Нийтлэл 01 сарын 30, 2019

Хиймэл оюун ухааны хөгжил ба хүн төрөлхтөн

 Хиймэл оюун ухаан, Хүн төрлөхтөн, Тоон систем, Роботчлол

 21-р  зуун гарсанаар хүн төрөлхтний хиймэл оюун ухааны талаарх анхны судалгаанууд нийтлэгдэж , робот анх удаа иргэншил олж авсан нь хүн төрлөхтөнд ихээхэн шинэ нээлтийг авчрав. Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр олон ажил мэргэжлүүд алга болж ажил мэргэжил гэх ойлголт өөрчлөгдөхөд хүрээд байна. Хиймэл оюун ухааныг ашиглан бүтээгдсэн Робот хүний өдөр тутмын амьдралд оролцож эхэлсэнээр өдөр тутмын хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилнө. Хиймэл оюун ухааны хөгжил эрчимжих тусам дагаад роботууд дэлхий нийтийн асуудлуудыг зохицуулж хүн төрөлөхтнийг мөхөлд хүргэж болно хэмээн яригдаж байна.

  Анх 1943 онд Варен Маккул болон Волтер Витс нарын “A Logical Calculus of Ideas Immanent in Nervous Activity”  гэх судлагааны ажлыг хүн төрлөхтөний хамгийн анхны хиймэл оюун ухааны нийтлэл хэмээн үзэж байна. Энэхүү нийтлэлээр Тархийг тооцоолох төхөөрөмж болгож болно гэдгийг онолын түвшинд баталсан байна. Тархийг тооцоолох төхөөрөмж болгоно хэмээх онолоо Тархи бол эсийн сүлжээний нэгдэл гэх онолыг ашиглажээ.Сүүлийн арав 10 гаруй жил хиймэл оюун ухааны хөгжил хурдсаж буй бөгөөд 21-р зууны трэнд сэдэв Хиймэл оюун ухаан, роботчлолын талаар бичих гэж оролдов.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН АНУ-Н ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛӨЛ

2016 оны 12 сард Цагаан ордны эдийн засгийн зөвлөхүүд болон судлаачид хиймэл оюун ухааны үзүүлж буй нөлөөлөл, ирээдүйд АНУ-ын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар судалгаа хийж, үр дүнг Ерөнхийлөгчид өргөн барьсан байна уг судлагаад бичсэнээр:

Хиймэл оюун ухааны дэвшлийг аж үйлдвэрт нэвтрүүлснээр бүтээмж их хэмжээгээр нэмэгдэж байна. Цаашлаад үйлдвэрлэлд ажилладаг, биеийн хүчний ажил хийдэг нийгмийн бүлэг болоод боловсрол өндөртэй мэргэжилтний цалингийн зөрүү нэмэгдэх хандлагатай байгааг дурьдсан байна. Хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Том хэмжээний зөөврийн машинаар тээвэр хийдэг салбарынхэн ирэх 10 жилд бүх машинаа автоматжуулахаар зэхэж байгаа нь 3.8 сая хүний ажлын байрыг програмчилсан машин булаахаар заналхийлж байгаа хэрэг. Түүнчлэн ресторан, зөөврийн машин, оффисын бичиг хэргийн ажилтан гэх мэт ажлын байранд өөрчлөлт орох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь АНУ-ын нийт ажлын байрны 9 хувийг эзэлж байгаа юм. Карл Фрей болон Майкл Осбоурн нарын 2013 онд хийсэн судалгаагаар Америкийн нийт ажлын байрны 47 хувь нь автоматжуулалтад орох аюул тулгараад байгааг сануулжээ.

Түүнчлэн Accenture-аас гаргасан тайланд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна гэжээ. Эдгээр хөгжингүй орнууд аж үйлдвэрийн салбарт хүний хүч шаардагддаг, хар бор ажлыг робот болон зориулалтын автомат дамжлагат системээр зохицуулж байна. Ингэснээр ажилчны даатгал, үйлдвэрийн осол, осолд орсон хүнийг хангах төлбөр гэх мэт олон эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болоод байгаа юм.2012 онд Гүүгл компанид Deep Learning-ийн хоёрхон судалгааны баг байсан бол 2016 онд тус компани үүнтэй холбоотой 1000 гаран төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ технологийг хэрэглээнд нэвтрүүлснээр Гүүглийн хөрвүүлэг хийх технологи (Google translate), хүний дуу авиа таних төхөөрөмж (Android Phone, Cortana), зураг таних технологи (Google driverless car, Youtube) зэрэг нь гайхалтай өндөр төвшинд ажиллаж байгаа, цаашид улам бүр боловсронгуй технологи хэрэглээнд нэвтрэх нь дамжиггүй.

Гүүглийн амжилт зөвхөн үүгээр зогсохгүй. Тэд 2014 онд Их Британийн Deep Mind гэх хиймэл оюун ухааны технологийн компанийг 500 сая доллараар худалдан авч, тархины богино хугацааны ой санамж, сэтгэхүйг хуулбарлах чадвартай технологийг ашиглах болж өнгөрсөн арваннэгдүгээр сараас “A.I. first” гэх уриатай болоод буй.

2.ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХӨГЖИЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ МӨХӨЛД   ХҮРГЭНЭ.

Стефен Хокинг BBC-д өгсөн ярилцлагандаа “хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ” гэжээ.

“Тэр өөрийгөө тасралтгүй сайжруулах чадвартай. Тэгэхэд биологийн удаан хөгжилтэй хүмүүс түүнтэй өрсөлдөж чадахгүй, богино хугацаанд ялагдах болно” гэсэн байна. Мөн тэрээр Хятадын нийслэлд болсон Хөдөлгөөнт интернетийн дэлхийн бага хурлын хүрээнд болсон видеохурлын үеэр Хиймэл оюун ухаан ирээдүйд хүн төрөлхтөний соёл иргэншлийг сөнөөн устгах шалтгаан болж магадгүй. “Хиймэл оюун ухааны хөгжил нь хүн төрөлхтөнд эерэг сайн зүйлүүдийг авчрах ч бас хамгийн аймшигтай хүчин зүйл болж болзошгүй юм. Хиймэл оюун ухааны учруулж болох аюулыг бид ухаарч ойлгох ёстой” хэмээн тэр онцлон хэлжээ.  С.Хокингийн үзэж байгаагаар, нэн шинэ технологиуд нь хүнийг эцэстээ чадавхийн доройтолд оруулж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй ямар ч арчаагүй нэгэн болгох аюултай юм. Байгалийн хувьсал, амьд үлдэхийн төлөө тэмцэл явагдаж буй нөхцөлд энэ нь найдвартай үхэл мөхөл гэсэн үг юм. Гэхдээ хиймэл оюун ухааныг чадварлагаар ашиглах юм бол дэлхийн асуудлуудын ихэнхийг нь шийдэх чадвартай гэж эрдэмтэн тэмдэглэн хэлжээ. “Дашрамд хэлэхэд энэ бүхэн заавал болно гэж би үзэхгүй байна” хэмээн С.Хокинг үгээ төгсгөжээ.

  Шинжлэх ухааны олон эрдэмтэд робот дэлхий нийтийг удирдвал ямар үйл явц болох талаар таамаглал дэвшүүлдэг. Орчин үеийн филмүүдэд ч робот хүний нийгэмд орж ирэн хүнтэй адилаар ажиллан амьдарч цаашлаад дэлхий ертөнцийг удирдаж буй тохиолдолыг харуулан хүн өөрийн бүтээсэн зүйлийнхээ боол нь болох тохиолдолуудын  харуулдаг. Саудын Араб улс дэлхийн түүхэнд анх удаа роботод иргэншил олгосон. 2014 онд бүтээгдсэн EX-Machine филмд хүн өөрийн бүтээсэн роботтоо алуулан , өөрт дурласан залууг орхиод нийгэмрүү орж ирж байгаа эмэгтэйг харуулдаг нь бид кодчлолын үр дүнд роботыг бүтээсэн ч роботын кодчилолоо алдвал дэлхийн өөрчлөгдөх боломжтой роботууд өөрчлөх боломжтой гэдгийг харуулж буй юм.

 Энэхүү эссенээс дараах дүгнэлтийг хийв.

Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр олон ажил мэргэжлүүд алга болж ажил мэргэжил гэх ойлголт өөрчлөгдөнө.

Бүх зүйлс тоон системд шилжинэ.

Ажиллах хүч шаардлагагүй болж робот бүтээх үйл явц нэмэгдэнэ.

Хиймэл оюун ухаан хүний амьдралыг хөнгөвчилнө.

Роботууд хүн төрлөхтөнийг мөхөөж болзошгүй.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon