Тавантолгойн хэлэлцээрийн тойм

Рио Тинто, Бизнес Хөгжлийн ахлах шинжээч Цэрэнраашийн Хангай Тавантолгойн төслийн хэлэлцээрийн ерөнхий дүр зургийг тайлбарласан нийтлэлийг орчуулж, шинэ зургийн хамт хүргэж байна. Хэлэлцээрийн албан ёсны дүн зарлагдаагүй байгаа бөгөөд доорх тайлбарыг олон нийтэд мэдээлэгдсэн мэдээ мэдээллээс нэгтгэсэн таамаг анализ гэж үзэж болно. 

Ерөнхий дүр зураг:

  • Төслийг 70 хувь зээлээр, 30 хувь хувь эзэмшигчдийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
  • Эрдэнэс Таван Толгой өөрийн өмчийг in-kind investment буюу мөнгөн бус хөрөнгө оруулалтын хэлбэрээр нэмэрлэж, дутууг бусад консорциумын хувьцаа эзэмшигчдээс зээлнэ.
  • Засгийн газар 40 хувиас дээш роялти буюу тусгай төлбөр авна.

Төслийг 70 хувь зээлээр, 30 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухайд:

4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөгдөж байгаагаас 30 хувь буюу 1,2 тэрбум долларыг хувь эзэмшигчдийн санхүүжилт, 2,8 тэрбум долларыг зээлээр санхүүжүүлнэ.

  • ЭТТ нь 1,2 тэрбум хувь эзэмшигчийн санхүүжилтийн 51 хувь буюу 600 орчим ам.долларыг гаргана
  • Зээлээр санхүүжих хэсгийн хувьд консорциум Хятадын болон Японы экспорт кредит агентууд(ECA)-д найдах магадлалтай.
  • ECA-нууд нь өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг улс, бүс нутагт  стратегийн нөөц(коксжих нүүрс) худалдаалах боломжийн төлөө уг гэрээг дэмжих магадлалтай.
  • Гэхдээ коксжих нүүрсэнд зах зээл байгаа гэдэгт итгэлтэй байх эсэх нь хүссэн хэмжээгээр зээлийн санхүүжилт гаргах эсэхийг шийднэ. Хэмжээ, үнийн ямар нэг хэлбэрийн баталгаа гаргах хэрэгтэй болох магадлалтай.

 

Эрдэнэс Таван Толгой өөрийн өмчийг in-kind investment буюу мөнгөн бус хөрөнгө оруулалтын хэлбэрээр нэмэрлэх тухайд:

Өмнөх нийтлэлээрээ ЭТТ хувь эзэмшигчдийн санхүүжилтийн 51 хувийг гаргах чадамжгүй байж болзошгүй гэж дурдсан. Доор 600 сая долларын хувь яаж оруулж болох тухай хувилбарыг гаргаж үзлээ

  • Хувь шилжүүлснээс орсон төлбөрийг ашиглах:  2015 оны 1-р улирлын байдлаар байгаа 67 сая доллар+ хувь шилжүүлснээс орох 190 сая, нийт 250 сая долларын боломж.
  • Энержи Ресурсын өмчийг хэсэгчлэн юм уу бүхлээр нь мөнгөн бус хэлбэрийн хөрөнгө оруулалт болгох: ЭТТ-ын биет хөрөнгийн дансны үнэ цэнэ нь 376 сая доллар, баяжуулах угаалгын байгууламжийн үнэ цэнэ 185 сая долларын үнэлгээтэй байна
  • Үлдэгдлийг бусад хувь эзэмшигчдээс зээлдэх: ЭТТ 200 сая долларын бэлэн мөнгө, 185 сая долларын угаах байгууламжаар хөрөнгө оруулсан тохиолдолд үлдэгдэл 215 сая долларыг бусад хувь эзэмшигчдээс зээлдэх хэрэг гарна.
  • ЭТТ одоогийн өр төлбөрөө төслийн гэрээ хийгдсэний дараа төлж магадгүй: Хэрвээ уг гэрээ ЭТТ-н үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирвал хувь шилжүүлсний төлбөрөөс өр төлөх гэж яаралгүй, орлого сайжирч эхэлсний дараа төлж болох юм.

 

Засгийн газар 40 хувиас дээш роялти буюу тусгай төлбөр авах тухайд:

  • Монголын медиад өгсөн ярилцлагадаа МУ-ын сайд М.Энхсайхан ЭТТ лицензийн тусгай төлбөр 40 хувь байх тухай дурджээ. Энэ нь миний өмнөх нийтлэлдээ дурдсан ЗГ тусгай төлбөр авах санал тавих таамгийг баталж байна.
  • Одоогийн тусгай төлбөр болох 5 хувь нь хилийн үнэд үндэслэдэг.
  • Тусгай төлбөр нь ЭТТ-оос авах орлого болох бөгөөд монгол иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ болох юм. Энэ нь уг төслийг тойрсон хамгийн чухал асуудлын нэг болно.

 

Төсөл олон нийтийн анхаарлын төвд байна:

  • Төслийн удирдагч МУ-ын сайд М.Энхсайхан төр, засгийн төрөл бүрийн оролцогч талуудтай идэвхитэй хэлэлцээр хийж байна.
  • УИХ дарга консорциумын явц тодорхойгүй, Шэнхуа төмөр замын төсөлд оролцоо хийх гэж байгаа зэрэг асуудлаар олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэн.
  • М. Энхсайхан УИХ дахь гол намуудад тайлбар хурал хийсэн. 15 гишүүн М.Энхсайханд асуулга хүргүүлсэн, үүнд бичгээр хариу өгөх амлалт өгсөн.

 

Хугацааны хүлээлт:

  • Төслийн дүгнэлтийг Засгийн Газраас 2-р сарын 19-ний цагаас сарын баяраас өмнө зарлана гэж мэдэгдсэн байгаа.
  • Засгийн газартай 2 том гэрээ яригдаж байна: уурхай талд хөрөнгө оруулалтын гэрээ, төмөр зам талд концессийн гэрээ.
  • Хэрвээ цагаан сараас өмнө төсөл тохиролцоонд хүрвэл энэ нь Монголын ЗГ-ын хувьд өмнө давтагдаж байгаагүй үйл явдал болох болно. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдтал 8 жил зарцуулагдсан юм.

avatar
    • Зочин
    • 202.70.37.*

    'Одоогийн тусгай төлбөр болох 5 хувь нь хилийн үнэд үндэслэдэг' гэжээ. Тиймээ, үүнийг хуульд заасан хэмжээгээр хөрөнгө оруулагч төлөхөөр гэрээнд тусгагдсан. 40 хувь гэдэг нь энэ 5 хувийн 40 хувь байгаа. Татварыг хэнбугай ч төлөх үүрэгтэй бөгөөд Монгол Улсад төлөх ёстой зүй ёсны төлбөр. Харин газрын хэвлий дэх ордоо үнэгүй өгчихөөд борлуулалтын орлогын 5 хувийн 40 хувьтай тэнцэх төлбөр л төлнө гэдэг нь олон улсын жишиг мөн юм болов уу? Та үүнд тайлбар өгнө үү

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5405

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%