууд ямар л олигтой юм бичиж vлдээхэв дээ) баримтууд дээр тулгуурлаж бичсэн гэдэгт би итгэдэг. Дэлхийн тvvхэнд бий болгосон хамгийн хvчирхэг хоер их гvрэн болох Хvннv болон Монголын их эзэнт гvрнийг Монгол нутагт терсен хvн, тvvний vр удам байгуулсан болохоор Монголчууд дэлхийг эзэлж явсан гэдэг бодит vнэнийг хvмvvс еер еерсдийнхее тархины болоод зvрхны огшилтын ендер намын хэмжээгээр еер еереер илэрхийлдэг.
Хэрээс нь хил хязгааргvй хэтрvvлээд байх нь хаашаа юм, гэхдээ ухаан сууж ядаж байгаа хvvхдvvдэд сурах бичгээр дамжуулан улс vндэстнээрээ бахархах vзэл суулгадагийг би америкт дунд сургуульд сурч байсан хvvгийнхээ даалгаварыг давтуулж байхдаа олж мэдсийм. Жишээлбэл Америкийг Christopher Columbus нээгээгvй, тэнд тэрнээс емне ечнеен олон терлийн хvмvvс хэдэн зуун жилээр амьдарч байсан гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнэ нотолсон. Гэвч Америкийн тvvхийн сурах бичгvvдэд тvvний гавъяа, эр зоригийг гайхалтай сайхнаар дvрслэн бичсэн байдаг. Тэгсэн мертлее яг vнэн чанартаа тийм байгаагvй гэсэн Баабарын тайлбар шиг нарийн ширийнийг болоод ирэхээр коллежийн хичээлийн програмдаа оруулчихсан байдаг. Энэ нь юу гэсэн vг вэ гэхлээр нийтийн суурь боловсролоор дамжуулаад суурь бахархлыг нь хялбархан эзэмшvvлдэг, тэрнээс дээшхи хэмжээний тархины багтаамжтай, тиймдээ ч коллеж их сургууль гээд дээш дэвших улсуудад нь нарийн ширийнийг заана, тэрнээс биш учир мэдэхгvй "хvvхэд" чигээрээ vлдэх улсууд бол тэр л 10н жилийн хичээлээр vлдсэн "бахархал"-тайгаа дуусдаг. Тийм ч учраас жирийн америк хvн далбаагаа гэрийнхээ гадаа елгеж, америкийн ямар ч баг ялахад чин зvрхнээсээ бахархан уйлж, терийн дуулал нь явахад огшиж, Бин Ладен vхэхэд баярлан жагсдаг.

Сэтгэгдэл бичих

    • Tserenkhuu
    • 2015-02-03

    Gaihamsihigta! Aguulgiin huvid metgelcmeer yum medej baisan ch tas orhod Buchveröffentlichung ur chadvariig gaihaj bishrev Bayarlalaa

    • Зочин
    • 2015-02-03

    Хэзээний юм хэзээ яваад байнаа

    • Алдар
    • 2015-01-25

    Боловсролын ялгааны талаар сайхан бичжээ

arrow icon