Нийтлэл 12 сарын 14, 2018

Японд төгсөгчид болон ажил олгогч компаниудын уулзалт болно

Монголын томоохон аж ахуйн нэгжүүд болон Японд төгссөн боловсон хүчнийг холбох meet@monnichi career and networking арга хэмжээ Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр  14 цагаас Twin tower-2 "liberty" танхимд зохион байгуулагдана.

 Энэхүү арга хэмжээг Монгол Японы хооронд бизнес болоод соёлын харилцааны гүүр  болж хоёр орны эдийн засаг, бизнес эрхлэгч нарыг холбох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Monnichi.Today  төслийн багаас зохион байгуулж буй юм. 

Хөтөлбөрт төгсөгчид ба ажил олгогч нарын нетворкинг,  оролцогч компаниудын танилцуулга, манлайлагчдын илтгэл болон үйл ажиллагааны дараа бяцхан баярын хөтөлбөртэй.

Түүнчлэн Monnichi.today төслийн баг энэ удаагийн арга хэмжээгээрээ японд төгсөгчдийн мэдээллийг  нэгтгэх, семпаи  болон кохаи нарын харилцаа холбоог сайжруулж, тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой юм байна.

Арга хэмжээнд оролцож өөрийгөө сурталчлан таниулахыг хүссэн японд төгсөгчдийн танилцуулгыг англи болон япон хэлээр [email protected] хаягаар хүлээж авч байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon