Зуны цагт шилжих нь хэнд ашигтай байсан бэ?

 Өнөө шөнө манай улс “Зуны цагийн хуваарь”-т шилжихээр болж маргаашаас эхлэн Монгол орон даяар зуны цагийн тооллыг мөрдөхөөр болсон. Цагийн хуваарь шилжүүлэхтэй холбоотой олон шүүмж санаа гарч байна. Гол шүүмжлэл нь цагийн хуваарийг өөрчлөх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх эрдэмтдийн судалгаа юм. Нөгөө талд энэ шийдвэрийг дэмжих хэсэг байгаа бөгөөд зуны цагийн хуваарьт шилжих нь бүтээмжийг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Цагийн хуваарийг яагаад өөрчлөх болсон түүхийг “Википедиа”-с сөхөн хүргэж байна.

Шинэ Зеландын одон орон судлаач Жорж Вернон Хадсон 1895 онд өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглахыг санал болгож байжээ. Үүний дараагаар  Герман, Австри-Унгар зэрэг улсуудад 1916 оны дөрөвдүгээр сарын 30-наас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих болсон байна. Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд зуны цагийн хуваарьт шилжсээр иржээ. Ялангуяа 1970-аад онд болсон эрчим хүчний хямралаас хойш өөрөөр хэлбэл эрчим хүчээ хэмнэхийн тулд олон орнууд нарны гэрэлтүүлгийг ашиглан цагаа урагшлуулдаг болсон гэх дүгнэлтүүд бий.

Гэхдээ

цаг урагшлуулах гол шалтгаан нь эрчим хүч хэмнэхийн тулд бус аж үйлдвэржсэн нийгэмд хүмүүс ихээхэн ашиг олохын тулд улирлын чанартай өөрчлөлтийг ашиглан цаг урагшлуулах аргыг санаачилсан хэмээн зарим шинжээчид үздэг ажээ.

Энэ нь өнгөц харахад өдрийн гэрэлтүүлгийг ашигласнаар эрчим хүч хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой ч нөгөөтэйгээр жижиглэнгийн худалдаа, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, оройн үзвэр гэхчлэн хувийн аж ахуй нэгжүүд өдрийн цагийг ашиглан ашиг олж болохыг харжээ. Өөрөөр хэлбэл энэ нь өдрийн ажлаа эрт дуусгасан төрийн албан хаагчид, цагийн хуваарийн дагуу ажилладаг нийтийн байгууллагуудын ажилчид дэлгүүр хэсэх, спортоор хичээллэх, бараа худалдан авалт хийх нь эсрэгээрээ хувийн аж ахуй эрхлэгчдэд ашигтай байжээ. Тухайлбал, төрийн албанд ажилладаг Дорж зуны цагийн хуваарьт шилжсэн өдрүүдэд 5 цагт ажлаасаа тараад оройн цагийг гэр бүлээрээ, найз нөхдөөрөө дэлгүүр хэсэх, спортоор хичээллэх гэхчлэн олон зүйлийг хийж болно. Доржийн хувьд энэ нь сайн хэрэг ч нөгөөтэйгээр эдийн засгийн хувьд алдагдалд орно гэсэн үг юм. Тэр алдагдлаар нь аж үйлдвэржилт хийж буй нөхөд нарны гэрлийн ашиг шимийг хүртдэг байж. Жишээ нь

1984 онд “Fortune” сэтгүүлийн долоо хоногийн ашиг нь л гэхэд 30 сая ам доллар болж өссөн байна. Мөн гольфын сангийн орлого нь 300 сая доллар болж байжээ. Түүнчлэн 1999 онд Европын холбооны улсуудад хийсэн судалгаагаар чөлөөт салбарын худалдаа эрхлэгчдийн орлого нь 3%-иар нэмэгдсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Харин өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашиглан зуны цагийн хуваарьт шилжих нь газар тариалан эрхлэгчдэд сөргөөр нөлөөлдөг учир тэд эсрэг байр суурьтай байдаг гэнэ. Үнээ сааль хийх болон үр тарианы хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Мөн нөгөөтэйгээр хүний биеийн био хэмнэлийг алдагдуулдаг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх олон шүүмжийг дагуулсаар иржээ.

Дэлхийн ямар улсуудад Зуны цаг /DST/ ашигладаг вэ?: Дэлхийн улс орнуудын дийлэнх нь өдрийн гэрэлтүүлэгтэй цагийг ашигладаггүй бөгөөд Европ, Хойд Америкийн ихэнх орнууд, Өмнөд Америк, Австралийн зүүн өмнөд, болон бусад цөөн хэдэн газар хэсэг  зуны цагийг (DST) ашиглаж байна. Мөн Африк болон экваторын ойролцоо бүсэд орших хэдэн газар ашигладаг ажээ. Энэхүү цагийн өөрчлөлт нь жил бүр нэг тэрбум гаруй хүнд нөлөөлдөг байна. Зуны цагийн хуваарьт шилжих өдөр нь улс орнуудад харилцан адилгүй өөр өөр байдаг. Тухайлбал, Европын холбооны ихэнх улсад жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн ням гаригт зуны цагийн хуваарьт шилждэг байна. Мөн зуны цагийн хуваарийн санааг анх гарган эхлүүлж байхад зарим улсуудад 2-3 цагаар урагшлуулдаг байжээ. Харин өнөөдрийн байдлаар зуны цагийн хуваарьт шилждэг улсууд бүгдээрээ цагаар урагшлуулах болжээ. Түүнчлэн цагийн өөрчлөлтийг ихэвчлэн амралтын өдрүүдэд хийдэг байна. Учир нь ажлын өдөр цагийн өөрчлөлтийг хийх юм бол ажлын үр бүтээмжид сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг аж.

Монголд Зуны цагын тоолол хэрэглэсэн түүх

Монгол Улс дэлхийн улс орнуудын жишгийн дагуу 1960 онд ажил эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалтыг хийж байжээ. Ингээд манай  улс 1985 оны хавраас 1999 оныг хүртэл 14 жил, 2001-2005 он хүртэл  5 жил зуны цагийн тооллыг мөрджээ. Гариг эрхсийн нөлөөллөөр хүн, амьтны биеийн дасан зохицол, био хэмнэлийг нийгмийн хэрэгцээнд албадан захируулах нь олон талын хор холбогдолтой    гэж   үзэн   цагийг урагшлуулж, хойшлуулж өөрчлөх тухай гаргасан шиидвэрүүдийг хүчингүй  болгож байжээ.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4470

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%