Сингапурын эцэг Ли Куан Ю тэнгэрт халилаа

Дэлхийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын томоохон жишээ болсон Сингапур улсын удирдагч Ли Куан Ю уушгины хатгалгааны улмаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд 92 насандаа таалал төгслөө.

Тэрээр Сингапурын анхны ерөнхий сайд бөгөөд хамгийн удаан хугацаанд эрх барьсан хүн юм. 1990 онд албан тушаалаасаа огцорсон ч тайзны ард байсан түүний бодлого Их Британийн Колоноос Ази төдийгүй дэлхийд үнэлэгддэг эдийн засагтай улс болох үндэс суурийг нь батжуулж өгсөн. Ли Куан Ю 1959 оны 6-р сарын 5-нд Сингапурын анхны Ерөнхий сайд болж, Малайзтай нэгдэх оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн билээ. Ингэснээр коммунистууд хэрээс хэтэрч, арьс өнгөний бодлого газар авсан ч Ли хүчирхэг бодлогоороо Сингапур улсаа дэлхийд тунхаглаж чадсан байна. Ли Куан эн тvрvvнд vндэсний аюулгvй байдал, эдийн засаг, нийгэм гэсэн 3 асуудалд гол анхаарлаа хандуулж байв.

- Үүний дараа үйлдвэржилт, шинэ нийгмийг бүтээх, боловсролын шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрх, хотжилтыг байгуулах таван жилийн төлөвлөгөөг танилцуулсан ба Сингапурыг Малайзтай нэгтгэх төлөвлөгөөг гаргасан. Мөн Малайзын Ерөнхий сайд Тунку Абдул Раман Малайз, Сингапур, Сабах, Саравак улсуудыг нэгтгэх холбооны бүтцийг санал болгосны дараа Ли Их Британийн Колоны нөлөөг багасгах кампанит ажил зохион байгуулсан. Уг кампанит ажилдаа Сингапурын иргэдийн дэмжлэгийг харуулж, 1962 онд есдүгээр сард олон нийтийн санал асуулга зохион байгуулсан. Иргэдийн 70% нь дэмжсэн байна. 1963 онд Сингапур Малайзын байгуулсан холбоонд орсон. Холбоон дахь Хятад Малайзын хурцадмал байдал өсч, үндэстэн хоорондын мөргөлдөөн болсон. Ийнхүү 1965 оны 8- сарын 7-нд холбооноос гарах гэрээнд Ли Куан Ю гарын үсэг зурсан. Сингапурын оршин тогтнолд холбоо чухал нөлөөтэй гэж үзэж байсан Лигийн хувьд энэ нь хүндхэн цохилт болсон билээ.

 Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах

-Yндэсний аюулгvй байдлаа хадгалж авч үлдэхийн тулд Сингапурыг олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрvvлэх бодлого баримтлав. Сингапур тусгаар улс болсноос cap гаруйхны дараа 1965 оны 9-р сарын 21-нд НYБ-д элсэж, хоёр жилийн дараа АСЕАН-ы гишvvн болов. Сингапур НYБ-д элссэн даруйд Ли Куан улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрvvдэд даруй нэгджээ.

Сингапур бие даасан улс байхын тулд хүчирхэг эдийн засагтай байх шаардлагатай

 -Ли улсаа хүчирхэгжүүлэхийн тулд эцсийн бүтээгдэхүүний томоохон экспортлогч орон болгох хөтөлбөрийг санаачилсан.Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, ажилчдын амьдралын стандартыг дээшлүүлэх алхмуудыг хийсэн. Ли Куан Юг 1959 онд Ерөнхий сайд болох үед нэг хүнд ногдох орлого 400 доллар байсан бол одоо 60,000 доллар болжээ. Харин Сингапурын үндэсний нийт үйлдвэрлэл 3.6 тэрбум ам.доллар байсан бол одоо 28 тэрбум ам.долларт хүрсэн. Ли Куан Ю-гийн Засгийн газрын эдийн засгийн хөгжлийн стратеги нь Сингапурыг Зүүн Өмнөд Азийн санхүү худалдааны төв болгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилго байсан. 1961 онд Эдийн засгийн хєгжлийн хороог байгуулж, гадаадын хєрєнгє оруулалтыг татах, татварын уян хатан бодлого, урамшууллыг тодорхойлох, санхvvгийн сахилгыг хянах, ажиллах хvчний нєєц, єндэр ашигтай, vйлдвэрлэлийг хєгжvvлэх асуудлыг хариуцуулсан байна. Нисэх онгоцны буудал, далайн боомт, зам тээвэр, харилцаа холбоог барьж байгуулав. Мөн Аялал жуулчлал сурталчилгааны хороо байгуулагдаж, vйлчилгээний салбарт олон ажлын байр бий болсон. Ийнхүү 1965 онд 14% байсан ажилгvйдэл 1973 онд 4.5 болтлоо буурчээ.

“Тэдний тогтолцоо шударга биш, харин бид шударга тогтолцоотой. Тэд хуулиа дээдэлдэггүй, харин бид хөрөнгө оруулагчдыг бодитой, найдвартай хуулийн нөхцөлөөр хангах болно.”

-Сингапурыг амжилтад хүргэсэн түүний гол бодлого хүний капиталыг дээдлэх юм. Тэрээр үндэсний өрсөлдөх чадварыг тодорхойлох хамгийн гол хүчин зүйл бол ажиллах хүчний чадвар бөгөөд шинийг санаачлагч, багаараа ажиллах чадвар, хувийн бизнес эрхлэх нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Боловсрол, мэдлэгтэй хүн байхын тулд шинийг санаачлагч, зохион бүтээгч, өрсөлдөх чадвартай, хувиараа бизнес эрхлэгч байж, хаа сайгүй амьдардаг хүмүүст нөлөөлж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх ёстой. Тэрээр өрсөлдөх чадварт дараах гурван зүйлийг чухалчилдаг: -Хувийн бизнес эрхлэх (боломжуудыг эрэлхийлж, тооцоолсон эрсдэлийг хүлээх); -Шинийг санаачлах (шинэ бүтээгдэхүүн, үнэ цэнийг нэмэгдүүлэх үйл явцыг бий болгох) -Менежмент хийх (шинэ зах зээл, борлуулалтын сувгийг нээх). Тэрээр хүн бүр суралцах үүрэгтэй гэж үздэг. Ирээдүйн ажиллах хүчнийг илүү бие даасан болгохыг зорьдог байв.

 -Ли улс төрийг цэвэрлэхийг хүсч байв. Иймд Авилгатай тэмцэх тусгай товчоог байгуулж, сэжигтнvvдийг мєрдєх, баривчлах, ял сонсгох, банкны данс, татварын баланс, орлого зарлагыг нь шалгах онцгой эрх олгожээ. Товчооны ажлын vр дvнд хэд хэдэн сайд хээл хахуулийн асуудлаар огцорсон.
Ли тєрийн албан хаагчид цалин, хангамж сайтай байж л тєр засагтаа vнэнч шударгаар зvттэнэ гэж vздэг. 1994 онд тэр сайд нар, шvvгчид болон хамгийн шилдэг тєрийн албан хаагчдын цалинг хувийн салбарын хамгийн шилдэг профессоруудтай адил түвшинд байх санал гаргасан. Тэрээр боловсролтой эмэгтэй гэрлэдэггүй нь улсад хортой гэж үзэн  1983 онд Ли "Чухал гэрлэлтийн хэлэлцvvлэг" єрнvvлж єндєр боловсролтой эхнэр авсан эрчvvдийг урамшуулах санал гаргав.

 Сингапур дэлхийн хэмжээний дэд бүтцийг агаар, далай, харилцаа холбоо, хиймэл дагуулаар бүтээн босгосон харин одоо интернетээр үргэлжлүүлж байна. Ийм урт хугацааны бүтээн босголт, хөрөнгө оруулалтад эдийн засгийн урт хугацааны бодлоготой байхаас илүү хуулиа дээдэлдэг, хууль ба хэрэгжилтийн уялдаа холбоо сайн байх шаардлагатайг Ли Куан Ю харуулж чадсан юм. Улс орноо өндөр хөгжсөн нийгэм болгон хөгжүүлсэн удирдагчаа алдсан Сингапурын ард олонд гүн эмгэнэл илэрхийлье.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4875

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%