Нийтлэл 12 сарын 21, 2017

ТАРХИНД ЦУС ХАРВАХаас бүрэн сэргийлж болно

             Манай монголд тархины цус харвалт их байна, өвчлөл их залуужиж байна, нас баралт өндөр байна. Уншихад нилээн их боловч цаг гаргаад уншаад ойлгоод авбал нилээд хүнд тус хүргэж аварч болно, цааш түгээгээрэй.

Хүмүүс хоорондоо "түүний ээж харвачхаж гэнэ, түүний аав харвасан гэнэ..." гэж ярьдаг. Харвалттай хүн өөрөө үнэхээр харваад байдаг юм уу? Үгүй ээ. Тархины цус харвалтын үед өвчний шинж тэмдэг ГЭНЭТ харвасан сум шиг илэрдэг учир ингэж нэрлэсэн байна.

Өвчтөнд доорх 6 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд ТҮРГЭН ТУСЛАМЖ дуудах ёстой.
          1. Нүүр ам, гар, хөлөнд саажилт үүсэх
          2. Биеийн нэг тал, гар хөл саажиж мэдээгүй болох
          3. Хараа муудах, ямар нэгэн зүйл хоёрлож харагдах (жишээ нь машин, хүн, хоёрлож харагдах) 
          4. Толгой эргэх, дайвалзаж тэнцвэр алдагдах
          5. Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр толгой гэнэт хүчтэй өвдөх
          6. Хэлж ярихад бэрхшээл саадтай болох, эсвэл хүний яриаг ойлгохгүй болох

Харвалтыг үүсгэх гол ШАЛТГААН нь юу вэ?
Өвчтөний 30% нь ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДАЛтай (тосгуурын чичирхийлэл), 70% нь ДАРАЛТ ИХСЭХ өвчин болон бусад чихрийн шижин, ТАМХИ, холестерин өндөртэй байх нь тархинд цус харвах шалтгаан болдог.

Тархины цус харвалтыг дотор нь:
          1. цусан хангамж ДУТАГДАХ харвалт ( 80%-ыг эзэлнэ ) 
          2. цус АЛДАЛТын харвалт гэж 2 хуваана. 
Энэ 2 хэлбэр хоёулаа судасны шохойжилт нарийсалтаас болж үүсдэг.Судасны хатуурал нь цусны холестерин ихэссэнээс үүсдэг. ХОЛЕСТЕРИНы ХЭМЖЭЭ ӨНДӨР байна гэдэг бол судасны дотор хана гөлгөр биш барзгар болж шохойжиж хатуурна гэсэн үг.

  1. Судасны нарийсалтай холбоотойгоор тархинд ЦУСАН ХАНГАМЖ ДУТАГДСАНаас харвалт үүснэ.
    ~ Тархины артерийн судасны шохойжиж нарийссан тэр хэсэг дээр бүлэн үүсэж ---> судас битүүрч улмаар тархи цусан хангамжаар дутагдаж харвалт үүснэ. 
    ~ Зүрхний хэм алдагдлын үед зүрхний тосгуурын хөндийд бүлэн үүсэж энэ нъ хүзүүний артерийн судсаар дамжин тархины судсыг бөглөж харвалт үүсгэнэ.
    ~ Тамхи татдаг хүмүүст ихэвчлэн хүзүүний артерийн судас шохойжиж нарийсдаг. Тэр нарийссан хэсэгт үүссэн үүссэн цусны бүлэн судасны ханаас ховхорч цусны урсгалаар дамжин тархины судсыг бөглөнө, харвалт үүсгэнэ. 
    Дээрх 3 механизмаар тархинд очих хүчилтөрөгч болон тэжээлийн бодис дутагдагдаж хэдхэн минутын дараагаас тархины эд эсийн үхжил үүснэ. Энэ процесс нь ихэвчлэн бидний мэдрэхүйн-, хөдөлгөөний-, ярианы төвийг хянадаг төвүүдэд үүсдэг.
  2. Тархины судас хагарсантай холбоотойгоор тархинд цус харвана.
    ~ Тархины артерийн судасны ЦҮЛХЭН (аневризм/Aneurysma) хагарснаас (нас ахих тусам судасны хананы сулрал болдог, ихэвчлэн эрэгтэйчүүдэд тохиолдоно) тархинд цус алдана.
    Ингэснээр тархи биеийн бусад бүх хэсгийн үйл ажиллагааг удирддаг тархины төвүүд бүлэнгээр дарагдаж хөдөлгөөний болон мэдрэхүйн олон өөрчлөлт гарна.
    Энэ хэлбэрийн харвалтыг үүсгэдэг гол шалтгаан нь ДАРАЛТ ИХСЭХ өвчин. Эмчилгээгүй удаан явсан өндөр даралт нь судасны ханыг тэлж сунадаг, үүн дээр даралт гэнэт ихэссэнээс судас хагардаг гэж ойлгож болно. 
    ~ Осол гэмтлээс болж тархины судас гэмтэх.

Дээрх 2 хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг өөр үү?

          Үгүй. Илрэх шинж тэмдэг нь үүсэх шалтгаанаасаа хамаарахгүй. Харин тархины аль хэсэгт цус харвалт үүсэв гэдгийг өвчтөнд илрэх шинж тэмдгээр нь урьдчилж таамаглан онош тогтоож болно. Зүүн тал нь сул тавьж саажсан бол тархины баруун талд цус харвасан, харин биеийн баруун тал саажсан бол тархины зүүн талд цус харвасан байна гэж ойлгож болно. Тархины зүүн талд цус харвахад ярианы төв гэмтдэг учир өвчтөн ярихдаа тодорхой бус, ойлгомжгүй эсвэл бүр ярьж чадахаа больдог.
Тархины урд духны хэсэгт цус харaвхад хувь хүний сэтгэц тэр чигээрээ өөрчлөгдөж цаг орчиндоо тохироогүй зүйл ярих, таньдаг байсан хүнээ танихаа болох, хашхирч орилох, тайван биш... г.м шинжүүд илэрнэ.

Тархины эсийн үхжилт минут цагаар хэмжигдэнэ! TIME IS BRAIN !
Хэрэв хэн нэгэнд дээрх шинж тэмдгүүд илэрвэл ЦАГ АЛДАЛГҮЙ түргэн тусламжийн эмч дуудах хэрэгтэй. Минут болгон үнэтэй! Учир нь алдсан минут болгонд тархинд эргэшгүй өөрчлөлтүүд гарч тархины эс үхнэ гэсэн үг. Хэдийчинээ эрт оношилж, эрчимтэй арга хэмжээ авч чадна, төдийчинээ цус харвалтад нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломж нэмэгдэнэ.

Эмчийг иртэл өвчтөнийг тайвшруул. Харин өвчтөнд юм уулгах идүүлэх гэж бүү оролдоорой! Учир нь харвалттай хүнд залгих рефлексийн үйл ажиллагаа алдагддаг тул аманд орсон зүйл " буруу замаар " өөрөөр хэлбэл амьсгалын гуурсан хоолойгоор орж уушгинд орж уушгины үрэвслээр хүндэрдэг.

Клиник дээр ирсэн өвчтөн ганцхан мэдрэлийн эмчийн өвчтөн биш, харин радиологийн, мэдрэлийн мэс засалч, дотрын эмч нарын дундын өвчтөн !

Тархины цус харвалттай байж магадгүй гэсэн бүх өвчтөнд тархины компъютертомографи хийж эмчилгээний тактикийг эмч боловсруулна. Харвалттай хүнд НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭ хамгийн чухал. Өвчтөнийг эмнэлгээс гарсны дараа саажсан эрхтэнг нөхөн сэргээх эмчилгээг хийдэг. Харвалтын дараах сэргээн засалтын үндсэн зорилго нь өдөр тутмын амьдралын дадалд дахин сургах замаар ярих чадвар болон саажсан эрхтний хөдөлгөөнийг сэргээхэд оршино. Тэнд тусгай мэргэжлийн эмч сувилагч нар үйл ажиллагаа алдагдсан эрхтнийг буцааж хэвийн байдал оруулж сайжруулах, цаашлаад урдны амьдралд нь ажил хөдөлмөрт нь буцаж оруулах чадвартай болтол нь бэлтгэдэг. Хэл ярианы өөрчлөлттэй, эсвэл залгих үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд хэл ярианы согог засалч тусална.

Харвалтаас урьдчилан сэргийлж болох уу?

Харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтад хүргэж болох хүчин зүйлст сайн анхаарах хэрэгтэй.
        --> идэвхгүй амьдралын хэв маягаа өөрчлөх
        --> ТАМХИнаас гарах ( Тамхидалтаас болж цусны бүлэгнэлт нэмэгдэнэ. Мөн артерийн даралт ч ихэсдэг.)
        --> цусны даралт ихдэлтийг эрт оношлож эмийг тасралтгүй уух, даралтаа тогтмол хэмжих
        --> ТАРГАЛАЛТын эсрэг турах
        --> ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГТАЛтай бол зүрх судасны эмчийн хяналтад ор. (настай хүмүүст олон жилийн даралт ихсэх өвчний улмаас мөн титэм судасны нарийслаас болж зүрхний хэм алдагдал их байдаг)
        --> ЧИХРИЙН ШИЖИН ( эмчийн хяналтан дор цусны сахарыг тогтмол хэмжих ба эмчилгээ хийлгэх )

Харвалтаас сэргийлэхийн тулд Та дараах зүйлийг хийгээрэй:
        Цусны даралт, сахар болон холестериний хэмжээг эмчид тогтмол хянуулж байх

АНХААРАХ!
        --> Цус харвасан хэвтэрт байгаа өвчтөнд арьсны ЦООРОЛТ үүсдэг. Тиймээс өдөрт байнга биеийг тосолж, илж, хэвтэх байрлалыг өөрчлөх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-11-04

    Тодруулга: эмч нар тархины харвалтын талаар сурталчилгаа, мэдээлэл хийхдээ дараах ангиллыг анхаарна уу. Тархины цусны эргэлтийн цочмог хямралыг 'Тархины харвалт' гэсэн өрөнхий нэрээр илэрхийлнэ. Тархины цус харвалт гэдэг нь нэг талын ойлголт юм. Яагаад гэвэл, тархины харвалт хоёр өөр механизмаар үүснэ. Нэгд, тархины аль нэг судас цусны бүлэнгээр гэнэт бөглөрснөөс тухайн судсаар цусан хамгамж авдаг тархины эдэд үхжил үүсэх замаар харвалт болдог, үүнийг цус тасалдах харвалт буюу тархины шигдээс хэмээн нэрэлдэг, харвалтын 80%-ийг эзэлнэ. Хоёрт, тархины судас гэнэт хагарснаас тархины эдийн дотор юм уу, тархины бүрхүүл хальсны завсар цус харван орох замаар харвалт үүснэ, үүнийг тархиы цус харвалт гэж нэрлэнэ, харвалтын 20% нь хамаарна. Тиймээс тархины харвалт гэдэг ерөнхий нэрийн дор өөр өөр замаар үүсэх үндсэн хоёр хэлбэрийг авч үзнэ. 1-рт: 'Тархины цус тасалдах харвалт' буюу 'Тархины шигдээс' (энэ нь хоёр нэртэй авч нэг ойлголт юм); 2-рт: 'Тархины цус харвалт', үүнд тархины эдийн цус харвалт, тархины бүрхүүл завсрын цус харвалт хамаарна. Тархины цус тасалдах харвалт, тархины цус харвалт хэмээх энэ хоёр хэлбэр нь дотроо олон дэд хэлбэрүүдэд хуваагдана, энэ нь мэргэжлийн эмч нарт хамаарах асуудал. Тархины шигдээс, цус харвалт хоёрын аль хэлбэр үүсэх нь шалтгааны зонхилж буй хүчин зүйл, хувь хүний бие махбодын онцлог, нас хүйс, амьдралын хэвмаяг, удамшлын угтвар нөхцөл гэх мэт олон хүчин зүйлтэй холбоотой . . . . .

    • Даваажаргал
    • 2019-04-05

    Хаана очиж үзүүлэх вэ?

    • Батсайхан
    • 2018-01-19

    Биeдээ ойр нэг жижиг архи заавал авч явж бай. Эвгүй мэдрэгдсэн болохоо байж бна гэсэн үeдээ 50 грам татаж түргэн дууд. Олон удаа шалгарсан арга шүү. 50 грам архи хүний судсыг огцом тэлж өгдөг харвалтын процeсийг шууд зогсоодог. Мөн өглөө ялангуяа бохирч сууж биe засдаг бол анхаарах хэрэгтэй шүү. Тэр гадаа ОО доо харвасан гэдэг яриа их байдаг. Бохирч сууж хүчтэй дүлсэнээс цусны даралт хуримтлагдаж улмаар босох үeд гэнэт тавигдаж нарийссан судасны хана дийлэхгүй харвааад байгаа шүү. Энэ талаар эмч нар судалгаа ч байхгүй бас юу ч мэдэхгүй. 'Squatting position' нь харвалтын том үндэс.

    • Батсайхан
    • 2018-01-19

    Биeдээ ойр нэг жижиг архи заавал авч явж бай. Эвгүй мэдрэгдсэн болохоо байж бна гэсэн үeдээ 50 грам татаж түргэн дууд. Олон удаа шалгарсан арга шүү. 50 грам архи хүний судсыг огцом тэлж өгдөг харвалтын процeсийг шууд зогсоодог. Мөн өглөө ялангуяа бохирч сууж биe засдаг бол анхаарах хэрэгтэй шүү. Тэр гадаа ОО доо харвасан гэдэг яриа их байдаг. Бохирч сууж хүчтэй дүлсэнээс цусны даралт хуримтлагдаж улмаар босох үeд гэнэт тавигдаж нарийссан судасны хана дийлэхгүй харвааад байгаа шүү. Энэ талаар эмч нар судалгаа ч байхгүй бас юу ч мэдэхгүй. 'Squatting position' нь харвалтын том үндэс.

    • Nmn.
    • 2015-12-17

    Ene talaar oshoo asuuj lawlax zvil zondo bn. Tgxde hamgiin gol n hodoo oron nutag . Ern bvh orhiin emch medej bh estoi zvil bn. Getel iim.eronhii zbiliig meddgv bdg. Ene talar ymar negen arga hemjee awaachee. Surgalt semenar ywuulah heregtei bn. Vnheer xeregtei bn.

    • zochin
    • 2015-12-13

    Turgen duudaad duurgiin emleg abazd ybna duurgiin emnelgiin emch neriin medleg sul tend ymarch. Tomogarap baihgui buruu emchilgee hiine uhne Gant's 3 r emneleg l Sain has ariin haalahagui bol uhne ene bol unehee Mongolian eneegiin nuur tsarai shuu nehed mine.

    • asuult
    • 2015-12-12

    iim shinjuud ilersen hund zurhnii illeg hiij boloh uu?

arrow icon