Туркүоз Хилл  Саусгоби Ресурсаас эзэмшиж буй хувьцааны үлдэгдлээ зарна

Рио Тинтогийн охин компани Түркүоз Хилл нэгэн цагт 3 тэрбумаас дээш долларын үнэ хүрч асан Монголын нүүрс олборлогч Саусгоби Ресурсаас бүх хөрөнгийн харилцаагаа таслахын тулд одоо эзэмшиж буй хувьцааны үлдэгдлээ бүгдийг зарна гэж мэдэгдлээ. Хувьцааг Хонконгийн биржид бүртгэлтэй National United Resources Holdings компанид 12,8 сая доллараар зарах аж. Novel Sunrise Investments үлдсэн хэсгийн 8,5 сая доллараар авна. Арилжааг энэ оны сүүлээр гүйцэтгэх төлөвтэй.

Нийт 21,3 сая болох энэ арилжаа Түркүоз Хиллд эрт урд зарсан сан бол 2,3 тэрбум орох байсан орлогын 1 хувьтай л тэнцэх орлого боллоо.

Хөрөнгө оруулалтын алтан тахиа байсан Саусгобигийн ийм өв нүүрс алт болж байсан сайхан цагт эрсдэлтэй салбарт хөрөнгөө оруулсан хүмүүс хэрхэн шатаж байгааг харуулах сонгодог жишээ болж байна.

Саусгоби Ресурс, сүүлийн 3 жилтийн хувьцааны үнэ:

Эх сурвалж: WSJ

Өмнө нь уул уурхайн нэрт санхүүч Роберт Фрийдландын удирдаж асан Айвенхоу Майнз 2006 онд бүх нүүрс-хөрөнгийг Түркүоз Хиллийн охин компани болох Саусгобид шилжүүлсэн юм.

Саусгоби олборлолт хийдэг, Хятадын хилээс 40 гаран км зайтай Овоот Толгой өмнө нь мөнгөний саалийн үнээ гэгдэж байлаа. 2008 онд Фрийдланд Овоот Толгойг “нүүрсний амтат түрс” гэсэн удаатай.

Тэр үеэс хойш эхлээд Фрийдман, дараа нь Түркүоз Хилл Саусгобийн хувьцааг зарж, мөнгө босгох ородлогууд хийж ирсэн. Хятадын нүүрсний гигант Чалкод 60 хувийн хувьцаагаа 889 саяаар зарах оролдлого нь Монголын засгийн газрын үүсгэсэн элдэв саад, дарамтын улмаас бүтэлгүйтсэн юм.

Сүүлийн хэдэн жилийн туршил Хятадын эдийн засгийн удаашрал, нүүрсний үнэ унасан, мөн компанийн дотоод санхүүгийн асуудлууд нийлээд Саусгобийн их хөрөнгөнд сүйрэл авчрав. Үүний дээр компани одоогоор хуучин ажилтан 3 иргэнийг татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр яллаад буй Монголын шүүхийн шийдвэрийг цуцлуулах оролдлого хийж буй.

 

Эх сурвалж: Ройторс


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4877

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%