Нийтлэл 04 сарын 24, 2015

Компаниа байгууллаа!

Хамт ажилладаг байсан япон залуу хувьдаа компани байгуулжээ. Тэр тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа ийм гарчигтай тэмдэглэл оруулж зарласан байв. Тэр 24 настай. Түүний энэ тэмдэглэл дэлхий даяар залуус ямар урам зориг, бизнесийн философи, нийгмийн хариуцлага, өөрийн зорилготойгоор бизнесээ эхлүүлдгийг, япон хүний бизнесийн философи, бусдад талархах сэтгэлийг эрхэмлэж ажилладгийг харуулах нэг агшин, нэг жишээ мэт санагдсан тул залуу бизнесмэнүүдэд зориулан орчуулав. Догол мөрийг өөрийнх нь зориуд шинэ мөр эхлүүлж бичсэн хэвээр оруулав. Дэлхийн залуус халамж, баялгийн хувь биш надад ажил хайрла хэмээн гуйж байна. Тэгээд ажлыг нь хариуцлагатай хийж, ажил хайрласанд нь чин сэтгэлээс талархаж байна.

 

 

Компаниа байгууллаа! 

Та бүхэнд сайхан мэдээ дуулгая.

“Тани Коохэй” компани гараанаас гарлаа.

 

Хойшид

“Юүтил ХХК”-ын CTO, технологийн гүйцэтгэх захирал Тани Коохэи боллоо.

 

Юүтил гэдэг компанийн нэр бол Utility буюу тустай, хэрэгтэй, Till буюу газар боловсруулах гэсэн үгнээс бүтээсэн,

шинэ дэлхийг нээж, хүн зонд тустай зүйл бүтээхсэн гэсэн хүслийг илэрхийлж буй.

 

(Миний нэр яагаад “тэгшилж боловсруулах” гэсэн ханзнаас бүтдэгийг ерөөсөө ойлгодоггүй байсан юм, гэхдээ

одоо бага зэрэг ойлгож ирж байгаа мэт санагдаж байна шүү, ээж ээ).

 

Миний өөрийн онцлог характер, сонирхолтой хөгжилтэй зангаа давуу тал болгож, үйлчлүүлэгчидтэйгаа сайхан харилцаа тогтоож,

СТО-гийн хувиар бизнес болоод технологийн гүүр болж ажиллахын тулд

технологийг ч, борлуулалтыг ч хичээж ажиллах болно.

 

Цаашдын хүсэл гэвэл, эхний жилдээ бол захиалга авсан ажлаа сайн хийнгээ, наймааны урлагт суралцая гэж бодож байна.

 

Вэбсайт хийх, аппликэйшн, систем хөгжүүлэх гэх мэт ямар нэг ажил байвал

заавал зөвлөж, дуулгаж,  ажил хайрлана уу.

 

Түүнээс гадна,  та бүхэн мэдэж байгаачлан огтхон ч ухаалаг сэргэлэн биш билээ би.

Үргэлж тусалж дэмжиж чиглүүлж байгаарай гэж хүсье. Үхтлээ хичээх болно.

 

Юутай ч би өөрийгөө тун азтай хүн гэж бодож байна.

Өмнөх ажлын туршлага, үргэлж дэмжиж ирсэн эргэн тойрны хүмүүс,

хэзээд дэмжиж байдаг гэр бүлийнхэн, мөн найз охин маань байгаагүй бол ийм би байхгүй.

Үнэхээр хүндэлмээр гайхалтай номын болон ажлын ах эгч нартай шинээр учирч,

өдөр бүр урам зоригоор дүүрэн, амталж ханахгүй байна.

 

Сонин учралаар таарсан Ивада Шин болон Кэйсүкэ Иваногийн хамтаар гурвуулаа “гурван тал гурвуул сайн” бизнес цаашид босгож ирнэ.

 

Ингээд дөнгөж мэндэлсэн “Юүтил ХХК”-г болгоогоорой. Уншсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon