Нийтлэл 04 сарын 10, 2015

Сансарт амьдрал хайсан эрэл эрснээ олоход нэг алхам ойртлоо

Сансрын уудамд хүн төрөлхтний хань, амьдрал үүссэн гараг хайгаад удаж буй хүний эрэл эрснээ олоход нэг алхам ойртлоо. Одон орон судлаачид залуу одны ойр орчмын газ, тоосонцор дундаас амь үүсгэдэг хамгийн үндсэн элемент комплекс органик молекулууд олжээ. Урд нь ийм молекулууд олдож байсан ч шинэ залуу одны ойр орчмын хөдөлгөөн ихтэй орчинд ийм ихээр, харьцангуй хурдан олдсон анхны тохиолдол юм.

 

 

Эх сурвалж: Huffington Post

“Одоо бид ганцаараа органик химитэй талбар биш шүү. Бид дахин нэг удаа өөрсдийгөө тусгай онцгой биш гэдэгт суралцлаа. Сансар огторгуйд амьдрал хайсан эрлийн хувьд маш сайхан мэдээ боллоо.”  Харвард Смитсониан  астрофизикийн төвийн удирдах эрдэмтэн К.Оберг

Энэ удаагийн судалгааны од дэлхийгээс 455 гэрлийн жилийн зайтай, манай аймгийн нарнаас хоёр дахин том. Судалгааны багийнхан манай бөмбөрцгийн далайг дүүргэх хэмжээний хангалттай их метил цианид буюу амино хүчил бүтээдэг хамгийн гол бүрдэл карбон-нитрогенийг агуулдаг цогц молекул олсон агаад манай нарны аймгийн сүүлт одоор баялаг Куипер Белт гаригтай төстэй. Эрдэмтэд Куипер Белтээс ирсэн сүүлт однууд дэлхий дээр амьдрал үүсэхэд амин чухал молекулуудыг тээж ирсэн гэж үздэг билээ.

 

 “Сансар огторгуй биологийн тулгын чулуу карбоны бүрдлүүдийг хийхдээ их авьяастай гэж харагдаж байна. Ертөнц амьдралыг эрхэмлэхээр бүтээгджээ. Үнэхээр тэнд амьдрал байна уу? Энэ бол том асуулт, хариултыг хайх нь дараагийн хоёр арваны том сорилт байх болно.” С.Шостак, ахлах одон орон судлаач

Сэтгэгдэл бичих

arrow icon