Нийтлэл 01 сарын 29, 2015

ЯРИЛЦЛАГЫН ДАРАА САЙХАНБИЛЭГ ЕРӨНХИЙ САЙДААС АСУУХ 8 АСУУЛТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны 1-р сарын 28-ны орой МҮОНТ-д ярилцлага өглөө. 

Тэрээр томилогдсоноосоо хойш хийсэн ажлууддаа ерөнхий тайлбар өгч, цаашдын бодлого, сонголтод иргэдийн дуу хоолойг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ярилцлагаас төрсөн эргэлзээг 8 асуултанд эмхэтгэн хүргэж байна. 

  1. “Манайд өнөөдрийн Төсвийн бүтэц дотор цалин, тэтгэвэр, тэтгэмж халамж 62 хувийг эзэлдэг. Дээр нь цахилгаан, халаалт, дулаан зэрэг урсгал зардлууд 19 хувийг эзэлдэг. Нийт 81 хувь. Хөрөнгө оруулалтад долоохон хувийг зарцуулж байна.” гэжээ. 2015 оны тодотгогдсон төсөвт урсгал зардал 5,5 их наяд буюу  нийт зардлын 74 хувь, цалингийн зардал 1,72 их наяд буюу нийт зардлын 23,2 хувийг эзэлж байна.  Ямар тооцоо, аргачлалын дүнд 81 хувь гэдэг дүнд хүрсэн бэ?
  1. Ажлын байр цомхотгох нь хямралаас гарах шийдэл мөн үү?: Ажлын байр цомхотгох нь төсвийн зардал бууруулах тустай ч ажилчдын худалдан авах чадвар буурч, эдийн засаг улам царцахад хүргэнэ гэгддэг. Энэ талаар ямар бодлого баримталж, ажлын байрны цомхотгол хийж байна вэ?
  2. Оюутны тэтгэлгийн нөхцөл тогтоох, тэтгэвэрт гарах мөнгөний 40 хувийн нэмэгдлийг зогсоох зэрэг ИРГЭД-д хандсан, халамжийн чанартай зардлууд танагдсан ч төсөвт хамгийн их ачаалал учруулж ирсэн үнэ тогтворжуулах төсөл хөтөлбөрүүд, урамшуулал татаас зэрэг АЖ АХУЙН НЭГЖ-үүдэд хандсан зардалд дорвитой өөрчлөлт орсонгүй. Халамжийн эдийн засаг гэдэгт зөвхөн иргэдийн халамж талдаа яригдаад байна. Төсөвт дөнгөлүүлж, тендерийн угжны ямаа шиг болсон аж ахуйн нэгжүүдийн талаар ямар бодлого баримтлаж байна вэ?
  3. Гацууртын орд, Тавантолгойн тендер зэрэг төслүүдэд шийдэл гаргасан гэгдэж буй ч мэдээлэл бүрхэг, тендер тойрсон эргэлзээ, зарчмын дагуу явагдсан эсэх, эрсдэл өгөөжийн үнэлгээ хийх боломжгүй хэвээр байсаар байна. Мэдээллүүд хэзээ ил болох вэ?
  4. Шатахууныг Монголбанкны санхүүжилттэй тусгай хөтөлбөрөөс гаргах нь нефтийн үнэ ийм түвшинд унасан үед мэдээжийн зүйл. Тусгай хөтөлбөрөөс хэзээ гаргасан, гаргахаас өмнөх болон хойших үнэ бүрдэлтийн талаар яагаад олон нийтэд мэдээлэх журам зөрчиж, мэдээлэхгүй байна вэ? Яагаад үнэ огт буурахгүй байна вэ? Шатахууны үнэ буурах боломжтой байхад засгийн газраас түлшний үнийн уналтыг иргэдийн халаасанд биш улсын орлогод шилжүүлэх бодлого явагдаж байна уу?
  5. "Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаа тогтоох, зардал хэрэглээгээ бууруулж эдийн засгаа сахилга батжуулах замаа тогтоох, хариулж мэдэхгүй байна". Ийм 3 сонголтттой санал асуулга орон даяар явагдаж байна. Сонголтот тестийн 2 зарчим: бүх хариулт mutually exclusive буюу нэг хариулт нөгөөгөө огт агуулахгүй байх, 2т collectively exhaustive буюу бүх боломжит хариултууд багтсан байх ёстой. MECE зарчим гэгддэг. Засгийн газрын тэргүүнээс улс даяар хөрөнгө мөнгө зарж хийж буй судалгаа атал яагаад наад захын логикгүй асуулга эхлүүлж байна вэ? Мэдэхгүй байна гэж баймгүй. Зориудын, ямар нэг зорилтот санаа байна уу?
  6. Асуулга хийхээс өмнө Гацуурт, Тавантолгойн төслүүд урагшилж байна гэлээ. Тавантолгойн тендер хариугаа гаргаад, хэлэлцээр үргэлжилж байна. Том төслүүдийн шийдэл хайхгүй, хасаад танаад амьдръя гэж ард түмэн шийдвэл хэлэлцээр зогсоно гэсэн үг үү?
  7. Өнөөдөр ургамлын тосыг 100г-аар авч амьдарч буй айл ямар сонголт хийх вэ? Хэрэглээг таная гэхгүй нь ойлгомжтой. Бүтээн байгуулалтын том төслүүдийн талд хариулт гарлаа гэхэд энэ нь ямар шийдэлд хөтөлнө гэсэн үг вэ? Буруу шийдэл гарч, том эрсдэл үүсвэл хариуцлагыг хэн үүрэх вэ? Шийдэл боловсруулсан тал уу? Шийдэл боловсруулцгаая гээд мэссэж биччихсэн ард түмэн үү?

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-01-29

    Даваад гарч чадахгүйм бол яах гэж ерөнхий сайд болсийм бол? яах гэж?яах гэж?

    • Зочин
    • 2015-01-29

    Хэрэглээгээ хянах хэрэгтэй гээд байгаа нь 400000 төгрөг авдаг хүн яаж хэрэглээгээ танах гээв. Тэр төрийн мөнгө шамшигдуулсан 76-д байгаа болон Төрд байгаа баячуудаасаа хураагаач, танаач. Өөрсдөө хэдэн үерээ идэж ууж, ямарч эргэлтгүй хөрөнгө оруулалтын төсөлд санхүүжилт хийчээд өнөөдөр ард түмнийг бүсээ чангал, хэрэглээгээ танах талаар ярьж суухаас ичмээрсэн. Үнэрээр бухимдаж байна. Мөн том төслүүдийг бодлоготойгоор эргэлтэнд оруулахгүй бол энэ төрд байгаа луйварчид газар шороотой минь гадныханд зарчаад сууж байж магад. Одоо төрийг цэвэрлэх, Монгол сэтгэлтэй залуучуудаар цэнэглэмээр байна. Та нар чадахгүй бол чаддаг залуучууд цаана чинь байна.

    • Зочин
    • 2015-01-29

    Энэ сэтгүүлч хүн байж одоогийн Монголын нийгмийн байдалыг мэдэхгүй байхдаа яахав дээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг асуусан асуултыг нь өөрөөс нь асуухад хямрал өөрт нь мэдэгдэхгүй байгаа ч гэх шиг. Сэтгүүлч хүн мөн үү. Өөрт нь мэдэгдэхгүй байлаа ч судлах хэрэгтэй биз дээ. Ерөнхий сайдад болж байгаа мэтээр сигнал өгч байгаа юм. Цалин мөнгөө авж чадахгүй сар гаруй болж байгаа төрийн байгууллагад ажилладаг иргэд болон байгууллага нь татан буугдах шийдвэрт өртсөн олон зуун иргэд энэ хямрал үнэхээр хүнд тусаж байна. Ихэнх нь өнөөдөр байрны, цалингийн, өрхийн, тэтгэвэрийн гээд олон зээлтэй. Тэрийгээ өгч чадахгүй, түрээсээ төлж чадахгүй амьдарч байгаа газраасаа хөөгдөж мөн нийгмийн даатгалаа ч төлж чадахгүй энгийн төрийн албаны бид хохирч байна. Энэ Алтанхуяг огцорлоо гээд Улсын байгууллагыг самарч болохгүй санагдаж байна. Намчирахаа болимоорсон. Бүх сайд, дарга нар цэрэгтэйгээ /ажилчид/ солигдож байна. Шинэ дарга, мэргэжилтэн нь ажилаа ч мэдэхгүй. Үүнээс болж төрийн ажил хийж байгаа хувийн байгууллага ч их хэмжээгээрр хохирч байна.

    • Зочин
    • 2015-01-29

    Erunhii said ni hariulaasai

    • Зочин
    • 2015-01-29

    Zuv asuultuud asuusan bn. Bid asuuh, medeh erhtei!

    • Зочин
    • 2015-01-29

    Хамгийн их туйлширч популист амлалт огч 1 сая , оюутны 70, гээд бэлэн монго хэн тараасан бэ? АН шуу дээ! хэн эх орноосоо урваж том том тослуудийг хувааж идсэн? АН шуу дээ! хамгийн том луйварчдын булэглэлтэй нам! Унэхээр арчаагуй эрийн хугархайнууд ш дээ Одоо тэгээд юу гээд байгаа хогнууд вэ????? Зугээр л залуустаа зайгаад тавиад ог

    • Ариунболд
    • 2015-01-29

    Ерөнхий сайд хэн ч болсон бүгд шүүмжилж, гоочилж муулна. шийдэл хэлэхээр бас шүүмжилч гоочлоно. Ерөнхий сайд хэнч болсон фракцууд нь огцруулна гэж айлгана, 76 нь эсрэг санал өгөөд шийдвэрийг нь унгаана, ордны гадна дотно байгаа популистууд зулгаана, тэд нарыг нь ард түмэн нь дэмжинэ. Яг ийм байгаа үед нийтлэл оруулсан залуу чи ерөнхий сайд байсан бол юу хийж чадах уу. Бид хэнч бие биедээ итгэхгүй дээр байгаагаа дарамтлаад доороо юу ч хийхгүй байгаад байх шинжтэй юм дөө. Чиний наад 8-н асуултанд чинь Бурхан Будда, Есүс өөрийн биеэр байгаад ч ийм тогтолцоотой, ийм ард түмэнтэй байхад хариулт өгч, шийдэж чадахгүй л байх да.

arrow icon