Хоккаидочууд Монголд хулдаасан хүлэмж барьж өгнө

Японы эдийн засгийн төв хэвлэл Никкэи сониноос мэдээлж байна.  Манай улс Японы 4 үндсэн арлын нэг Хоккаидог эзлэн оршдог Хоккаидо мужтай улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн санамж бичиг солилцлоо.  Хоёр тал уур амьсгалын хувьд төстэй сэрүүн бүс нутагт оршдог давуу талыг ашигланХоккаидо мужаас хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний салбарт Монгол улсыг дэмжиж ажиллана.  Улмаар техник технологи нэвтрүүлэх замаар мужийн бизнес, аж ахуйн нэгжүүдэд ирээдүйн бизнесийн боломж үүсгэж хөгжүүлэх зорилготой байна. Ийнхүү Хоккаидо саяхан үзэглэгдсэн хоёр улсын стратегийн түншлэлийг бодитой хэрэгжүүлэхэд хамгийн идэвхитэй ажилдаа орсон муж болж байна.

Хамгийн чухалчлах салбарууд нь сэрүүн бүсийн тариалан, орон сууц+эрчим хүч гэсэн хоёр талбар. Агаарын хэмийн ялгаа ихтэй, тариаланд бэрхшээл учруулдаг Монголын талын асуудлыг винил хүлэмж зэрэг Хоккаидод хөгжүүлж ирсэн технологийг ашиглан шийдвэрлэх зорилготой байгаа аж. “Сэккисүи Кагакү” компани ЖАИКА-гийн хэрэгжүүлэгч байгууллагын хувиар Монголд уг технологийг ашигласан хаус барьж, туршилт хийнэ. Амжилттай болвол орон нутгийн тариаланчдад хулдаасан хүлэмжийн технологийг түгээнэ.

Монголын нийслэл Улаанбаатар халаалтаа шийдээгүйн улмаас агаарын бохирдол ужиг асуудал болсон. Мужийн захиргааны зүгээс экологийн бодлогын дор эрчим хүчний чиглэлээр өргөн хүрээтэй дэмжлэг үзүүлэх төлөвтэй. Түүнээс гадна мэргэжилтэн сургах, технологийн мэргэжилтэн Монгол руу илгээх, бизнес форум зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэхээр яригджээ. Одоогийн байдлаар Хоккаидогоос Монголын зах зээл рүү гараад байгаа компанийн тоо 6. Технологийн давуутай талаа ашиглаж, Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх зорилготой ажиллацгааж байгаа ажээ.


avatar
    • baterdene
    • 162.158.118.*

    ajilgui bga zaluusd hulemjni aj ahui erhleh bolomjiig neej ogoh buh niiteerei orhii uildverlel erheldeg bvol hunsni ayaulgu i bdal bidni gart my demjij bn

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5578

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%