Нийтлэл 03 сарын 03, 2015

Дэлхийн хамгийн залуу тэрбумтан: Snapchat аппликэйшний эзэн 24 настай Эван Шпигел

Форбес сэтгүүл 2015 онд дэлхийн эдийн засаг хямарч, металл, газрын тосны үнэ буурч, Евро, Рублийн ханш унасан ч тэрбумтнуудын хувьд сайхан жил тохиож байна хэмээн онцолжээ. Энэ жилийн дэлхийн баячуудын жагсаалтад нийт 1826 хүн багтсан бөгөөд тэдний нийт хөрөнгө 7.05 их наяд ам доллар болж байна. Тэгвэл  Forbes.com хамгийн баян 500 эрийг шалгаруулсан бөгөөд тэдний хөрөнгө нийлээд 4.7 ам.доллар их наяд болжээ. Жагсаалтыг 79.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гэйтс ахин тэргүүллээ. Тэрээр өнгөрсөн 21 жилийн 16 жилд нь жагсаалтыг тэргүүлж байгаа. Өнгөрсөн жилээс хойш түүний хөрөнгө 3.2 тэрбум ам.доллараар өсч нийт 79.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байгаа.  Мексикийн  Карлос Слим Хелу 2 дугаарт, АНУ-ын хөрөнгө оруулагч Уоррен Баффет буцаж 3-р байртаа жагссан бол өнгөрсөн жил томоохон IPO хийсэн Испанийн Амансио Ортега 4-т жагсжээ. Баффет нь уг жагсаалтад  хөрөнгөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн хүнд тооцогдож байгаа. Тэрээр Berkshire Hathaway-ийн хувьцааны өсөлтөөс ашиг олж нийт хөрөнгөө 14.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж 72.7 тэрбум ам.долларт хүргэжээ. Фэйсбүүкийн Марк Цукерберг 5 шатаар ахиж 16-д жагссан. Тэрээр анх удаа дэлхийн хамгийн баян 20 эрийн нэгд багтаж байгаа нь энэ.

Үүний зэрэгцээ 40-с доош насны 46 залуу тэрбумтнуудын эгнээнд багтсан агаад  хамгийн залуу тэрбумтнаар зураган зурвасын программ Snapchat-ийг үүсгэн байгуулагч 24 настай Эван Шпигел болжээ. Ма болон бусад Хятадын 3 оролцогч эхний 50-д багтсан байна.

2014 оны жагсаалтад багтаж байсан 138 хүн энэ оны жагсаалтаас хасагдсан. Үүнд хувцасны загвар зохион бүтээгч Майкл Корс, Украины Ерөнхийлөгч Петро Порошенко, Zulily-ийн Марк Вадон болон олон тооны Оросууд багтаж байгаа аж. Дэлхийн баялаг бүтээгчид ихэссээр байна. Нийт жагсаалтад багтсан хүмүүсээс 1191 нь бизнесээ өөрөө босгосон бол 230 нь өв залгамжлагч байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon