Нийтлэл 03 сарын 22, 2019

Зигмунд Фройдын Дээд би, Би, Доод би-ийн тухай

Германы философич Ричард Давид Прейхтийн бичсэн Би хэн бэ номноос голлох санаануудыг авав.

Биднийг ухаан бус доод  оюун ухаан маань удирддаг

Коперкнус дэлхийг ертөнцийн төв гэсэн ойлголтыг залруулж дэлхий ертөнцийн төв биш гэсэн бол Дарвин бурхны бүтээл гэж байсан хүнийг сармагчингийн төрөл гэдгийг батлан шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан. Харин Зигмунд Фройд хүнийг өөрөө өөрийнхөө эзэн биш, хүн өөрийн гэртээ эзэн нь биш байдаг хэмээн үзсэн дээрхитэй адилтгаж болохуйц нэгэн том нээлт юм.

Фройд: Хүний ухаангүй нь ухаантай хэсгээ давамгайлдаг тул хүний гаргаж буй шийдвэрийн 90 орчим хувь нь ухаангүйгээс өдөөгдсөн байдаг.

Яагаад хөгжмийн нэг аялгуу зарим хүнд сайхан санагдаж байхад зарим хүнд таагүй сонсогддог юм бол? Яагаад зарим хүмүүс шоколадыг амтархан иддэг байхад,зарим нь дургүй байдаг вэ? Бид яагаад хайртай хүмүүсээ зарим агшинд үзэн яддаг вэ?

Сэтгэл ерөөсөө эцсийн эцэст бидний гол зүйлсийг шийдвэрлэдэг үү?

Психоанализийг үндэслэгч Зигмунд Фройд 1856 онд өнөөгийн Австрид төрсөн. Түүний аав Еврей гаралтай, ноосны худалдаачин байсан ба түүнийг төрсний дараа бизнес нь дампуурчээ. Фройдын бага нас ядуу амьдрал дунд өнгөрсөн. Фройд онц сурдаг байсан ба 1881 онд Анагаах ухааны докторын зэргээ хамгаалсан байна.

1899-1905 онд Фройд ухаангүйн хүч чадлын тухай 4-н ном бичсэн. Нэг нь зүүдний тухай, хоёр дахь нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа гаргадаг алдааны тухай, гурав дахь нь онигооны тухай дөрөв дахь нь сексийн тухай байлаа.

Фройд 1923 онд хүний ухаангүй нь ухаанаа хэрхэн хянадаг тухай тайлбарлахын тулд гурван хэсэг психийн төсөөллийг гарган тавилаа. Доод би , Би, Дээд би . Ницче энэ нэр томъёог анхлан гаргаж ирсэн ч Фройд энэ томъёололыг зөвхөн өөрийн гавъяа хэмээн сайрхдаг байжээ.

Доод би буюу ухаангүй . Өлсөх, тачаадах, хорсох, үзэн ядах, итгэх,дурлах зэрэг нь Доод би-д хамаарна.

Харин “Доод Би”-гийн эсрэг тоглогч нь дээд би. “Дээд Би”-гээр идеал,үүрэг,үлгэр жишээ,ертөнцийн үзэх үзэл зэрэг боловсрол хүмүүжлээр олж авдаг зүйлсийг илэрхийлсэн. Дээд Би-г боловсрол хүмүүжлээр олж авна Байнга Дээд Би-гээр байхаар төвөгтэй учир хааяа хүмүүс архи ууж доод ухаангүйрүү шилждэг мэт. Дээд би, Доод би-гийн дунд өрөвдөлтэй БИ оршино. Өрөвдөлтэй Би гэж тодорхойлсон нь Дээд Би болон Доод Би-гийн хооронд зөрчилдөнө.Дээдэх доодох хоёртойгоо үнэхээр тэмцэлдэнэ..

Би нь доод би, дээд би болон нийгэм гэсэн гурван эзний зарц бөгөөд тэдгээрийг зөрчлийг намжаахийг хичээдэг. Доод би нь Би-д хэзээ ч захирагдадгүй тул ихэвчлэн Доод би ялдаг. Үүнээс харахад бид ихэвчлэн тэнэг үйлдэл хийдэг.

Учир нь Доод би нь ухаанаас татгалздаг. Хүүхэнд насанд бүрдсэн ухаангүйн хэвшил ,тачаал нь ил харагдадгүй учир Доод Би-г бараг засаж залруулах боломжгүй.Хүний тархины 80 хувь 0-3 нас хүртэлх хугацаанд бүрэлддэг. Эхийн хэвлийд байх 10 сар, болон 3 нас хшртэлх үйл явц Доод Би-д чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ үед харж байсан эсхүл сонсож байсан зүйлсээ санахгүй ч Доод Би-д хадгалагдсан байдаг. Бид зарим хүнийг хараад өмнө нь уулзаж байсан ч юм шиг санагддаг энэ нь Доод Би-тэй холбоотой.  Доод Би-гийн тухай Достоевскийн нэгэн бүтээлд Чи бид 2-н цусаар адил цус гүйж байгаа тул чи хэзээ ч лам болж чадахгүй гэдэг.

 Фройд психийн зөрчлүүд болон Ухаангүйгээс үүдэлтэй сэтгэлийн мөн чанар тухайн асуудлыг хүний судлах судалгааны төв болгосон

Өнөөдрийн хүчинтэй психоанализын олон урсгал сургалт ямар нэг хэмжээгээр Фройдын онолоос хөндийрч эхэлсэн гэдэг. Фройдын психийн тухай судалгаанууд нь ирээдүй хойч үедээ замыг маш гаргаж өгсөн. Фройд Дур тачаалын зарчмын тухай номондоо тэрээр өөртөө гайхширмаар шүүмжлэлтэй хандаж ,хүний майндын оньсогийн биологи л тайлж чадна гэж үзсэн.

Психоанаозийг мэдлэгийн салбар биш харин аргачлал гэдэг. Фройдыг нас барсанаас хойш 30-н жилийн дараа ч мэдрэл судлал болон психоанализ нар тулсаар байна. Фройдийн таамаглал төдий бичиж байсан зүйлс өнөөдөр тархи судлаачдын хувьд тодорхой болжээ. Мөн тархин дотор Доод ухааны ухаангүй үйлдлийг боловсруулж хадгалдаг хэсгүүд бий гэдгийг тархи судлал баталсан байна. Ухаан ба доод ухааныг хоёрыг анатомын хувьд нилээн сайн зааглан тодорхойлох боломжтой болсон.

Ухаангүйн үйлдлүүд маш хурданаар явагддаг бөгөөд Фройдын хэлснээр үг хэлээр илэрхийлэх тийм ч хялбархан биш. Яагаад гэвэл  тэдгээр нь хүнд ухаарагддаггүй аж.

 Доод ухаанаар үзэж туулсан зүйлс бидэнд өөрт анзаарагдахгүйгээр явна. Бидний мэдэрсэн олон мэдрэмж бидэнд тэр бүр ухаарагдахгүй. Яагаад гэвэл бидний анхаарал зөвхөн харж, сонсож бас сэтгэл хөдөлж байгаагынхаа хэдхэн бутархай хэсэгт л чиглэж чаддаг.

Бид тодорхой зүйлсд хэдий чинээ төвлөрнө , төдий чинээ бусад зүйлсийг анхаардаггүй. Бидний анхаарал зөвхөн нэг тодорхой зүйлд төвлөрсөн бол тархи бусад юмсыг анхаарахгүй. Бидний анхаарамж гэдэг нь тайзны гэрэлтүүлэгчтэй адил маш бага хэсгийг л гэрэлтүүлдэг.

Ухаангүй доторх мэдрэмжээс хамгийн чухал хэсгүүд бол эхийн хэвлийд байхад болон гурван нас хүртэлх үеийн мэдрэмж юм.

Хэрвээ би компьютерийн товчнуудын үсгийг арилгалаа гэж бодоход би хараад энд ийм үсэг байсан гэж хэлж бараг чадахгүй ч миний хуруунууд оновчтой олоод цохино.

Бидний тархинд явагдаж буй зүйлсийн ихэнхи нь Доод ухаанаар бидэнд анзаарагдадгүй явагддаг тул Ухаангүй бидэнд маш их нөлөөлдөг байна.

 Бидний ухааныг доод ухаан илүү хянахаас биш ухаан нь доод ухаанаа хянаж чаддаггүй байна. Учир нь доод ухаан бидний ухаанаас илүү эрт хөгжсөн. Ухааныг сэрэхээс өмнө биднийг төлөвшүүлжээ. Бидний доод ухаан бол бидний үзсэн бүх туульс ,чадварын нийлбэр тул Доод ухаан онцгой хүч чадалтай. Доод би-гээ захирахын тулд хүнээс ихээхэн хүч хөдөлмөр,боловсрол шаардана.

Зигмунд Фройдын бүтээлүүдийг Национал социаластууд төрийг гартаа авсны дараа  хориглон шатаасан байдаг. 1939 онд 9 сарын 23 нд үхлүүт өвчтэй Фройд өөртөө Морфинийг үхлийн тунгаар тарьж амиа хорложээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon