Нийтлэл 08 сарын 21, 2018

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд нэгдээд ажиллавал шударга ёсыг бий болгож чадна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

"УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр 18:00 цагт  албан бичгийнхээ хариуг ирүүлсэн. Албан бичигт УИХ-ын дарга хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авсангүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.

Улмаар УИХ-ын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн. 60 тэрбумын хэрэгт холбоотой утсыг ажиллуулсан. Тус утсаар ирсэн мэдээллүүдийг нэгтгээд Тагнуулын Ерөнхий Газарт шилжүүлж байгаа. Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкны хэрэг байна. Эдгээр хэрэг дээр ард түмэн, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ажилламаар байна.

Тэгэхээр ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулна гэж ойлголоо.Зуны хоёр сарын хугацаанд УИХ-ын гишүүд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрлээ. Цаашдаа УИХ-ын бүх гишүүд нэгдээд ажиллавал иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна.Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзаж цаашид хийх ажлаа төлөвлөнө”

 

хэмээв.

Сэтгэгдэл бичих

arrow icon