Нийтлэл 03 сарын 28, 2015

ЗУНЫ ЦАГ маш хэрэгтэй ЭКО амьдралын хэв маяг

ЗУНЫ ЦАГ маш хэрэгтэй. ЭКО амьдралын хэв маяг.

Энэ талаар ширүүн маргаан болж бүр эсэргүүцэгчдийн груп хүртэл бий болжээ. Хамгийн сайн цаг бол нарны цаг. Нарны цагийг хамгийн бага үздэг хүмүүс гэж байдаггүй. Нар бүгдийг ялгалгүй дэлхийг гэрэлтүүлдэг. Харин далайгаас 1500 метр дээш амьдардаг хүмүүсийг нар сайхан ээдэг.

 

Ардчилалын аугаа эцэг Бенжамин Франклин 1784 онд Францад элчин сайдаар ажиллаж байхдаа Зуны цагийг анх сэджээ. Цагийн зүүгээ нэг урагш түлхвэл ямар их эдийн засгийн ач холбогдолтойг Хүн төрөлхтөнд тэр анх хэлж өгчээ. Түүний санаачилга өрх гэр, муж улсын хэмжээнд хэрэгжиж байгаад хамгийн анх улсын хэмжээнд Хадсон 1895 онд хэрэгжүүлжээ. Ингээд Англи, Европын орнуудад нэгдсэн хэлбэрээр шилжив. Манайх анх 1983 онд тууштай хэрэгжүүлж байгаад 2007 онд больсон. Эдийн засгийн хямрал ЭКО амьдралын энэ хэмнэлийг бидэнд ойлгуулж өгсөн.

2012,2013 оны Эдийн засгийн Форум дээр би энэ тухай зөндөө яриад нойрмог хүмүүсийг уурыг хүргэх шахсан даа.

Ач холбогдлын ганцхан жишээ. William Willett судлаач "Зуны цаг хүнд 154 нарны цагийг бэлэглэдэг" гэжээ. Нарны цаг өөрөө эдийн засгийн хэмнэл. Нарны эрт сэрээд орой 10 цагт нар жаргахыг харах юутай сайхан. Бусад хүндрэл нь зөвхөн биднээс шалтгаална.

БРАВО Сайханбилэгийн ЗГ-аа. Бид зуны цагийн хуваарьтай дэвшилтэт 78 улсын нэг. Нэг зүйлээрээ ч гэсэн дэвшилтэт байцгаая.

 

Сэтгэгдэл бичих

    • Эрдэм
    • 2018-03-13

    Заавал цаг оорчлох шаардлага байхгуй ээ!!Биологийн цагаар хун,амтан,ургамал гээд бугдийн амьдрал зохицуулагдсан байдаг юмаа?!Цахилгаан хэмнэх гэж байгаа бол зугээр л ажлын цагаа эрт болгочих,тэгээд л гуйцээ...

arrow icon