Нийтлэл 01 сарын 29, 2019

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д  УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар хурааж саналын тоо дэмжсэн 8, дэмжээгүй 8, хүчингүй 1 саналын хуудас гарч тэнцсэн тул хуулийн дагуу санал тэнцсэн тохиолдолд саналыг дэмжээгүйд тооцсон. 

Ингээд  чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын ерөнхий хорооноос гаргасан "УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжихгүй" гэдэг томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 33.8 хувь дэмжлээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар гишүүдийн 66.2 хувь нь санал өглөө...

Сэтгэгдэл бичих

arrow icon