Рио Тинто: Монголын Засгийн газрын Оюу Толгойн 34 хувийг зарах саналыг сонирхохгүй

Уул уурхайн глобал гигант Рио Тинто Монголын засгийн газрын Оюу Толгой зэрэг түлхүүр уурхайнууд дахь хувь эзэмшлээ роялтигоор солих саналыг сонирхохгүйгэж Рио Тинто группын захирал Сэм Уолш ярьжээ.

Өнгөрсөн 7 хоногт засгийн газар стратегийн ордууд дахь улсын хувь эзэмшлийг илүү өндөр роялти авч байх хувилбар гаргахаар ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьсан(уг өөрчлөлтийн хялбар тайлбар).

Монголын хувьд гацаанд орсон мега уул уурхайн төслүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг татах найдлага тавьж байгаа бол Уолшийн хэлж буйгаар Рио илүү их хувь худалдаж авах сонирхолгүй байна.

“Би шинэ ерөнхий сайдтай уулзсан, тэгээд тэрний(саналын) тухай ярилцсан” гэж Уолш хэвлэлийн бага хурал дээр хэлэв.

“Шулуухан хэлэхэд бид 50,1 хувийн эзэмшилдээ сэтгэл хангалуун байна, одоо төсөлд төвлөрч ажиллах, хөрөнгөө хийх нь л чухал, өөр хувийг авах нь бол бусдын сонирхох хэрэг.”

Рио 5,4 тэрбум долларын санхүүжилттэй далд уурхайн  ажлыг засгийн газартай өртөг нэмэгдсэн болон 30 сая долларын татвар тойрсон маргааны улмаас зогсоогоод байгаа юм.

Түркүоз Хилл охин компаниараа дамжуулан Оюу Толгойд хувь эзэмшдэг Рио энэ жилдээ шийдэл олж далд уурхайн ажлыг эхлүүлэх боломжтой болно гэж найдаж байгааг Уолш илэрхийллээ.

 

“Бид 11 сард өөрсдийн өгч болох хамгийн сайн, бас хамгийн сүүлийн саналаа тавьсан. Түүнийг Монголын засгийн газар авч хэлэлцэж байгаа”

гэж тэрээр нэмж хэллээ.

 

Монгол нь Сентерра Гоулдын эзэмшдэг Гацууртын орд, Оюу Толгойг оруулаад 16 стратегийн ордтой, засгийн газар Оюу Толгойд 34 хувийг эзэмшдэг.

 

Ройторс агентлаг дээрх агуулга бүхий мэдээг 2 сарын 12-ны өдөр мэдээлжээ. 2-р сарын 12-ноос өмнө, хэзээ 34 хувийг роялтигаар солих яриа явагдсаныг тодорхой бичээгүй байгаа ч 2-р сарын 3-наар дууссан мэссэж санал асуулгын дараа удалгүй яригдсан байж мэднэ. Монголын хүн амын 10 гаруй хувь оролцсон уг санал асуулгаар “Оюутолгой болон бүтээн байгуулалтын төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн туйлын бүрхэг бөөрөнхий, туйлын ядмаг утгатай хариулт дээр олонхийн санал тоологдсон. Уолшийн ярилцлагаас үзвэл санал асуулгаар ямар нэг дөрөөлөх юмтай болсон Засгийн газар “төслийг шийдэхээр” шийдэж, 34 хувиа роялтигаар солих ярианд шуурхайлан орсон бололтой. Рио хэрвээ энэ саналыг сонирхохгүй бол дахин өөр хөрөнгө оруулагчид санал тавих боломжууд нээлттэй. Тэр нь хаанахын хэн байх вэ, ер нь засгийн газар яах төлөвлөгөөтэй байна, Тавантолгой бас ямар нөхцлөөр MCSийн консорциумд очих гэж байна, мэдээлэл дутуу иргэд бидний хувьд өдөр тутам туулайн анчин, цагаан сар гэх мэтэд сатаарсаар сүх далайтал үхэр амар баярлацгааж байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5405

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%