Нийтлэл 06 сарын 06, 2019

''Номин холдинг''-д олгосон 2194 ам метр газрын зөвшөөрлийг цуцалжээ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд "Номин холдинг" компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэж байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 ам метр газрыг эзэмшиж буй "Номин холдинг" компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргажээ.

Захирамжид Хан-уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ногоон байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа 2194 ам метр  газрыг "Номин холдинг" ХХК-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих нөхцөл байдал үүсгэсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon