Нийтлэл 03 сарын 24, 2015

Монгол зураачийн Дорно ба Өрнийг хослуулсан поп арт

Улаанбаатарт төрсөн Солонго хэмээх монгол уран бүтээлчийн маш өвөрмөц хэв маягтай уран бүтээлээс танилцуулж байна. Монгол болон Төвдийн уламжлалт урлагийг Барууны поп арт хэмээх урсгалтай хослуулан домгийн шинжтэй гайхалтай зургуудыг бүтээжээ. 

Тэрээр  “Жаахан байхдаа боломж л гарвал зурж, будах дуртай байсан. Үзэсгэлэнт уулс, өргөн тал, говь нутагтай Монгол оронд төрж өссөн учраас би үнэхээр азтай хүн.” гэж хэлжээ.

Солонго зураач болохоор Америкийн Нэгдсэн Улс руу нүүн очоод Атлантад байрлах Саваннагийн Урлаг, Дизайны Коллежид элссэн байна. Тэр усан будаг, тосон будаг, өнгийн харандаа, граффити болон гуаш зэргээр ажилладаг. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon