Гүүглийн цагаар Улаанбаатарт амьдрах уу? Төрийн цагаар Токиод амьдрах уу?

Төрийн цагаар уу, гүүглийн цагаар уу? Яг одоо глобал хайлтын систем Google-ээс Улаанбаатарт цаг хэд болж байна гэхээр ийм хариулт өгч, утасны цагаа төрийн заавраар өөрчлөхөд Япон, Солонгосын хаа нэгтээ "орших" хэрэгтэй хошин үзэгдэл өрнөж байна.

 

 

Урд шөнийн 02 цагийг 03 цаг болж урагшлуулснаар монголчууд бид өглөө босоод механик цаг төдийгүй гар утасны цагаа гараар урагшлуулах хэрэг гарлаа. Мобикомоос ийм мэссэж хүртэл ирж, гараар урагшлуулах хэрэг гарсан энэ өдрийн дижитал баримт болов. Муйхар, бэлтгэлгүй шилжлээ, гар утасны операторуудыг бэлтгэлгүй байлаа гэж бухимдах жиргээ олон байна.

 

Гэхдээ операторууд ч яг буруутай биш бололтой. Гар утсанд зориулсан үйлдлийн системийн компаниуд интернэт датабэисийн олон улсын ICANN компанийн серверээс олон улс, бүс нутгийн цагийн мэдээлэл авдаг байна.  Энд манайх 2007 онд нэг цагийн бүстэй, өөрчлөгддөггүй гэж цагаа бүртгүүлсэн байсан аж.  Цагаа өөрчлөх, зуны цагийн хуваарь хэрэглэх тухайгаа 6 сарын өмнөөс мэдэгдэж бүртгүүлэх ёстой байжээ. Гэтэл  энд оруулсан мэдээллээс харвал  Монгол улс зуны цагийн бүсд шилжих тухай дараах мэдээлэл 3-р сарын 21-нд гарчээ. 

  Mongolia will start observing DST again this year, from the last
     Saturday in March at 02:00 to the last Saturday in September at 00:00.
     (Thanks to Ganbold Tsagaankhuu.)

  Иймээс цаг хугацааны тулгамдал үүсэж, бид нутагтаа цагаа өөрчлөөд тоолчихсон ч гаднын бүртгэлүүд хожимдож өөрчилснөөс ийм асуудал гарсан бололтой. Гар утасны цаг гараар урагшлуулаад өнгөрдөг байж. Олон улсын нислэг, жуулчдын хуваарь, цагийн тооцоотой программ, арилжаа, тооцоололд томхон асуудал гарахгүй өнгөрөх эсэх баталгаагүй байна.  Нэг иргэний амьдралын цар хүрээ хилээр татсан газар нутагт багтахгүй болсон энэ цаг дор дэлхийгээс бизнес, ажил хэргийн хамгийн үндсэн нэгж болох цагийн хэмжүүрээр нэг цаг тэс хөндлөн зөрсөн монголын нэг өдөр үргэлжилж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5089

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%